
Өчигдөр шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст нийт 293 дууудлага иржээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 212 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байлын журмын эсрэг гэмт хэрэг 9 гарч, 11 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 77 жолоочийг журамласан байна. Иймээс Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөний дүрмээ баримталж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарууллаа. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт дуусч байгаа учраас эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Т.Энхэлээ