Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Хүсэлбаатар: Г.Отгонцэцэг манай уран бүтээлийг чимж өгсөн

2015-1-22
0
ЖИРГЭХ

 IMG_00892239137852014-10-14-15-03www.urlag.mn   Монголын урлагийн ертөнцөд данстай гэр бүлийн нэг нь найруулагч Ц.Хүсэлбаатарынх. Түүний аав гавьяат жүжигчин Ё.Цогийг танихгүй хүн ховор. Мөн хань жүжигчин С.Өлзийхүүгийн бүтээсэн тайз, дэлгэцийн дүрүүдийг үзэгчид андахгүй. Энэ гэр бүлийн отгон жүжигчин нь Х.Баярмаа. Тэр удахгүй нээлтээ хийх аавынхаа найруулсан “Аюултай харилцаа” кинонд тогложээ. Тус бүтээл болоод амьдралынх нь талаар найруулагч Ц.Хүсэлбаатартай ярилцсанаа хүргэе.

-Удахгүй нээлтээ хийх “Аюултай харилцаа” киноны зохиолыг та өөрөө бичсэн үү. Ер нь энэ бүтээл хэр удаж байж үзэгчдэд хүрэхэд бэлэн болоод байна вэ?
-Кино зохиол бичих санаа төрснөөс хойш жилийн ойгоороо бүрэн хэмжээний бүтээл болон үзэгчдэд хүрэх гэж байна. Т.Амар, Нямдулам нартай хамтарч энэхүү кино зохиолыг бичсэн. Киног хийхийн тулд дүрийг маань амилуулж чадна гэж бодсон уран бүтээлчдийг цуглуулсан. Тэд ч миний урмыг хугалсангүй. 

-УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэгийг яагаад гол дүрд тоглуулах болов?

-Г.Отгонцэцэг бол сэтгэлийн олон өнгө гаргаж чаддаг жүжигчин. Тиймээс ч гол дүрд тоглуулсан, манай уран бүтээлийг ч гэсэн чимж өгсөн байх.

-“Аюултай харилцаа” ямар төрлийн уран бүтээл вэ?

-Монголоор түгшүүрт кино гэх байх. Ер нь бол триллер төрлийн уран бүтээл болсон. Гэр бүлийн ариун нандин бүхнийг хамгаалах нь чухал гэсэн мэссэжийг киногоор дамжуулан үзэгчдэд хүргэхийг хүссэн. Хайр дурлалын хувьд нэгэнт сонголтоо хийсэн бол үнэнч бай. Үнэнч бус байдлаас үүдээд маш олон эмгэнэлт үйл явдал гарч, муу үр дагавар авчирдгийг энэхүү киногоор дамжуулан ойлгуулахыг зорьсон. Мөн нэгэнт ийм байдалд хүрсэн бол нэг нэгнээ уучилж, өнгөрөөх ёстой. Үнэхээр чи хэн нэгэнд хайртай л юм бол хайртай хүнээ битгий алд гэсэн санаа ч энэхүү бүтээлд бий.

-Сүүлийн үед дэлгэцийн бүтээл олноор гарч тэр хэрээрээ кино ертөнц өрсөлдөөнтэй болж байна. Энэ өрсөлдөөнд ялагдахгүй байх гол зүйл нь уран бүтээлийн чанар болов уу?
-Тэгэлгүй яахав. Бидний хэлэх гэсэн санааг үзэгчид ойлговол зорилго маань биелж байна гэсэн үг. Ер нь хэн ч өөрийнхөө хийсэн бүтээлийг муу гэж хэлэхгүй. Би ч гэсэн киногоо сайн бүтээл болсон гэж бодож байна.

-Гэр бүлийнхээ хамгийн отгон жүжигчнийг кинондоо тоглуулжээ. Охин тань дүрээ таны санасанд хүртэл бүтээж чадав уу?

-Миний охин ер нь л хүлээцтэй, тайван хүн байгаа юм. Мөн урлагийн удамтай болохоор төрөлхийн авьяастай байх гэж бодсон. Бас туслах дүр гэж гололгүй сайн амилуулаарай гэж хүссэн. Би Х.Баярмаагаа чадах байх гэж бодсон. Чадаж байна лээ. Бодвол өвөө, ээжээсээ өвлөсөн төрөлхийн авьяас байдаг юм байлгүй. /инээв/ Хэцүү гэж бодож байсан хэсгүүдэд чадлаараа сайн тоглосон гэж бодож байна.

-Таныг ч гэсэн жүжигчнээр ажиллаж байсан гэж сонссон. Ер нь багаасаа л аавыгаа дагаж тайзан дээр гарсан байх?

-Ухаан орсон цагаасаа театр, чуулгаар аав, ээжийгээ дагаж явж өссөн. Аав маань Ардын дуу бүжгийн чуулгад их бүрээчин байсан. Намайг сугавчилчихаад, их бүрээн дээрээ мордуулчихсан, бүрээ үлээхээр гичиг нь хүрээд “Ход, ход” инээдэг хүүхэд байсан гэж аавтай хамт ажилладаг ах, эгч нар ярьдаг юм. Миний өсгөсөн ээжийг Д.Дулам гэдэг. Ээж маань Ардын дуу бүжгийн чуулгын хувцасны эрхлэгч, оёдолчин байв. Ээжийн өрөөнд суухаар гоё, гоё бүжигчин эгч нар орж ирнэ. Тэгэхээр би тэднийг хараад урлаг гэж ямар гоё байдаг юм бэ гэж боддог байлаа. Гэрт ч гэсэн урлагийн хүмүүс ирнэ. Өссөн орчин маань ийм байсан болоод ч тэрүү миний амьдрал анхнаасаа л урлагтай салшгүй холбоотой байсан юм шиг санагддаг. Манай эмээ өвөө хоёр маань хүртэл дуу хуурт дуртай хүмүүс байсан. Хоёр буурай маань намайг өсгөсөн болохоор би гэдэг хүн сүсэг бишрэлтэй, өвгөжүүр ааштай хүүхэд байсан. Магадгүй гэр бүлийнхэн маань бүгд урлагт хайртай байсан болохоор надад урлагтай холбоотой хүн болохоос өөр сонголт байгаагүй. Гэхдээ би багш болох гэж үзсэн юм. Багшийн техникумын орос хэлний багшийн ангийг төгссөн хүн шүү дээ.

-Уучлаарай, таныг төрүүлсэн ээж тань өөр хүн байсан юм уу?
-Миний төрсөн ээж Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат Б.Дашхүү гэдэг эмэгтэй байсан. Ээж минь бурхан болоод жил болох гэж байна даа. Аав ээж хоёр маань бага залуу насандаа амьдралын эрхээр хоёр тийшээ болсон. Харин намайг долоо настай байхад аав маань өсгөсөн ээжийг маань надтай танилцуулсан юм. Түүнээс хойш таван жилийн дараагаас “Ээж ээ” гэж дууддаг болсон. Ээж маань 2005 онд бурхан болсон. Үйлэнд уран, дуу цөөтэй, аавыг минь хайрладаг хүн байж билээ.

-Та хэдийд найруулагч болсон юм бэ?
-1995 онд найруулагч болсон. Түүнээс өмнө 1985 онд Багшийн сургууль төгссөнийхөө дараа цэргийн алба хаасан. Цэргийн алба хаахаас өмнө 1983 онд рок Р.Мөнхсайхан, Б.Жаргалсайхан, У.Уранчимэг нартай Москвагийн кино урлагийн дээд сургуульд шалгалт өгөөд тэнцсэн ч багшийн мэргэжил хэрэгтэй гээд намайг явуулаагүй. Тэр үед надад Доржсамбуу багш “Сургуулиа төгссөний чинь дараа жүжигчнээр ажилд авъя” гэж амласан. Тэгээд Багшийн техникум төгссөний дараа Соёлын яамнаас УДЭТ-т жүжигчнээр ажиллах томилолт ирсэн. Тэгж л би жил гаруйн хугацаанд жүжигчнээр дагалдан хийгээд цэрэгт явсан юм. 1988 онд халагдаж ирээд театрт үргэлжлүүлэн ажилласан. Тухайн үед Монгол телевизийн уран сайхны удирдагч, программын найруулагч хийж байсан Энхжаргал багштай танилцаж, багш шавь барилдсан. Багш маань л намайг найруулагч болж болох талаар анх хэлсэн хүн дээ. Ингэж найруулагч болсноос хойш 25 жил өнгөрч дээ. Би Энхжаргал багшдаа дандаа баярладаг. Шавь нарынхаа төлөө гэсэн сэтгэлтэй сайн хүн байсан. Одоо шавь нар нь бүгд л сайн сайхан явж байна.

-Цэрэгт явахаас өмнө уран бүтээлд тоглосон уу. Тухайн үед өөрийгөө таниулаагүй хүнд жүжигчнээр ажиллах хуваарь ирэхгүй болов уу?
-Ямар юмных нь уран бүтээлд тоглох байхав дээ. Юу, юугаа ч мэдэхгүй л байсан шүү. Намайг Театр урлагийн сургуульд ороход шалгалтад бэлтгэсэн хүн маань Хүүхэлдэйн театрын жүжигчин, ард түмний гавьяат Сэсээр гэж хүн байлаа. Багш маань аавын дотны найз байв. Тиймээс л надад жүжигчний эрдэм заасан хэрэг.

-Аав тань хэр хатуу хүн бэ. Таны хийсэн бүтээлийн талаар шүүмж хэлэх үү?
-Манай аав чинь хачин зөөлөн хүн шүү дээ. Ердөөсөө хүнд хатуу үг хэлдэггүй. Залуудаа догшин,ширүүн байсныг нь би мэддэг юм. Залуудаа Улаанбаатарыг бужигнуулдаг атамануудын нэг байсан. Өөрөө ч залуудаа бокс тоглож явсан болохоор Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багийнхантайгаа хамт явж байв. Гэхдээ л би ухаан орсон цагаасаа аавыг хүнтэй ширүүн харилцаж байгааг ер олж хараагүй. Харин ч хүнтэй маргахгүй, наргианч, зөөлөн хүн байгаа юм шүү дээ, миний аав. Хүмүүс аавд маань их хайртай байдаг. Аавын маань хэлсэн нэг үг ерөөсөө санаанаас гардаггүй. Аав нэг удаа намайг хүүхэд дээрэлхэж байгааг харчихаж л дээ. Тэгээд тэр үед “Миний хүү, их муу хүн л өөрөөсөө дорой, ядуу хүнийг дээрэлхдэг юм” гэсэн. Тэр үг нь надад их нөлөөлсөн.

-Гавьяат жүжигчин Ё.Цогийн хүү гэдэг таны тодотгол болчихлоо. Тийм учраас энэ бахархал болсон тодотголыг зөв газар дуудуулахын төлөө хичээдэг байх?
-Би аавынхаа нэрийг хугалахгүй юмсан гэж боддог юм. Аавдаа тусалж, гийгүүлж чадахгүй ч буруу газар аавынхаа нэрийг дуудуулчихгүй байх юмсан гэж боддог. Аавын нэр алт шүү дээ. Би энэ хүнээр нэрлүүлж яваадаа бахархдаг.

-Та эхнэртэйгээ хэрхэн танилцаж байв?
-Бид хоёр чинь танилцаад долоо хоноод л хамтран амьдарсан хүмүүс. Одоо “Ямар хурдан гэрлэчихсэн юм бэ” гэж бодохоор бид хоёр чинь хар багаасаа нэгнээ таньдаг байсан юм билээ. Бүр нэг газар өссөн. Өвөө эмээ, аав ээжүүд маань нэг нэгнээ сайн таньдаг байсан. Тэгэхээр цаанаасаа л учрах ёстой байсан юм шиг санагддаг. Тиймээс л танилцаад удаагүй хамтран амьдарсан байх. Гэхдээ би түүнээс өмнө амьдрал зохиож байсан. Миний том хүүг Учрал гэдэг. Одоо “Star” телевизэд хөтлөгч хийж байна. Хүүгийн маань ээж сувилагч мэргэжилтэй байсан. Бид таарч тохироогүй болохоор салсан. Түүний дараа би хүнтэй гэрлэнэ гэж боддоггүй явлаа. Тэгж яваад С.Өлзийхүүтэй танилцсан даа.

-Та хоёр хэдэн хүүхэдтэй билээ?
-Бид хүү, охинтой. Охин маань жүжигчний мэргэжил сонголоо. Харин хүү маань өөр зүйл сонирхдог юм шиг байна лээ.

-Та өнгөрсөн жил ачтай болсон. Ач тань одоо том болж байна уу?
-Би ач дээрээ очиж чадаагүй л байна. Тэгж байгаад очно гэсээр яваад жил өнгөрчээ. Ач маань ой хүрчихлээ. Ойн баяр дээр нь очъё гэсэн чинь энэ киноны ажлаас болоод бас л амжсангүй. Хүн гэдэг амьтан өөрийгөө өршөөх дуртай юм даа. Өөрийгөө өршөөсөөр байтал ач хүү маань намайг өршөөхөөргүй болж байх шиг байна. Ер нь өвөө болохоор сонин мэдрэмж төрдөг юм байна лээ. Анх Учралыг төрөхөд “Аавын дүү” гэж дуудаж баларсан. /инээв/ Түүн шиг өвөө болсон гэхээр бас л өөр зүйл мэдрэгдсэн.

-Учралтай хэр ойр байдаг вэ?
-Нэг их ойр байж чаддаггүй юм аа. Тэгэхдээ миний хүү их сайн хүү. Ээжийгээ зовоолгүй, сайн явж байна. Миний хүү чинь сая телевизийнхээ шилдэг ажилтан болсон. Би хүүгээ сайн явахыг нь хараад бахархаж л суудаг юм.
Б.Сэлэнгэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    10 цаг 25 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    10 цаг 56 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    11 цаг 38 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    12 цаг 4 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    13 цаг 27 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    13 цаг 54 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    14 цаг 16 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    15 цаг 2 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    15 цаг 17 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    15 цаг 27 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    15 цаг 39 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    15 цаг 43 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    15 цаг 53 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    16 цаг 25 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    17 цаг 29 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    17 цаг 38 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    17 цаг 42 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    17 цаг 42 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    17 цаг 47 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    17 цаг 59 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК