Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг хэлэлцлээ

2015-1-21
0
ЖИРГЭХ

                          Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Г.Уянга, ажлын хэсэг байгуулан ажиллуулья. Тэр болтол энэ асуудлыг хэлэлцэхийг хийшлуулья гэсэн горимын санал гагасан ч олонхын дэмжлэг авсангүй. Ингээд гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуусан. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Г.Уянга нар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах гэж байгаа Гацууртын орд газарт Хүннүгийн өв соёлтой холбоотой археологийн олдворууд, 200 гаруй булш бунхан байгаа хэмээгээд, хожмын өдөр харамсах шийдвэр УИХ гаргах вий хэмээн болгоомжилж буйгаа илэрхийлсэн. Мөн УИХ-ын гишүүн Г.Уянга дээрх ордоос олборлох 50 тонн алтыг урьдчилаад зарчихсан гэж сонслоо. Энэ үнэн үү. Алтны олборлолт явуулах гэж байгаа газарт цэвдгийн судалгаа хийгдээгүй юм байна. Цэвдэг хөндөгдвөл тэнд хадгалагдаж буй булш бунхныг хэрхэх талаар яригдсан зүйл бий юу хэмээн лавласан. Уул, уурхайн сайд Р.Жигжид, Олборлоогүй алтыг худалдах бололцоо байхгүй хэмээгээд яамны хувьд соёлын үнэт зүйлийг хадгалж хамгаалах нь зүйтэй гэдэгтэй санал нийлж байгаа. Ажлын хэсгээс Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу тэрхүү талбайг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах жагсаалтад оруулахаар санал оруулж ирсэн. Тэрхүү санал болгож буй талбайд археологийн болон палентологийн олдвор байхгүй гэдгийг эрдэмтэд тогтоосон. Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахын өмнө тэр талбайд хайгуулын өрөмдлөг хийхэд цэвдэгтэй гэсэн мэдээлэл гарч ирээгүй юм билээ гэсэн хариултыг өгсөн юм. Гишүүд ийнхүү хэлэлцээд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
DSC_0678
                         Дараа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Шадар сайд У.Хүрэлсүх танилцуулсан юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн дуудлагын худалдаа явуулахдаа 30-аас доошгүй хоногийн өмнө нийтэд зарлан мэдээлдэг. Худалдах хөрөнгийн зарыг нийтэд заавал 30 хоногийн өмнө зарлах шаардагагүй гэж Засгийн газар үзэн дээрх хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан юм байна.
                        Тиймээс “Дуудлагын худалдаа явуулах зар, мэдээг Төрийн өмчийн хороо энэхүү ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө мэдээлнэ” гэж заасныг “Дуудлагын худалдаа явуулах зар, мэдээг Төрийн өмчийн хороо энэхүү ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө мэдээлнэ” гэж өөрчлөхөөр төсөлд тусгажээ.
DSC_0678
                        Хуульд өөрчлөлт орсноор хугацаа алдалгүй төрийн өмчийг эзэнжүүлэх, ашиглалтыг сайжруулах, төсвийн дарамтыг багасгаж, төсвийн орлого бүрдүүлэлтэд зохих хувь нэмэр оруулна гэж үзэж буй юм байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 30 хоногийн хугацааг багасгаж буй нь өмч хувьчлалд оролцох гэж буй аж ахуйн нэгжүүдийг хугацаагаар хавчиж, шударга өрсөлдөөнийг хязгаарласан хэрэг болох биш үү хэмээн лавлаж байлаа. Ажлын хэсгээс хариулснаар, 30 хоногийг багасган 14 хоног гэж хатуу заагаагүй. 14-өөс доошгүй гэж заасан болохоор нийтэд сурталчлах боломж нь нээлттэй гэж үзэж байгаа юм байна. Шадар сайд У.Хүрэлсүх, Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ярьсан. 30 хоногийн хугацаа урт байна. Түүнээс болоод ажил явуулахад хүндрэлтэй байна гэж үзсэн учир энэ төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж тогтсон гэсэн тайлбарыг өгсөн юм. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Энэ төслийг эдийн засгийн хямралтыг давах 100 хоногийн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу оруулж ирсэн. Хувьчлах хугацааг багасгаад өөрчлөлт гарахгүй. Тиймээс төслийг Засгийн газарт буцаах саналтай байна гэж хэлсэн. Ингээд төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн юм.
DSC_0678
                  Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудал байв. Энэ хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд энэ өдөр гишүүд байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Д.Зоригт, энэ хуулийн төсөл батлагдсанаар уул уурхайн салбарт ажиллаж буй компаниудын үйл ажиллагаа сайжирч, ард түмэн ч илүү ил тод мэдээлэлтэй болно хэмээсэн бол УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, С.Оюун нар, энэ салбарт хууль хангалттай бий. Одоо хуулиа хэрэгжүүлж, ажлаа хийх л хэрэгтэй гэсэн байр суурьтай байлаа. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээр энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    22 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    1 цаг 33 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    1 цаг 47 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    1 цаг 51 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2 цаг 31 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    4 цаг 6 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    6 цаг 19 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    6 цаг 27 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    6 цаг 45 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    6 цаг 55 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    7 цаг 32 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    8 цаг 2 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    8 цаг 16 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    8 цаг 22 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    20 цаг 50 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Өчигдөр 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК