Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинээр томилогдох 9 элчин сайдын нэрс, намтар

2015-1-27
0
ЖИРГЭХ

ГХЯ                     Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар Монгол улсаас гадаад улсад суух хуучин элчин сайд нарыг эргүүлэн татаж, шинэ элчин сайд нарыг томилох гэж байна. Тиймээс 24цаг.мн сайт шинээр томилогдох элчин сайд нарын товч танилцуулгыг хүргэж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд

Товч намтар: 1976 оны 10 дугаар сарын 30-нд Сэлэнгэ аймагт төрсөн. Эхнэр, 1 хүү, 2 охины хамт амьдардаг.

Боловсрол: 1995-1999 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын эрх зүйн бакалавр, 2004-2006 онд Австралийн Викториагийн Их Сургуулийг Бизнесийн эрх зүй, удирдлагын магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн. Голландын Клингендалийн институтийн олон улсын харилцаа, Египетийн гадаад харилцааны дипломатын сургалт, Нью-Йоркийн Их Сургуулийг Олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүй, НҮБ-ын Сургалт, судалгааны институтын олон улсын гэрээний эрх зүйн чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн., “Шадар” дипломат цолтой. Англи, орос, франц хэлтэй.
Ажилласан байдал: 1999-2000 онд ГХЯ-ны Эрх зүй, консулын газарт мэргэжилтэн, атташе, 2000-2007 онд ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газарт III нарийн бичгийн дарга, 2007-2010 онд Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт II нарийн бичгийн дарга, 2010-2012 онд ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дэд захирал, 2012 оны 6-8 дугаар сард ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газрын захирал, 2012 оны 8 дугаар сараас ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын захирлаар ажиллаж байна. Төрийн албанд 16 жил ажилласан. Дипломат ажилд 16 дахь жилдээ ажилллаж байна.

Тайландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Т.Төгсбилүүн

Товч намтар: 1974 оны 2 дугаар сарын 23-нд БНАААУ-ын Алжир хотноо төрсөн. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.
Боловсрол: 1995 онд Тайландын Сринакаринвиротын их сургууль, 1995 онд МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль, 2008 онд Австралийн Үндэсний Их Сургуулийг тус тус төгссөн.  Олон улсын харилцааны магистр зэрэгтэй. “Тэргүүн шадар” дипломат цолтой. Англи, орос, франц хэлтэй.
Ажилласан байдал:  1999-2000 онд ГХЯ-нд мэргэжилтэн, 2000-2004 онд ГХЯ-нд атташе, 2004-2007 онд Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ-нд атташе, 2009-2011 онд ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газарт III нарийн бичгийн дарга, дэд захирал, 2011-2012 онд Австрали Улсад суугаа ЭСЯ-нд зөвлөх, 2012 оноос ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирлаар ажиллаж байна.

Бүгд найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Г.Ганболд

Товч намтар: 1957 оны 4 дүгээр сарын 27-нд Улаанбаатар хотноо төрсөн.
Боловсрол: 1980 онд МУИС, 1983 онд Энэтхэгт Хинди хэлний сургууль, 1987 онд Москвагийн ОУХДС, 1994 онд Их Британийн Оксфордын их сургууль, 2001 онд Женевийн ОУХДСургуулийг тус тус төгссөн. “Тэргүүн шадар” дипломат цолтой. Англи, орос, хинди, франц хэлтэй.
Ажилласан байдал: 1980-1988 онд ГЯЯ-нд техник ажилтан, дэд атташе, атташе, 1988-1991 онд БНЭУ-д суугаа ЭСЯ-нд атташе, 1991-1996 онд I-III нарийн бичгийн дарга, 1996-2000 онд I-II нарийн бичгийн дарга, 2000-2003 онд I нарийн бигийн дарга, 2003-2005 онд ҮАБЗ-ийн ажлын албанд референт, 2005-2006 онд ГХЯ-нд дэд захирал, 2006-2009-онд АНУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх бөгөөд консулын хэлтсийн дарга, 2009-2012 онд ГХЯ-нд зөвлөх, 2012-2013 онд ИБУИНВУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх, 2013 оноос ГХЯ-нд Олон талт, хамтын ажиллагааны газрын захирлаар тус тус ажиллаж байна. Төрийн албанд 35 жил ажилласан бөгөөд димпломат албанд 32 жил ажиллажээ.

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Галбадрах

Товч намтар: 1959 оны 3 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотноо төрсөн. Эхнэр, 3 охины хамт амьдардаг.
Боловсрол: 1984 онд Москвагийн Олон Улсын харилцааны дээд сургууль, 1990 онд Удирдлагын академи, 1993 онд Америкийн Нэгдсэн Улсад Аюулгүй байдлын чиглэлээр тус тус төгссөн. Эдийн засгийн ухааны магистр. Дипломат албаны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолтой. Орос, англи хэлний мэдлэгтэй.
Ажилласан байдал: 1984-1993 онд ГЯЯ-ны Азийн газар, Нэгдсэн бодлогын газарт атташе, III-I нарийн бичгийн дарга, НҮБ, олон улсын байгууллагын газрын захирлаар ажиллаж байгаад 1993-1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхийн албыг хашсан. 1997-2001 онд Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын үүрэгт ажилд тохоон томилогдон ажилласан. 2001-2003 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуульд ахлах багш, 2003-2006 онд Ардчилсан намын даргын зөвлөх, 2006-2008 онд Барилга, хот байгуулалтын яамны Санхүү, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны газрын дарга, 2008-2012 онд Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын ахлах зөвлөх бөгөөд сайдын ажлын албаны даргаар тус тус ажилласан. 2013 оны 7 дугаар сараас ГХЯ-нд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байна.  Төрийн албанд 28 жил ажилласан бөгөөд дипломат албанд 17 дахь жилдээ ажиллаж байна.

Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баярмөнх

Товч намтар: 1963 оны 8 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотноо төрсөн. Эхнэр, нэг хүүхдийн хамт амьдардаг.
Боловсрол: 1982 онд Ханой хотын их сургууль, 1991 онд ОХУ-ын гадаад хэлний дээд сургууль, 2000 онд Их Британийн Ланкастерийн Их сургуулийг Олон улсын эрх зүйн магистрын зэрэгтэйгээр тус тус төгссөн. “Тэргүүн шадар” дипломат цолтой. Англи, орос, вьетнам хэлтэй.
Ажилласан байдал: 1991-1995 онд Улаанбаатар хотод суугаа Их Британий ЭСЯ-нд орчуулагч, 1995-2000 онд ГХЯ-нд атташе, 2000-2003 онд БНЧУ-д суугаа ЭСЯ-нд III-II нарийн бичгийн дарга, 2003-2004 онд Хаанброй ХХК-нд тэргүүн дэд захирал, 2004-2006 онд Монгол шилтгээн ХХК-нд гүйцэтгэх захирал, 2006-2009 онд ГХЯ-нд II нарийн бичгийн дарга, 2009-2012 онд БНСВУ-д суугаа ЭСЯ-нд I нарийн бичгийн дарга, 2012-2014 онд ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газарт зөвлөх, Төрийн захиргааны удирдлагын газарт дэд захирал, Ази, Номхон далайн орнуудын газарт захирал, 2015 оноос ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байна. Төрийн албанд 23 жил ажилласан. Дипломат ажилд 17 дахь жилдээ ажиллаж байна.

Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр

Товч намтар: 1957 оны 12 дугаар сарын 08-нд Улаанбаатар хотноо төрсөн. Эхнэр, 2 охин, 1 хүүгийн хамт амьдардаг.
Боловсрол: 1981 онд Ленинградын Их сургуулийг дорно дахины судлаач, 1990 онд Японы Осака хотын Гадаад судлалын их сургуульд Япон судлалаар тус тус суралцаж төгссөн. 2001 онд АНУ-д цэрэг, иргэний харилцааны курсээр мэргэжил дээшлүүлсэн. Түүхийн шинжлэх ухааны доктор. “Тэргүүн шадар” дипломат цолтой. Япон, англи, орос хэлтэй.
Ажилласан байдал: 1981-1989 онд ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1990-1996 онд Дорно дахин, олон улс судлалын хүрээлэнд захирал, 1997-1998 онд ШУА-ийн Олон улсын судлалын төвд захирал, 1999-2001 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал, дэд захирал, 2002-2003 онд  ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газарт зөвлөх, 2003-2006 онд Бээжин дэх ЭСЯ-нд зөвлөх, 2006-2009 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл үнэлгээний газарт зөвлөх, захирал, 2009 онд ГХЯ-ны Стратегийн төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний газарт зөвлөх, 2009-2013 онд БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөх, 2013-2014 онд ГХЯ-нд Бодлого, төлөвлөлт, судалгааны газарт захирлаар тус тус ажилласан байна. Төрийн албанд 29 жил ажилласан. Дипломат ажилд 17 дахь жилдээ ажиллаж байна.

Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Батаа

Товч намтар: 1968 оны 2 дугаар сарын 3-нд Улаанбаатар хотноо төрсөн. Эхнэр, 1 хүү, 2 охины хамт амьдардаг.
Боловсрол: 1993 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн.  Япон Улсын ГХЯ, Итали Улсын ГХЯ, Израйль Улсын ГХЯ-ны дипломатын курсэд тус тус мэргэжил дээшлүүлсэн. Нийгмийн ухааны магистр. “Тэргүүн шадар” дипломат цолтой. Англи, орос, япон хэлтэй.
Ажилласан байдал: 1993-1996 онд БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан, 1996-1997 онд Гадаад харилцааны сайдын туслах, 1998-2000 онд ГХЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн, атташе, 2000-2002 онд Консулын газарт атташе, 2002-2005 онд БНЭУ-д суугаа ЭСЯ-нд атташе, 2006-2010 онд ГХЯ-ны Консулын газарт III, II нарийн бичгийн дарга, дэд захирал, 2010-2013 онд ИБУИНВУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх, 2013 оноос ГХЯ-ны Консулын газарт дэд захирал, 2015 оноос ГХЯ-ны Консулын газарт захирлаар ажиллаж байна. Төрийн албанд 22 жил ажилласан. Дипломат албанд 19 дэх жилээ ажиллаж байна.

Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадорж

Товч намтар: 1970 оны 3 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотноо төрсөн. Эхнэр, 2 хүү, 1 охины хамт амьдардаг.
Боловсрол: 1990 онд ЗСБНУкрайн Улсын Аж үйлдвэрийн сургууль, 1999 онд АНУ-ын Колорадогийн Уул Уурхайн дээд сургууль, 2004 онд АНУ-ын Уул уурхайн шинжлэх ухааны магистр, 2012 онд ИБУИНВУ-ын Кантербурийн дээд сургуулийг магистрын зэрэгтэйгээр тус тус төгссөн. Орос, англи, испани хэлтэй.  
Ажилласан байдал: 1990-1995 онд Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн Баяжуулах фабрикт баяжуулагч, 2003-2005 онд Монголросцветмет нэгдэлд Ерөнхий захирлын Хөгжил хэтийн төлөв хариуцсан орлогч, 2005-2006 онд Юнигазад Ерөнхий захирал, 2007-2008 онд Энержи Ресурс ХХК-нд гүйцэтгэх захирал, 2009 онд Вояжер Голд ХХК-нд Гүйцэтгэх захирал, 2009-2013 онд Хүннү Коул ХК-нд Ерөнхий захирал, 2013 оноос Вульф Петролеум ХК-нд ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.

Австрали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү

Товч намтар: 1973 оны 1 дүгээр сарын 24-нд Улаанбаатар хотноо төрсөн. Эхнэр, 2 охины хамт амьдардаг.
Боловсрол: 1996 онд Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль, 1999 онд Шинэ-Зеланд Улсын Виктория их сургууль, 2007 онд Австрали Улсын Флиндэрсийн их сургуулийг тус тус төгссөн. Төрийн удирдлагын магистр зэрэгтэй. “Тэргүүн шадар” дипломат цолтой. Англи, орос, турк хэлтэй.

Ажилласан байдал: 1996-2000 онд ГХЯ-нд атташе, 2000-2003 онд БНТУ-д суугаа ЭСЯ-нд атташе, III нарийн бичгийн дарга, 2003-2010 онд ГХЯ-нд III, II, I нарийн бичгийн дарга, 2010-2012 онд АНУ-д суугаа ЭСЯ-нд I нарийн бичгийн дарга, 2012-2014 онд Америк, Африкийн газрын захирал, 2015 оноос Европ, Америкийн газрын захирлаар ажиллаж байна. Төрийн албанд 19 жил ажилласан. Дипломат  ажилд 19 дэх жилдээ ажиллаж байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
О.Амгаланбаатарт дагаар орсон АН дахь “АПУ” фракц
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Зочин (103.26.195.62)
    bathuu uul uupxain ymap ajil erxeldiiim dugaar n bnu?
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • Халимаг (202.179.20.106)
    Баярмөнхөд тусгайлан баяр хүргье. Аавынхаа даваагүйг давна гэдэг сайн хүүгийн шинж !
    2015 оны 01 сарын 30 | Хариулах
  • Халимаг (202.179.20.106)
    Зөв томилолт болжээ. Одоо л Гадаад яам өөрийн толгойгоор юмаа шийдэж эхэлж байгаа бололтой. Сайдаар нь тогоонд нь чанагдсан хүн ажиллаж буйн гавъяа бизээ...
    2015 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.131.248.210)
    Lhagvadorj Hulbimbugiin holboonii erunhiilugchid ner devshinguut shuud shagnal bolgoj Singa yavuulj bgaa yum gej bgaan
    2015 оны 01 сарын 29 | Хариулах
  • irgen (103.229.123.198)
    Mergejliin humuus ajlaa iluu ih ur buteeltei hiih bh gants negiig es tootsvol nudee olson tomilolt bn bayar hurgey hun bur hiih yostoigoo hiiheed bvl uls oron maani hugjin devshih ni damjiggui
    2015 оны 01 сарын 29 | Хариулах
  • bold (202.21.111.141)
    Chluunhuu guai ta Nalaihiin 10 jiliin oid ireed amlasan yum aa ugchuud yawaarai daa. Eswel zahiral Gantumurtei huivaldsan uu?
    2015 оны 01 сарын 28 | Хариулах
  • Devshill (71.231.216.17)
    Mergejliin ulsiig yamarch baisan tomilj dee
    2015 оны 01 сарын 28 | Хариулах
  • Отгоо (202.21.111.141)
    Энэ Батлайн Чулуунхүү гэж хүний эхнэр эргүүлж хайр зарлаж явдаг нөхөр дөө. Налайхын 10 жил төгссөн гэнэ лээ. Налайхын ЗДТГ-н ажилтан Алтанзул гэдэг хүүхэнтэй машиндаа загас наадуулж байгаад гардуулсан гар даа. Их зантай том том ярьдаг нөхөр байна лээ
    2015 оны 01 сарын 28 | Хариулах
  • Fuck 2 (180.149.78.26)
    Mongol turiin dampuural.........sukhboldooo chi hiij chadahgui neree tataa
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • Fuck (180.149.78.26)
    Suhbold hulgaich mongol ylsiin ner hundiig *****...yanaa oligtoi 5-n uguulber english-r bichij chadahgui NY-d 3-r nariin bichig bhdaa mongoliin neriig baastaj bsan hylgaichdaa
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.31.61)
    МАХН буюу МАН дангаар засаг барьсан жилүүдэд дөрвөдөөс өөр хэл мэдэхгүй хүнийг ч гадаадад ЭСЯ-нд ажиллуулдаг болтол дампууруулсан шүү дээ. Харин энэ хэд бол эрх биш танагтай хүмүүс шиг байна!
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.131.247.12)
    Lkhagvadorj gej xun mergejliin ajlaa neg muu Elchin saidaar solidog Elchin said ereesee saixan ajil bisjh dee Xashaan dotor tulga toirson xeruul xiigeed l suuj baidag Teneg um uu
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • зочин (103.10.22.242)
    Лхагвадорж гэдэг нөхөр чинь тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг Хэний шахаа бол доо Уг нь эдийн засаг бизнес чиглэлээр улс орондоо юм хийхээр л хүн шиг байна. Том даргын гарыг гайгүй сайн цайлгаждээ.
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • СЭТГҮҮЛЧ НАРТ (202.180.220.72)
    ЮМ БИЧИХ ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛ НЭР УСЫГ НЬ НАМТАР ДЭЭР НЬ БИЧ. НЭРГҮЙ ХҮНИЙ НАМТАР УНШААД ЯАХ Ч БИЛЭЭ ДЭЭ. АЖИЛДАА ХАРИУЦЛАГА ГЭДЭГ ЮМЫГ АНХААРЧ СУР.
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.170.66.186)
    гадаад хэргийн яам гоёо юм оо. 1 жил ажиллаад л бацаан атташе болдог. За энэ ч яхав. бусад яам газарт түр хугацаагаар сургах юмнуудаа явуулж байгаач өөрсдөө л яваад байхын тэгээд юу хийж гийгүүлэв дээ
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • БОЛЖ БНА (202.180.220.72)
    ДИПЛОМАТ АЛБА ГЭЖ НУРСАН ЮМ БСАН. ОДОО Л ЗӨВ ГОЛИДРОЛД ОРОХ ГЭЖ БАЙХ ШИГ БНА. МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮС МЭРГЭЖЛИЙН САЛБАРТАА ХЭРЭГТЭЙ. ХАРИН БИЕЭ ЗӨВ АВЧ ЯВААРАЙ. БИТГИЙ УЛС ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ ХӨӨДӨӨД, БӨӨ ШАШИН БОЛООД ГАЛ ТАХИАД ТЭНЭГТЭЖ ҮЗЭЭРЭЙ ДЭЭ. ЗАХИХ ЮМ ТЭР АРД ТҮМНЭЭС ЧИНЬ.
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    ene lhagvadorj n Mongoliin holbombogiin holboonii Eronhiilogchiin suudaliig Ganbaatart tavij ogch, orond n Singapore luu Elchin saidaar tomilogdson um gesen
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    59 мин
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
    1 цаг 2 мин
  • Фото: “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна
    1 цаг 40 мин
  • “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ зохион байгуулагдана
    1 цаг 47 мин
  • Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    1 цаг 49 мин
  • 100 хувь шүүсэн Слава ургамлын тос
    2 цаг 14 мин
  • Дайн зогсож, дэлхий хэвэндээ орох найдвар Ши Жиньпины гарт байна уу?
    2 цаг 16 мин
  • ​​​​​​​ХХБ-ны хариултаа хадгалъя үйлчилгээг сонгож хүүхдийн 100k + 100k урамшуулал аваарай
    2 цаг 19 мин
  • Ираны арми Ирак дахь АНУ-ын байгууламжуудад 600 гаруй халдлага үлджээ
    2 цаг 29 мин
  • О.Амгаланбаатарт дагаар орсон АН дахь “АПУ” фракц
    2 цаг 35 мин
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
    3 цаг 22 мин
  • Монголыг зорин ирэх жуулчдын тоо 35 хувиар өсжээ
    3 цаг 27 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
    3 цаг 32 мин
  • ӨНӨӨДӨР: Гал түймрийн нөхцөл байдал, сэрэмжлүүлгийн талаар мэдээлэл өгнө
    4 цаг 4 мин
  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    4 цаг 21 мин
  • Домог шингэсэн Отгонтэнгэр хайрханы тухай бидний мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ
    4 цаг 52 мин
  • Хүүхдийг амьдралд бэлддэг BusinessKids хөтөлбөр Монголд албан ёсоор нээгдлээ
    20 цаг 4 мин
  • Х.Нямбаатар: IV хорооллын мөсөн гулгуурын талбайн газар эзэмшигчтэй хэлцэл хийж, нийтэд зориулсан тохижилт хийнэ
    20 цаг 42 мин
  • Их тойруугийн гудамжнаас Зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замыг засаж, шинэчилж байна
    20 цаг 45 мин
  • Вальтер Отто Франкенбергер: “Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой
    20 цаг 49 мин
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • PGL Astana 2026 тэмцээнд аль баг түрүүлэх вэ? 
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК