
Төрийн ордонд яг одоо Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хурал хаалттай үргэлжилж байна. Уг хурлаар эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэж санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх юм байна.