
Олон улсын энх тайвны хүрээлэнгийн Вена дахь төвд дугуй ширээний ярилцлага болов. Энэхүү уулзалтад Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцсон юм. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад бодлогын хэрэгжилт, олон улсын тавцанд дэвшүүлсэн санал санаачлагын талаар мэдээлэл хийж, уулзалт ярилцлагад оролцсон элчин сайд нар, судлаачдын сонирхсон асуултуудад хариулав. Уулзалтад Монгол улсаас Австри улсад суугаа Элчин сайд Г.Батжаргал байлцав.
Сэтгэгдэл (1)