
Нийслэлийн удирдлагууд төр захиргааны байгууллагынхаа ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийхээр ярилцаж байна. Байгууллагуудын ажил эхлэх, тарах цаг давхцаж байгаагаас замын хөдөлгөөний ачаалал ихэсдэг хэмээн тэд үзжээ. Иргэдийн 70 хувь нь 07.00-08.00 цагийн хооронд нэгэн зэрэг замын хөдөлгөөнд оролцдог судалгаа гарсан байна. Тиймээс цэцэрлэгййг 08.00 цагаас, төрийн байгууллагыг 08.30 цагаас, захиргааны төв байгууллага, их дээд сургуулийг 09.00 цагаас ажлыг нь эхлүүлэхээр төлөвлөжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (5)