35 тэрбумын татвараас зайлсхийсэн байж болзошгүй “Саусгоби сэндс” компанийн экс удирдлагуудын хэргийг өнөөдөр дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шүүrж эхэлсэн. Гэвч энэ сарын 28-ныг хүртэл хойшлуулжээ.

Учир нь улсын яллагч, шүүгдэгчдийн зүгээс шинжээч болон гэрч нарыг оролцуулах хүсэлт тавьсан байна. Мөн Жастин Капла нь орчуулагчийн тоог нэмэх хүсэлт тавьжээ. Эдгээр хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд энэ сарын 28-ныг хүртэл хойшлууллаа.

Д.Ундрах /24tsag.mn/






















































