
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт МУИС-ын хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж ромбо, дипломоо гардаж авчээ. Тэрээр энэ талаарх мэдээллээ өөрийн цахим хуудас болох фэйсүүкдээ тавьсан байна. Тэрээр “Хийнгээ сурсаар,сурангаа ажилласаар МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгсөж ромбо, дипломоо авлаа. Хичээнээ” гэж бичсэн байна. С.Бямбацогт нь 1998 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2005 онд Голландын Мастрихтын Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистер зэрэг хамгаалсан.
Сэтгэгдэл (15)