
1. Автобензин, дизель түлшний онцгой албан татварын орлогыг 228 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг гишүүдийн олонхи дэмжлээ.
2. Цалин нэмэгдэхтэй холбогдуулан хувь хүний орлогын албан татварын орлогыг долоон тэрбум 290 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг гишүүдийн олонхи дэмжлээ.
3. Алдарт эхийн одонг бүх одонтой эхчүүдэд олгохоор тооцон 19 тэрбум 448.9 сая төгрөгөөр ХАХНХ-ын сайдын багцад нэмэгдүүлэх саналыг гишүүд дэмжлээ.
4. Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн урсгал зардалд 500 сая төгрөг нэмж тусгах саналыг гишүүдийн олонхи дэмжлээ.
5. МҮОНРТ-ийн хамгаалалтын зардлыг нэмэгдүүлэхтэй холбогдуулан МҮОНРТ-д олгох татаасыг 290 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг гишүүд дэмжлээ.
6. Монгол судлалыг дэмжих зориулалтаар 300 сая төгрөгийг БСШУ-ны сайдын багцад нэмж тусгах саналыг гишүүдийн олонхи дэмжлээ.
7. Цагаан нуурын чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны урсгал зардалд 50 сая нэмж тусгах саналыг гишүүдийн олонхи дэмжлээ.
Ингээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ
Хуралдаан үргэлжилж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)