Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдорж: Төрийн бодлого талдаа засах юм их байна

2015-1-23
0
ЖИРГЭХ

600x600              Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг хамтран “Монгол Улсад төлөөллийн болон шууд ардчилалыг хослуулан хэрэгжүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр зохион байгууллаа.

                Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэдийн оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хэлэлцүүлгийг нээн үг хэлж, Швейцарь улсын Цюрихийн их сургуулийн профессор, Ардчилал судлалын хүрээлэнг үүсгэн байгуулагч, захирал асан доктор Андреас Ауэр үндсэн илтгэл тавьсан юм.

Ерөнхийлөгчийн зөвлөх Л. Дашдорж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Мөрийн хөтөлбөрийн нэг гол хэсэг нь иргэдийн оролцоог дэмжих, төвлөрлийг сааруулах бодлого байсан. Үүнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2010 оноос иргэдийн оролцооны багц үлгэрчилсэн дүрэм, журмыг боловсруулж, ард иргэдийн гар дээр хүргэн танилцуулж, сургалт явуулж байна.

Орон нутгийн хөгжлийн сан 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс бодит байдлаар хэрэгжиж эхэлсэн. 2013 оны төлөвлөгөөгөөр нийт 240 гаруй тэрбум төгрөгийг орон нутагт тодорхой загварын дагуу хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, төвөөс алслагдсан байдал, хөгжлийн индекс, татварын идэвх санаачилга гэсэн үзүүлэлтүүдээр томъёолон хуваарилж хүргэж байна. Ойролцоогоор 3000 орчим хүнтэй суманд 400-450 сая төгрөг хуваарилагдаж, иргэд нь өөрсдөө саналаа гарган орон нутгийнхаа хэрэгцээтэй арга хэмжээнд зарцуулах боломжоор хангагдсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  2013 онд дахин сонгогдсоныхоо дараа Ухаалаг төрийн бодлогыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Ухаалаг төрийн бодлогын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь иргэдийн оролцоо юм. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оны 10 дугаар сард УИХ-ын чуулганд улсын төсөвтэй холбогдуулж хэлсэн үгэндээ “Монголд төлөөллийн ардчиллыг шууд ардчилалтай хослуулан хэрэгжүүлэх цаг үе ирсэн байна. Үүнийг төрийн бодлого болгож анхаарч хэрэгжүүлэх цаг болсон байна” гэж тэмдэглэсэн.

Бид Ерөнхийлөгчөөс өгсөн чиг үүргийн дагуу өнгөрсөн хугацаанд хэд хэдэн хуулийн төсөл бэлтгэсэн. Нийтийн зар мэдээний тухай хууль, Орон нутгийн санал хураалтын тухай хуулийн төслүүдийг бэлтгэж Иргэний танхимаар хэлэлцүүлсэн. Одоо эдгээрийг нэгтгэж Иргэдийн оролцооны тухай хууль гэсэн том хуулийн төсөл болгохоор ажлын чиг удирдамж аваад ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд гадаад орнуудын туршлагыг судалж үзэх, Монголын хөрсөнд буулгах шаардлага гарч ирж байна.

Бидний гол зорилго бол зөвхөн иргэдийн оролцоо биш, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хэрхэн хөгжил болгож хувиргах вэ, энэ өсөлтийг яаж айл өрх, иргэдийн амьдралд хүртээмжтэй болгох вэ гэсэн том асуудал тулгарч байна.

Хувь хүний эрх чөлөөг хэрхэн тэлж байгааг бид хөгжил гэж үзэж байгаа юм. Хувь хүн хамтын шийдвэр гаргаж чаддаг, гарсан шийдвэр нь бодитой хэрэгжих бололцоотой тийм хууль, эрх зүйн орчинг бүрэлдүүлэх нь өнөөдрийн тогтвортой хөгжлийн гол арга зам юм. Иргэдийн оролцоог бид хөгжилд хүрэх гол арга зам гэж үзэж байна.

Дэлхий дахинд өнөөдөр ардчилал, иргэдийн оролцоонд тулгуурласан засаглалыг л хамгийн үр ашигтай зөв засаглал гэж үздэг. Үүнийг Монгол Улсад хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхээр бид ажиллаж байна” гэлээ.

Швейцарийн Цюрихийн их сургуулийн профессор Андреас Ауэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын урилгаар Монголд ирж Иргэдийн оролцооны хуулийн төсөл дээр  ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн хэлэлцүүлэгт үндсэн илтгэл тавьсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч 2011 онд Швейцарьт айлчлахдаа  тус улсын шууд ардчиллын тогтолцоо, Нэгдсэн улс, Холбооны улс, орон нутгийн хоорондын харилцааны асуудлыг сонирхож тусгайлсан нэг өдрийг уг сэдэвт зориулж байжээ. Тухайн үед профессор Андреас Ауэр Монгол Улсын Ерөнхийлөгчид зориулж Швейцарийн тогтолцооны талар сонирхолтой илтгэл тавьж байжээ. Мөн 2012 онд тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувийн урилгаар Монголд ирж Үндэсний зөвлөгөөнд  Швейцарийн шууд ардчиллын тогтолцооны асуудлаар лекц уншсан байна.

Төлөөллийн ардчилал нь шууд ардчилалгүйгээр дангаараа хөгжих боломж хязгаарлагдмал юм байна гэдгийг Монголд төдийгүй олон улсын жишээнээс харж болно гэдгийг хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж хэлж байлаа.

Профессор Андреас Ауэр илтгэлдээ төлөөллийн ардчилал, шууд ардчилал нь нэгэн зэрэг хэрэгжих боломжгүй, харилцан адилгүй систем гэдгийг тайлбарлалаа. Гэхдээ аль аль нь дангаараа, нэг нэгийнхээ элементгүйгээр хэрэгжих боломжгүй гэсэн юм. “Иргэд хуулийн дагуу өөрийнхөө төлөөллийг төрд сонгож төлөөллийн ардчиллыг бүрдүүлдэг. Үүний арга нь сонгууль юм. Олон хүн төлөөллөө болгож цөөн хүнийг төрд буюу парламентад сонгодог. Сонгосон болон сонгогдсон хүмүүс хоорондоо бодитойгоор гэрээ байгуулдаггүй. Хоорондын холбоо нь зохиомол.

Харин шууд ардчиллын хувьд хүмүүст саналаа шууд өгөх боломжийг олгодог. Төлөөллийн ардчиллын  гол элемент нь сонгууль байдаг бол шууд ардчиллын гол элемент нь санал асуулга юм. Хүмүүсийн олонхийн өгсөн саналаар асуудлыг шийддэг. Санал асуулгыг Үндсэн хууль болон бусад хуульд өөрчлөлт оруулах, захиргааны түвшний шийдвэр гаргах, төсөвтэй холбоотой асуудал шийдэхэд ашиглаж болно. Санал асуулгыг үндэсний хэмжээнд болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулж болно. Мөн гарын үсэг цуглуулах маягаар явуулж болно” гэлээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид уг асуудлаар санал бодлоо солилцон ярилцлаа.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    53 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    1 цаг 7 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    1 цаг 11 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    1 цаг 51 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    3 цаг 26 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    5 цаг 39 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    5 цаг 47 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    6 цаг 5 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    6 цаг 15 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    6 цаг 53 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    7 цаг 22 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    7 цаг 36 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    7 цаг 42 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    20 цаг 11 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Өчигдөр 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК