
Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл танилцуулах уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд болно. Хөдөлмөрийн тухай хуульд 1999 оноос хойш хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулж байжээ. Харин энэ удаа уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж дууссантай холбоотойгоор хуулийн төслөө танилцуулах уулзалт хэлэлцүүлгийг Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулж буй ажээ.
Хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, УИХ-ын НББСШУ-ы байнгын хорооны дарга Д.Батцогт, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол Улс болон БНХАУ-ыг хариуцсан товчооны захирал Тим Дэ Мэйэр нар оролцож хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлэх юм.