"Саусгоби сэндс" компанийн захирал Жастин Капла нарын гурван хүнийг их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр буруутгаад байгаа. Тэгвэл уг хэргийн шүүх хурал өнөөдөр 09:00 цагт Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд болно.

Хэргийн
талаар өнгөрсөн долоо хоногт УЕПГ-ын газраас мэдээлэл хийж, энэ нь
манай улсад томоохондоо тооцогдох татвараас зайлсхийсэн хэрэг болохыг
мэдэгдсэн. "Саусгоби сэндс" компанийн захирал Жастин Капла нарын гурван
хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.2-т зааснаар эрүүгийн хэрэг
үүсгээд байгаа билээ.
Дашрамд хэлэхэд, мөрдөн байцаалтын явцад "Саусгоби сэндс"-ийн удирдлагууд 35 орчим тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн болох нь тогтоогдсон гэдгийг албаныхан онцлоод байгаа юм.
Дашрамд хэлэхэд, мөрдөн байцаалтын явцад "Саусгоби сэндс"-ийн удирдлагууд 35 орчим тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн болох нь тогтоогдсон гэдгийг албаныхан онцлоод байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/






















































