
УИХ-ын өнөөдрийн үдээс хойшхи чуулган үргэлжлэн хуралдаж эхэллээ.
Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийг дагаж өргөн баригдсан хуулийн төслүүдийн талаарх Төсвийн
байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн д.Ганхуяг танилцууллаа.
Дөнгөж сая хуралдсан Төсвийн байнгын хорооны хурлаар одонтой ээжүүдийг мөнгө, хүүхдийн мөнгө, төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахдаа авах мөнгөн дүнгүүдийг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн санал гаргасан. Үүнийг үргэлжлүүлэн чуулганаар хэлэлцэх юм.