Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Эрдэнэс Таван толгой” ХК-д хийсэн шалгалтын талаарх мэдээллийг сонслоо

2015-1-28
0
ЖИРГЭХ

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.01.28/ хуралдаан 09 цаг 50 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв. Хуралдаанаар эхлээд Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн ч хуралдаанд оролцсон гишүүдийн саналаар хуулийн төслийг хэлэлцэх бэлтгэл хангагдаагүй учир хэлэлцэх боломжгүй хэмээн үзэж хэлэлцүүлгийг түр хойшлуулахаар тогтсон.

Дээрх хуулийн төслийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх явцад хуралдаанд оролцсон гишүүд, төслийг аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хялбаршуулж, бизнесийн таатай орчин бүрдүүлэхээр боловсруулагдсан ч аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг сахиулахтай холбоотой зохицуулалтуудыг хольж тусгасан нь хэлэлцэх боломжгүй байдал үүсгэсэн тухай санал дүгнэлтийг тус байнгын хороонд хүргүүлээд байсан юм.

Үүний дараа Монгол банк 2014.12.24-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2015 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн юм.

Хаалттай хэлэлцсэн асуудлын дараа байнгын хорооны хурал үргэлжилж “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн тухай тус байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн танилцуулгыг сонсов. Тус ажлын хэсгийн ахлагч Д.Хаянхярваа гишүүн шалгалтын үр дүнгийн талаар уншиж сонсгосон. Тэрээр шалгалтын дүнг дараахь байдлаар танилцуулсан юм.

Стратегийн чухал ач холбогдол бүхий орд газарт түшиглэн төрийн өмчийн оролцоот ХК байгуулж, үйл ажиллагааг нь үр ашигтай удирдан зохион байгуулах, түүний өгөөжөөс ард иргэдэд хишиг хувь хүртээх чиглэлээр батлагдсан Улсын Их Хурлын 2010 оны 39, 2012 оны 18 дугаар тогтоолын хэрэгжилтийг Монгол Улсын Засгийн газар  өнөөдрийг хүртэл бүрэн хангаж ажиллаагүй байна. Тухайлбал:

1. 
Монгол улсын “Компанийн тухай хууль”-иар компанийг байгуулахад үүсгэн байгуулагч, эрх бүхий этгээдүүдийн зүгээс зайлшгүй шийдвэрлэсэн байх ёстой асуудлууд, гаргах шийдвэрүүдийн талаар нарийвчлан заасан байдаг боловч эдгээр асуудлуудтай холбоотой хуулийн заалтуудыг хэрэгжүүлэлгүй орхигдуулж  компанийг байгуулахдаа зөвхөн улсын бүртгэлд бүртгүүлж, дүрмийг батлах ажлаар дуусгавар болгосон байна. Өөрөөр хэлбэл компанийг анхлан байгуулахад хувь эзэмшигчдийн эзэмшлийг баталгаажуулахад хамгийн чухал асуудлын нэг болох хувь нийлүүлсэн хөрөнгийг бүрдүүлэх, түүнийг компанийн тайлан балансад бүртгэж баталгаажуулах ажлыг хэрэгжүүлээгүй байна.

2. 
Хувь нийлүүлэгчдийн хөрөнгийг бүрдүүлэх, түүнийг санхүүгийн тайлан балансад бүртгэх ажил өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байгаагаас үүдэн төр, иргэдийн хувьцааны эзэмшил компанийн тайлан балансад бүртгэгдээгүй байна.

3.  
Засгийн газрын 2013 оны 409 дүгээр тогтоолоор компанийн хувьцаа эзэмших иргэдийн бүртгэлтэй холбоотой алдаа, зөрүүг арилгаж, иргэдийн хувьцааны эзэмшлийн бүртгэлийг 2014 оны 1 дүгээр улиралд багтаан дуусгах үүрэг даалгавар өгөгджээ. Гэвч Засгийн газрын зүгээс тогтоолын  хэрэгжилтийг хангуулах талаар огт санаачлага гаргаагүй хандаж ирснээс хувьцаа эзэмшигчдийн бүртгэл өнөөдрийг хүртэл бүрэн хийгдэж дуусаагүй байна. Энэ нөхцөл байдал үүсэхэд дараах хүчин зүйл сөрөг нөлөө үзүүлжээ. Үүнд:

-Таван толгойн ордын тусгай зөвшөөрлийг үнэлж компанийн тайлан балансад тусгах ажил хийгдээгүй;

-Аж ахуйн нэгж байгууллагуудын зүгээс тус компанийн хувьцааг худалдан авсан мөнгөн хөрөнгийг компанийн дансанд шилжүүлэлгүй “Хүний хөгжил сан”-д шилжүүлсэн нь хувьцааны бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид нийцүүлэх боломжгүй болгосон;

-Иргэдийн хувьцааг эргүүлэн худалдан авах Засгийн газрын зүгээс гаргасан шийдвэрийн дагуу хүсэлт гаргасан боловч мөнгөн хэлбэрээр хишиг хувь хүртэж чадаагүй иргэдийн хувьцааны бүртгэлийг хэрхэх талаархи эцсийн шийдвэрийг гаргаагүй орхигдуулсан зэрэг болно.

“Эрдэнэс Таван толгой” ХК-д хийсэн шалгалтын ажлын явцад хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн ажиллах тал дээр дараах зөрчил дутагдлууд илэрлээ.

Үүнд:

Хууль тогтоомжийн хүрээнд:

-“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ нь “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлийн 21.12-т “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон төрийн албан хаагч эрх бүхий байгууллагаас тогтоосон цалин хөлснөөс бусад төрлийн шан харамж, урамшуулал авахыг хориглоно”, Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаар хуралдааны тэмдэглэлийн 2.1.1-д “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон төрийн захиргааны албан хаагчийн нэг сарын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (нэг сарын)-г хоёр дахин нэмэгдүүлснээс ихгүй байхаар тогтоох”-ыг Төрийн өмчийн хороонд чиглэл болгосон хууль тогтоомжийн заалтыг тус тус зөрчин ТУЗ-ийн дарга 6.0 сая төгрөгийн, гишүүд нь 1.8 сая төгрөгийн цалин, урамшуулал авч иржээ. Улмаар зөвхөн 2014 оны хагас жилийн байдлаар ТУЗ-ын гишүүдийн цалин, шагнал урамшуулал, бусад зардалд 170,8 сая төгрөг, томилолтын зардал 25.8 сая төгрөг, бичиг хэрэгт 346.9 мянган төгрөг, бусад зардалд 3.0 сая төгрөг нийт  199.9 сая төгрөгийн зарцуулсан байна.

Түүнчлэн ТУЗ-ын дарга, гишүүнээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга болон хууль эрх зүйн газрын дарга нар Засгийн газрын шийдвэрээ зөрчин ажиллаж байна.

Эрдэнэс Таван Толгой ХК-ийн үйл ажиллагааны хүрээнд:

-Эрдэнэс-Таван толгой” ХК-наас зарласан “Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх” гүйцэтгэгчийг шалгаруулах 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн тендерийг хүчингүй болгож, гэрээг цуцалсантай холбоотойгоор “Говь Повер” ХХК-ийн өмчлөлийн гаалийн хяналтын бүсийн талбай, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл болон бусад хөрөнгийг “Эрдэнэс- Тавантолгой” ХК-д шилжүүлж төлбөрт нь 4,7 тэрбум төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан үйлдэл нь тухайн компанийн хөрөнгө санхүүгийн бодит байдалтай нийцэж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжсэн эсэх нь эргэлзээтэй байна.

-“Эрдэнэс-Таван Толгой” ХК болон “TTJVCO” ХХК-ийн /Австралийн “Мак Махон холдинг”-ийн охин компани/ хооронд 2011 оны 10 сарын 13-ны өдөр 5 жилийн хугацаатай байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-гээр гүйцэтгэгч талын хүлээсэн үүргийн үндсэн тоног төхөөрөмжийн санхүүжилтийн биелэлт 18%, техникийн бэлэн байдал 30-60%, ажилчдын сургалт дадлагажуулалт 27%, үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт 60%, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үзүүлэлт хангалтгүй, 1 м3 уулын цулын ажлын өртөг нь Цанхийн баруун уурхайн өртөгөөс дунджаар 2 дахин илүү буюу 2014 онд ойролцоогоор 100.0 орчим тэрбум төгрөгийн боломжит алдагдал хүлээх нөхцөл үүссэн зэрэг нь Австралийн “Мак Махон холдинг” компанитай байгуулсан гэрээг хянан шалгах шаардлагатай байна.

-“Чалко” компанитай нэмэлт гэрээ хийсний үр дүнд 2014 оны 3-р улиралд индексийн дагуу тогтох үнэ 45.49 доллар болохоор байгаа бөгөөд энэ нь өнөөдрийн Цанхийн баруун уурхайгаас нийлүүлж буй нүүрсний үнээс дунджаар 10 орчим доллараар доогуур байна. Улмаар цаашид Хятадын зах зээлд нийлүүлэх “Чалко” компанийн нүүрс (Тавантолгойгоос авах нүүрс)-ний үнийн уналт нь зах зээлд үнэ унагах үр дагаварыг үүсгэх нөхцлийг бүрдүүлэх боломжтой гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэж байна.

Ажлын хэсгээс гаргасан танилцуулгатай холбогдуулан Ц.Нямдорж, С.Бямбацогт, Ө.Энхтүвшин, А.Тлейхан, Д.Ганбат, Ц.Баярсайхан нарын гишүүд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн удирдлагууд болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, тодруулсан.

Гишүүдийн асуултын дараа Ц.Нямдорж гишүүн, энэ удаагийн шалгалтын үр дүнг зөвхөн сонсоод дуусгах биш Засгийн газарт чиглэл болгосон тогтоол гаргах нь зүйтэй гээд байнгын хорооны даргаас санал хурааж асуудлыг шийдэж өгөхийг хүссэн юм. Түүний саналын талаар тус байнгын хорооны дарга Ж.Батсуурь хэлэхдээ, шалгалтын үр дүнтэй холбогдуулан гишүүдийн  тогтоол гаргах саналыг дэмжиж байна. Тиймээс гишүүд тогтоолын төсөлд оруулах саналаа ажлын хэсгийн ахлагчид гаргаад дараагийн хуралдаанаар хэлэлцээд шийдвэрлэх боломжтой тухай хэлснээр энэ удаагийн хуралдааныг өндөрлүүлсэн юм.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийн хувьд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргаагүй байгаа тул дараагийн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийхээр хойшлуулсан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    42 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    2 цаг 17 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    4 цаг 30 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    4 цаг 38 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    4 цаг 56 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    5 цаг 6 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    5 цаг 43 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    6 цаг 13 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    6 цаг 27 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    6 цаг 33 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    19 цаг 1 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    23 цаг 3 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК