
Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудыг энэ сарын 5-20-ны хооронд бүртгэлээ. Нийслэлийн цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Б.Баянмөнх “Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 93 хувь нь бүртгүүлсэн гэсэн урьдчилсан тоог бид гаргаад байна. Цуглуулсан мэдээллийг ирэх сарын 1-ээс өмнө ЗХЖШ-т хүргүүлнэ. Бүртгэлд хамрагдаагүй цэргийн үүрэгтнийг нэг улиралд багтаан бүртгэх ажлыг тухайн дүүргийн ЗДТГ, Цэргийн штаб зохион байгуулна. Заасан хугацаанд цэргийн бүртгэлд хамрагдаагүй этгээдэд хуулийн дагуу захиргааны хариуцлага тооцож, 50 мянга хүртэлх төгрөгөөр торгоно” гэв.
24tsag.mn