
Үүний дараагаар Чикаго хотын “Chicago Suntimes” сэтгүүлээс түүнийг Чикаго хотын номер нэг DJ хэмээн өргөмжилжээ. Trentino өөрийн сонирхлоо хөгжүүлэн 10 гаруй жил DJ урлагаар хичээллэж ажиллаж байгаа бөгөөд ур чадвараа ч гэсэн сайн хөгжүүлсэн нь түүний өнөөгийн энэ алдар нэрт хүрэхэд нөлөөлжээ.
Тэрээр энэ сарын 27-нд Монголд ирэх юм байна. Түүний Монголд ирэх болсон шалтгаан нь “Chicago Club”-тэй холбоотой аж. Учир нь тус клубын нээлт тун удахгүй болох бөгөөд уг клубын нээлтэнд DJ Trenton Rosenbaum оролцож хөгжмийн гайхамшигт хэмнэлээр Монгол залуусын цөсийг хөөргөх гэнэ. “Chicago Club” ч шоу ертөнцөд хувьсгал хийж чадахаар, гадаадад шоудаж байгаа мэт сэтгэгдэл төрөхөөр шинэчилсэн засвар хийсэн байна. Дизайн, хөгжим тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг гээд л бүхий л зүйлээрээ бусад club-уудаас ялгарч, Монголын шоу ертөнцөл нэг нэрийн хуудас нь болох биз ээ.