
Киргизийн төлөөлөгчид тус улсын Ерөнхийлөгч асан хатагтай Роза Отунбаевагийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид илгээсэн захидлыг дамжуулан өгөхийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас хүссэн юм. Төлөөлөгчид уулзалтын үеэр Монгол Улсын хүн амын өсөлт, дундаж наслалт, улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо, гадаад орнуудад Монгол Улсаас цагаачлан ажилладаг байдал, монгол киноны хөгжил зэрэг олон сэдвийг хөндөн ярилцлаа.
Тэд мөн Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимын үйл ажиллагаатай танилцаж орон нутгийн төсвийн зарцуулалтад иргэд хэрхэн оролцож, шууд ардчилал хөгжиж буй талаар асууж ярилцав.