
Мөн улс хоорондын нүүрс тээвэрлэлтийн чиглэлийг тогтоосонтой холбогдуулан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Нарийнсухайтын уурхайгаас улсын хил хүртэлх авто замыг тогтоосон “Нарийнсухайтын баруун уурхай-Шивээхүрэнгийн шалган нэвтрүүлэх боомт-Улсын хил чиглэлийг хүчингүй болгосон байна. Дээрх тушаалын дагуу тогтоосон чиглэлээр нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа, тээврийн хэрэгслийн техникийн ашиглалтад холбогдох дүрэм журам, норм нормативыг хангуулж холбогдох байгууллагуудтай хамтран хяналт зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт даалгажээ.
Түүнчлэн Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 43.2 км хүнд даацын хатуу хучилттай авто замын засвар арчлалтыг концессын гэрээний дагуу концесс эзэмшигч “Ар Ди Си Си” ХХК-д хариуцуулан гүйцэтгүүлж хяналт тавьж ажиллахаар болжээ.
Дашрамд дурдахад энэхүү шийдвэр гарсантай холбогдуулан авто зам ашигласны төлбөрийн хэмжээг “Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай авто зам Барих-Ашиглах-Шилжүүлэх концессын гэрээний 1.12-т заасны дагуу мөрдүүлэхээр болсон байна.