
УИХ-ын нэгдсэн чуулганаар дөнгөж сая төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Ингээд хуралд оролцсон гишүүдийн 90.2 хувийн саналаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталлаа. Уг хуульд өрийн таазыг 58.3 хувиас хэтрүүлэхгүй байхаар зааж өгсөн юм. Чуулганаар төсвийн тодотголыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.