
Чуулганаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг танилцуулсан юм. Ингээд хуулийн төсөлтэй холбоотой санал дүгнэлт гараагүй учир танхимаас гаргасан горимын саналын дагуу анхны хэлэлцүүлгийг хийснээр тооцож холбогдох байнгын хороонд хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.