Тариаланчид ирэх сарын 4-ны өдөр Чингисийн талбайд трактортой жагсахаар болжээ. Газар тариалан эрхлэгчдийн холбооноос өгсөн мэдээллээр улсын хэмжээнд борлуулагдаагүй 72 мянган тонн улаан буудай байгаа аж. Тийм байхад ОХУ-аас нэмж улаанбуудай импортлох гэж буйг тэд эсэргүүцэж байгаа юм. Тиймээс тэд ирэх сарын 4-ны өдөр Чингисийн талбайд тариалангийн тоног төхөөрөмжүүдээ оруулж жагсахаар болсон нь энэ аж.
Харин Засгийн газрын зүгээс борлуулагдаагүй байгаа улаан буудайн цавуулгийн хэмжээг тогтоох хүртэл ОХУ-аас улаан буудай импортлохыг зогсоох шийдвэрийг гаргаад байгаа билээ.
Т.Хулан





















































Сэтгэгдэл (4)