Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийг БНЧУ-д байгуулах боломж бий

2015-1-22
0
ЖИРГЭХ

   c380b50a8403cb2a3b6c020a55732e65 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотод төрийн айлчлал хийсэн юм. Тус айлчлалд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцоод эх орондоо дөнгөж ирээд байхад нь уулзаж айлчлалын талаар ярилцлаа.

-Чех улсад хийсэн Ерөнхийлөгчийн айлчлалд оролцоод ирлээ. Айлчлалаар ямар гэрээ хэлэлцээрүүд хийгдэв?
-Чехийн Ерөнхийлөгчтэй манай Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт хийсэн. Чехийн талаас манай улстай хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх, уул уурхай, дэд бүтэц гэсэн хэд, хэдэн салбарт хамтарч ажиллах сонирхол, санал санаачлагатай байгаагаа ил тод  илэрхийлсэн халуун дотно уулзалтууд болсон. Чехийн талаас Монголд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх 40 гаруй компанийн нэрсийг Чехийн Ерөнхийлөгч өөрийн биеэр манай Ерөнхийлөгчид гардуулж өгсөн. Мөн БНЧУ-ын парламентийн дээд, доод танхимын дарга нар Ерөнхийлөгчид бараалхаж уулзсан. Мөн БНЧУ-ын Ерөнхий сайд бараалхаж уулзсан. Чехэд ажиллаж амьдарч байгаа монголчуудтай уулзсан. Би нийгмийн хамгааллын чиглэлээр хийгдэж байгаа ажлын талаар монголчуудад мэдээлэл өгсөн. Маш олон асуулт гарсан.

-Чех улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдэд тулгамдаж байгаа асуудал нь юу байв. Ялангуяа нийгмийн хамгааллын тал дээр?

-Бусад улс, оронд ажиллаж, амьдарч буй  Монголчуудын нэгэн адил  тулгамдаж  байгаа асуудлаа ярьж байсан. Жишээлбэл, гадаадад ажиллаж амьдарч буй хугацаанд ажилласан жил нь тооцогдох уу, эрүүл мэндийн даатгал, тэтгэврийн даатгал, гадаадад төрсөн хүүхдийн  харьяатын асуудал, олон соёлт гэр бүлийн асуудал, давхар иргэншлийн тал дээр ямар бодлого, ямар шийдэл байгаа  зэрэг олон асуудлаар иргэдтэйгээ санал солилцож, тэдний сонирхсон асуултуудад хариулт өгсөн.

-Цаашид Чех улсад нийгмийн хамгааллын чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ. Дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд юунаас эхлэх ёстой юм бол?
-БНЧУ-тай нийгмийн хамгааллын чиглэлээр хамтран ажиллах, гэрээ байгуулах асуудал анх 2007 оноос яригдаж эхэлсэн байдаг юм.  Сүүлийн долоон жил гаруй энэ асуудал яригдаж байна. Манай улсаас Чех улсад 5800 орчим иргэн ажиллаж, амьдарч байна гэсэн бүртгэл бий.  Тэдгээр иргэд маань ажил, хөдөлмөр эрхэлж, тухайн улсын хуулийн дагуу тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлж байгаа. Тэр төлсөн шимтгэл нь эргээд иргэдэд олдохгүй. Тэнд тэтгэвэрт гарахгүй нь ойлгомжтой. Тиймээс Бүгд Найрамдах Солонгос улстай хийсэн нийгмийн хамгааллын гэрээний загвараар Чех улстай гэрээ байгуулах тухай яригдаж байгаа юм. Энэ хүрээнд БНЧУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдтай уулзаж, ярилцсан. Чехийн талаас гэрээнд ямар нэг болзолгүйгээр гарын үсэг зурахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ тэдний Дотоод явдлын яам, манай улсын Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам хооронд байгаа  гэрээ байгуулах асуудлаар тодорхой түвшинд энэ асуудлыг шийдэх ёстой. Тэгэх юм бол бид гэрээнд гарын үсэг зурахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Үүнийг мөн Ерөнхийлөгчид танилцуулсан. Аль ашигтай хувилбараар нь шийд гэдэг чиглэл өгсөн. Яг энэ төрлийн гэрээг Чехийн талаас ОХУ-тай байгуулсан юм билээ. Оростой байгуулсан хөнгөлөлттэй нөхцөлөөр Монголтой байгуулах боломжтой гэсэн. Удахгүй гэрээнийхээ загварыг явуулна гэсэн. Бид энэ асуудлын судалж, тэр гэрээ байгуулагдвал хоёр улсын хооронд нийгмийн хамгааллын гэрээнд гарын үсэг зурахад өөр шалтгаангүй байхгүйгээр байгуулагдаад явна.

-Нийгмийн хамгааллын гэрээ байгуулагдсанаар ямар бодит үр дүн гарах вэ?
-Энэхүү гэрээ байгуулагдсанаар Чех улсад албан ёсоор манай нийгмийн хамгааллын төлөөлөл ажиллах болно. Өөрөөр хэлбэл, тэнд ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг БНСУ-д байгаа Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн загвараар шийдэрлэх боломж бүрдэнэ.

-Цаашид Чех улсад нийгмийн хамгааллын төв байгуулагдана гэлээ. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа БНСУ-ын Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв бий болсоноор хэр үр дүнтэй ажиллаж байна?
-Анх байгуулагдсан үедээ л гэхэд 10 гаруй мянган иргэний Солонгос улсад төлсөн тэтгэвэрийн даатгалын шимтгэлийн 10,8 сая төгрөг буюу 14 тэрбум орчим төгрөгийг буцаан олгосон байдаг. Ингэхдээ ямар нэг байдлаар зуучлал, дундаас нь татвар, шимтгэл авахгүйгээр шууд нийгмийн даатгалын үйлчилгээг үзүүлж эхэлснээрээ томоохон дэвшил болсон. Энэхүү үйлчилгээг өнөөдрийг хүртэл тогтвортойгоор Солонгосын тэтгэвэрийн албатай хамтран Монгол иргэддээ үзүүлж, тухайн иргэний төлсөн шимтгэлийг шууд Монгол руу шилжүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 10 гаруй тэрбум төгрөгийг Монголдоо төвлөрүүлж, ажилласан жилийг нөхөн тооцсон байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Г (103.229.120.80)
    Энэ луйварчныг харахаар зэвүү хүрэх юм
    2015 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.21.106.120)
    Hereggui ed
    2015 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.21.106.120)
    хаха одоо солонгосд байгаа шигээ баахан хэрэггүй хүмүүс тавих нь.тэд нар дандаа өөрийнх хамаатангууд ямарч чадваргүй
    2015 оны 01 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    52 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    1 цаг 7 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    1 цаг 10 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    1 цаг 50 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    3 цаг 25 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    5 цаг 38 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    5 цаг 46 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    6 цаг 4 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    6 цаг 14 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    6 цаг 52 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    7 цаг 21 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    7 цаг 35 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    7 цаг 41 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    20 цаг 10 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Өчигдөр 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК