
Тус бүлэг өнөөдөр үндсэн дөрвөн асуудлыг хэлэлцжээ. Эхний асуудал нь Урт нэртэй хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж уг ажлын хэсгийг ахлаж буй УИХ-ын гишүүн Д.Арвины мэдээллийг сонссон байна. "Урт нэртэй" хуулийн төсөл дээр тус бүлгийн ажлын хэсгийн ахлагчаар Г.Уянга гишүүн ажиллаж байгаа. Энэ хуулийн төслийг хэлэлцэхээр байнгын хороо болон чуулганы хөтөлбөрт орсон учраас ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсох нь зүйтэй хэмээн түр хугацаагаар хойшлуулжээ.
Мөн тус бүлгээр Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төсөл, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай, Өршөөлийн тухай хуулиудын төслөөр санал солилцож зарчмын зөрүүтэй саналаа холбогдох байнгын хороонд нь хүргүүлэх юм байна.
Сэтгэгдэл (1)