Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТӨСӨВ: Төсвийн тодотголын талаарх сонирхолтой 24 баримт

2015-1-26
0
ЖИРГЭХ
Өнгөрсөн долоо хоног Монгол улс төсвийн тодотголоор амьсгалсан өдрүүд өнгөрлөө. Баасан гарагийн орой УИХ-ын чуулган цаг сунгаж Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа.
82163d6faf6638bf8c9f047b951861da_x3                        Өнгөрсөн долоо хоног Монгол улс бүхлээрээ төсвийн тодотголоор амьсгалсан өдрүүд байлаа. Тодруулбал өнгөрсөн баасан гарагийн орой УИХ-ын чуулган цаг сунгаж Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж баталлаа. Цалин тэтгэвэр, нийгмийн халамжаас авахуулаад нийгэмд нэлээдгүй хүлээлт үүсгэсэн хууль ямар ч байсан нэг мөр болов. Мөн төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлэгдсэн 2015 оны Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ч бас олонхоороо баталсан юм. Эдгээр хуулиуд нь өнөөдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна.

1.    2015 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 6 их наяд 632 тэрбум 600 сая төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.6 хувь байна.
2.    Нэгдсэн төсвийн нийт зардал 7 их наяд 837 тэрбум 400 сая төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32.7 хувь болохоор байна.
3.    Нэгдсэн төсвийн нийт алдагдал 1 их наяд 204 тэрбум 800 сая төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьтай тэнцэхээр байна.
4.    Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого талд автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг 228 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэв.
5.    Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр 17 дэд сайд золтой л ажилгүй болчихоогүй. Учир нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилыг хэдийгээр байнгын хороо дэмжээгүй ч чуулганаар дэмжсэн.
6.    Чуулганы хуралдаанаар төсвийн тодотголыг тусгай дэгээр хэлэлцэх ёстой учраас дэд сайд нарын асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны ээлжит бус хурлыг хуралдуулан байж авч үлдсэн.
7.    Төсвийн тодотгоыг хэлэлцэх үеэр нэлээдгүй маргаан гарч байлаа. Жишээлбэл А.Бакейг үндсэн хуулийн цэцэд өгөхөө УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдэгдсэн. Тэрээр А.Бакейг хууль зөрчсөн гэж үзэж байгаа.
8.    Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж, өрийн дээд хязгаарыг ДНБ-ний 58.3 хувиас хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ.
9.    Өрийн хэмжээг 58.3 хувиар баталсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж учир мэдэх зарим хүмүүс хэлж байна. Хуулиараа өрийн дээд хязгаарыг ДНБ-ний 40 хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан байдаг.
10.    Төсвийн тодотголоор хамгийн чухал нь орлогыг нэмэгдүүлэх байсан. Тиймээс Эрдэнэт үйлдвэрээс энэ жил авах ногдол ашгаа 30 сая төгрөгөөр нэмэгдүүлнэ.
11.    Монгол улсын төсвийн тухай хуулиндаа төсвийн алдагдлыг хоёр хувиас хэтрүүлэхгүй байх ёстой хэмээн заасан боловч энэ удаагийн төсвийн тодотгол таван хувиар тогтоолоо.
12.    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогыг 60 тэрбумаар нэмсэн.
13.    Өмч хувьчлалын орлогыг 17.9 тэрбумаар өсгөв.
14.    Хувь хүний орлогын албан татварын орлогыг 7.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэв.
15.    Улсын төсвийн урсгал зардалд “Алдарт эх”-ийн одонтой эхэд олгох тэтгэмжийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу бүх одонтой эхчүүдэд олгохоор тооцон 19.4 тэрбум төгрөг төсөвлөв.
16.    Нийгмийн халамжийн сангаас олгох жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй хийн тэтгэмжийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авдаг эсэхээс үл хамааран бүх эхчүүдэд олгохтой холбогдуулан орон нутгийн нийгмийн халамжийн сангийн зардалд 9.1 тэрбум төгрөг тусгав.
17.    Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор Нийгмийн даатгалын санд улсаас олгох татаасыг 13 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж тооцжээ.
18.    Улсын төсвийн урсгал зардлыг улстөрийн албан тушаалтнуудын бичиг хэрэг, тээвэр шатахуун, шуудан холбоо, ном хэвлэл, гадаад, дотоод албан томилолт, тойрогт ажиллах, зочин төлөөлөгч хүлээн авах, мэдээлэл сурталчилгааны болон мөрийн хөтөлбөрт туссан арга хэмжээний зардлыг 5 хувиар буюу 467.2 сая төгрөгөөр бууруулсан.
19.    Хөрөнгө оруулалтын зардалд 35,473.1 сая төгрөгийн төсөл, арга хэмжээг нэмж, 68,161.5 сая төгрөгийн төсөл, арга хэмжээг төслөөс хассан байна.
20.   Эрүүл мэндийн сайдад хамгийн бага багц буюу 6.2 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор тусгасан. Энэ нь хогны ногоон уутанд төсөвлөсөн мөнгөнөөс ч бага юм. Хогны ногоон уутанд жилд 6.7 тэрбум төгрөгийг төсөвлөдөг.
21.    Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 45 гишүүний 41 нь буюу 91.1 хувь нь дэмжсэн.
22.   Төсвийн тодотголоор Сангийн сайдын багц хамгийн их нь буюу 3.7 их наяд төгрөгийн 2015 онд зарцуулна.
23.     2015 онд нийт 1600 төрийн албан хаагчдыг чөлөөлнө.
24.    Улсын өрийн хэмжээг шатлан бууруулна. Тодруулбал 2014 оны гүйцэтгэлээр ДНБ 55 хувь байгаа бөгөөд 2018 онд хуулинд заасан хэмжээ болох 40 хувьд хүргэнэ гэсэн тооцоог Засгийн газар гаргасан. Харин гишүүд Засгийн газрыг хэд хоногийн дараа өр нэмэхгүй бол болохгүй нь гэсэн зүйл ярихгүй байхыг хатуу сануулсан.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (122.201.24.199)
    Монголд ихээхэн чухал байгаа нэг хуулийг батлуулмаар байгаа юм Иргэдэд оны төгсгөлд НӨАТ-ын тодорхой хувийг буцааж олгодог болох хэрэгтэй Жилийн турш хийсэн худалдан авалтын багримтууд дээр нь үндэслэн НӨАТ буцааж олгодог болох хэрэгтэй Ингэсэн тохиолдолд далд явагддаг ихээхэн гүйлгээ мөнгө хөрөнгө ил болох маш сайн талтай Кассын баримт өгдөгүй газрууд зөндөө байна 10 гаруй жил орлого сайтай ажиллаж байгаа хоолны газрууд хувийн эмнэлгүүд дэлгүүрүүд гэхэд зөндөө л байна ш дээ Эдгээр газрууд гэхэд татвар төлөх тал дээр сул л байдаг Иргэдэд кассаар ч үйлчидэггүйг бүгд мэднэ Бүх худалдан авалтууд кассаар баримтжаад ирэхээр тооцоо бүртгэл сайн болдог Эдийн засаг ч эрүүлжинэ Иргэдэд ч ашигтай
    2015 оны 01 сарын 26 | Хариулах
  • ИРГЭН (180.149.78.20)
    ХЭЗЭЭ ТЭТГЭВЭРЭЭ ХЭДЭН % НЭМЭХ ЮМ БЭ?
    2015 оны 01 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    32 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    46 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    50 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    1 цаг 30 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    3 цаг 5 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    5 цаг 18 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    5 цаг 26 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    5 цаг 44 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    5 цаг 54 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    6 цаг 31 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    7 цаг 1 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    7 цаг 15 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    7 цаг 21 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    19 цаг 49 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    23 цаг 51 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК