
Увс аймгийн Ардчилсан нам удирдлагуудаа шинэчилж намын даргаар Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн О.Цогтгэрэлийг сонгосон байна. Мөн дэд даргаар аймгийн Засаг даргын орлогч Т.Эрдэнэбат, АН-ын ҮЗХ-ны гишүүн Б.Бат-Амгалан нарыг томилжээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 21-нд хуралдсан тус намын хороо мөн ҮЗХ-ны гишүүдийн нөхөн сонгуулийг хийж нөхөн сонгуулиар Хууль зүйн сайд Д.Дорлигжав, аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн О.Цогтгэрэл, С.Пүрэвсүрэн нар сонгогдлоо.
Увс аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдсон Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн О.Цогтгэрэл нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан юм. Тэрбээр Засаглалын чадавхийг сайжруулах өөрчлөлтийг нөхцөл боломж нь бүрдсэн орон нутагтхэрэгжүүлэхээр төлөвлөн Увс аймгийн удирдлагуудтай хамтран ажиллаж буй. Эл ажлын хүрээнд “Их наяд Увс-2020” хөтөлбөрийг гарган ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл (1)