Монголын парламент эдийн засгийн хямралын нөлөөгөөр өрийн таазаа нэмэгдүүлсэн хууль баталлаа гэж Хятадын Синьхуа агентлаг мэдээлэв. Гадаад өрийн хэмжээ 2,36 тэрбум доллар хүрээд байгаа энэ үед парламент нийт өр ДНБ-ын 58,3 хувиас хэтрэхгүй байна гэсэн хууль баталлаа. Өмнөх хуулиар өрийн таазыг ДНБ-ын 40 хувь байхаар заажээ.
Мөн тус агентлагт “Дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ ханш буурч, Монголын экспорт, гадаад валютад сөргөөр нөлөөлж байна. Монголын экспортын 90 хувийг зэс, нүүрс, бусад эрдэс баялаг бүрдүүлдэг. Монголчууд дахин өр зээл тавихгүй бол 2017 оны дөрөвдүгээр сар гэхэд хүнд байдалд орно гэдгийг шинжээчид сануулжээ” гэж мэдээлсэн байна.

Сэтгэгдэл (5)