
Уулзалтын үеэр БХБ-ын сайд Д.Цогтбаатар барилгын салбарт хийх гол ажлуудын нэг нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах явдал гэдгийг онцлоод шинэчлэн боловсруулж буй ХАБ-ын журамд тухайн компаниудын сургамж, алдаа дутагдлын мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлуудаас санал авч, тусгах саналтай байгаагаа илэрхийлэв.
Мөн цаашид барилгын салбарт ажиллаж буй хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, барилгын салбарт эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгоход онцгой анхаарч ажиллахаа мэдэгдлээ.
Компаниудын зүгээс одоогийн мөрдөж буй журам, хууль эрх зүйн актад зөрчилтэй байгаа зүйлүүд болон өдөр тутамд тулгардаг бэршээлүүдийн талаар санал бодлоо хуваалцлаа. Хариуцлагын тогтолцоонд хариуцах эзэн тодорхой болгох, ослын мэдээллийн талаар олон нийтэд дэлгэрэнгуй мэдээллэдэг байх зэрэг саналуудыг дэвшүүллээ.
Сэтгэгдэл (1)