Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2015 оныг хариуцлагын жил болгохоор шийдвэрлэлээ

2015-1-28
0
ЖИРГЭХ

    DSC_1943Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо /ӨБХ/-ны дарга, гишүүд өнөөдөр /Нэгдүгээр сарын 28/ Төрийн ордны хуралдааны Г танхимд хорооныхоо үйл ажиллагааны талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Хурлын эхэнд тус байнгын хорооны дарга О.Баасанхүү Монгол Улсад 3 дахь сая иргэн мэндэлснийг зарласан энэ сайхан өдөр хорооныхоо талаар хэвлэлийн бага хурал хийх болсондоо бэлгэшээж байгаагаа илэрхийлээд тус хороо зарчмын шинжтэй хэд хэдэн чухал шийдвэр гаргасныг сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Тэрбээр ярихдаа “Юуны өмнө ӨБХ нь ард түмний Байнгын хороо байх ёстой. Тиймээс ард түмний санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авдаг саналын хайрцгийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Иргэний танхимд байршуулж, 14 хоног тутамд мэдээллийг нь гарган авч, тухайн газар ямар асуудал тулгамдаж байгаа талаар мониторинг хийн, чухал шаардлагатай асуудлыг УИХ-аас гаргах бодлого, шийдвэрт тусгуулна” гэлээ.

Тус хороо УИХ-ын бүтцэд шинээр байгуулагдан ажилласан хоёр жилийн хугацаанд эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр 10 тогтоол гаргаж Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн бөгөөд тэдгээрийн хэрэгжилтийг тухайн салбарын сайд, гомдол гаргасан иргэдийг оролцуулан нээлттэй хэлэлцэж, тодорхой заасан хугацаанд үүргээ биелүүүлээгүй сайд нарт хариуцлага тооцож байхаар шийдвэрлэсэн тухайгаа Ерөнхий сайдад албан бичгээр хүргүүлсэн байна.

Байнгын хорооны гишүүн Ж.Батзандан энэ үеэр хэлсэн үгэндээ “ӨБХ-ны дарга солигдсоноос хойш анхны хуралдаанаа өчигдөр хийсэн. Өмнөх дарга Р.Бурмаагийн үед тус хорооны ажлыг эхлүүлэн жигдрүүлэх бэлтгэл ажил хийн, үйл ажиллагааны дүрэм журмаа батлан, иргэд, олон нийттэй харилцах сүлжээгээ байгуулсан. ӨБХ бол иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх онцгой үүрэг гүйцэтгэдгийн хувьд Улсын Их Хурал дахь 8 байнгын хорооноос хамгийн чухал хороо. 2015 оныг тус хороо хариуцлагын жил болгон зарлаж байгаа бөгөөд иргэдийг хохироосон, үүргээ биелүүлээгүй сайд нарт хүчтэй шахалт үзүүлэн, хариуцлага тооцож байх санаачилга гаргаад байна” гэв. Тэрбээр мөн ӨБХ-ны хурлыг зөвхөн Төрийн ордонд төдийгүй орон нутагт, тухайн газар дээр нь ИТХ-ын төлөөлөгчид, Засаг даргыг нь оролцуулан хийж байх санаачилга гаргаснаа дурдаад эн түрүүнд нийслэлийн Баянзүрх дүүрэгт ийм хурал хийх гэж байгаагаа дуулгалаа.
DSC_1943
Тус хорооны гишүүд малын хөлийн татвар, бэлчээр ашиглалттай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа бөгөөд тус хэсгийн ахлагч С.Ганбаатар ярихдаа “Улсын Их Хурал 20 гаруй жилийн түүхэндээ олон хууль тогтоомж, шийдвэр гаргасан ч тэдгэээрийн хэрэгжилтэд тавих хяналт муу байснаас хуулийн хэрэгжилтэд тавих хяналтын үүргээ үндсэндээ 24 жил биелүүлээгүй. Гэтэл ард иргэдийн зүгээс хууль хэрэгжихгүй байгаа талаар байнга гомдол гаргадаг. Бэлчээр, амь амьжиргааныхаа асуудлаар тавьсан малчдын өргөдөл гомдлын мөрөөр бид Архангай, Дорноговь, Баянхонгор аймгуудад очиж газар дээр нь танилцан, Бэлчээрийн тухай, Газрын тухай хуулиудад өөрчлөлтт оруулахаар ажиллаж байна” гэлээ.

Байнгын хорооны мэдээллийн дараа сэтгүүлчид асуулт тавьсан бөгөөд “Саналын хайрцагт хийсэн өргөдөл гомдлыг хэд хоногийн дотор шийдвэрлэх вэ?”
гэсэн асуултанд Байнгын хорооны дарга О.Баасанхүү хариулахдаа:

-Байнгын хороо тогтоол, шийдвэр, хурлын тэмдэглэлээрээ эрүүл мэнд, боловсрол, уул уурхайн салбартай холбоотой үүрэг, чиглэлийг Засгийн газарт өгч ирсэн. Бүтэн жил болоод байхад тэдгээр асуудал шийдвэрлэгдээгүй байгаа тул тухайн салбарын сайд нарыг нь дуудан асууя гэж байгаа. Цаашдаа ч иргэдийн санал гомдлыг 14 хоногт нэг удаа авч мониторинг хийгээд Байнгын хороогоор хуралдаж хэлэлцэнэ. Урьд өмнө нэг асуудлыг 1800 хүн дэмжсэн бол Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн тогтоол гаргахаар дүрэмд заасан байсан бол одоо энэ тоог хэт өндөр байна хэмээн үзэж 900 болгон өөрчилсөн. Ер нь аливаа Байнгын хороо гаргасан шийдвэрийнхээ араас явдаг байх ёстой. Үйл ажиллагаа нь эхлээд хоёр жил болж байгаа ӨБХ арга барилын хувьд том шинэчлэл хийж, 7 хоног бүр нэг сайдыг дуудан ирүүлж, тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгөөд тухайн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцон, албан тушаалаас нь буулгаж байхаар шийдвэрлэсэн. Мөн 7 хоног бүр бид орон нутагт ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байх болно гэв.
Хэвлэлийн бага хурлын төгсгөлд тус Байнгын хорооноос Төрийн ордны 4-р давхарт нээлттэй сонсголын тусгай танхим засуулж, нийгэмд тулгамдаж буй, олон нийтийн санаа сэтгэлийг зовоосон асуудлуудыг мөрдөн шалгах сонсгол хийж байхаар болсон бөгөөд үүнтэй холбоотой хуулийн төсөл өргөн барьснаа мэдэгдлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • zochin (67.176.156.230)
    boltugai.
    2015 оны 01 сарын 29 | Хариулах
  • Хариуцлагагүйдэл гэж (103.26.194.109)
    Гадаадын нэг эрдэмтэн хариуцлагагүйдэл бол дох шиг нийгэмийн халдварт өвчин гэсэн нээлт хийсэн байдаг ажээ. Бүр эбола шиг болж магадгүй шүү.
    2015 оны 01 сарын 29 | Хариулах
  • зочин (103.229.120.97)
    Авилгагүй багануур гэдэг шиг хариуцлагын жил гээд хөшөө босго
    2015 оны 01 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    42 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    2 цаг 16 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    4 цаг 30 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    4 цаг 38 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    4 цаг 56 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    5 цаг 6 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    5 цаг 43 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    6 цаг 13 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    6 цаг 27 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    6 цаг 33 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    19 цаг 1 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    23 цаг 2 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК