Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ын бүлэг завсарлага авав

2015-1-28
0
ЖИРГЭХ

    DSC_1788Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2015.01.28/ хуралдаанаар Согтууруулах ундааны хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг 2014.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, Засгийн газар 2015.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар тус тус танилцуулсан.

Согтууруулах ундааны хяналтыг судалгаанд суурилсан, бодитой байдлаар хэрэгжүүлэх, татварыг нэмэгдүүлэх замаар сөрөг үр дагаварыг бууруулах, бодлого тодорхойлоход ашиг, сонирхлын зөрчилтэй этгээдийн нөлөөг оруулахгүй байх зэрэг согтууруулах ундааны хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой зарчмыг Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгасан байна. Мөн хуулийн төсөлд  согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрлийг төсөл сонгон шалгаруулах журмаар олгодог байхаар тусгаж, эрх бүхий байцаагчийн санал, дүгнэлтийг үндэслэн төрөл тус бүрээр олгож, хугацаагаар сунгаж, эсхүл хүчингүй болгохоор заажээ.

Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулгадаа, 2000 онд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг баталсан. Энэ хуулийн гол зорилт нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлтэй байсан учраас энэ асуудал Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэгдэж байсан. Сүүлийн үед дэлхийн нийтийн чиг хандлага согтууруулах ундааны хор уршгаас бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой болж байгаа учраас энэ асуудал Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр орж ирж байгаа гэж ойлгож байгаа.

Өнөөдрийн байдлаар манай улсад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн 7, архины 57, шар айрагны 19, дарсны 10 нийт 93 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хавтгайруулан олгосноор зах зээл дэх архины нийлүүлэлт, хүн амын архины хэрэглээг нэмэгдүүлэх, чанарын шаардлага хангахгүй согтууруулах ундаа хэрэглэх үндэс болж байна. Статистик дүнгээс үзэхэд манай улсад гарсан нийт гэмт хэргийн гуравны нэг хувь нь хүнд, хоёрны нэг хувь нь онц хүнд хэрэг, нийслэлд гарсан гэмт хэргийн 57, 7 хувийг согтуугаар үйлдсэн байдаг. Үүнээс үзэхэд гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан нөхцөл нь архидан согтуурахтай шууд холбоотой байна. Иймд согтууруулах ундааны хэрэглээ, үйлдвэрлэлийг багасгахад чиглэсэн арга хэмжээ авах шаардлагатай байгаа гэв.

Хууль санаачлагчдын илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Д.Арвин, О.Баасанхүү, Я.Содбаатар, Ё.Отгонбаяр, С.Одонтуяа, Г.Баярсайхан, Ц.Оюунгэрэл, С.Ганбаатар нар асуулт асууж, тодруулга авлаа.

Мөн хуулийн төслүүдтэй холбогдуулан гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж үг хэлсэн юм. Гишүүдийн зүгээс сүүлийн үед архидалт багассан. Архины хязгаарлалт хийснээр шагийн бизнес, далд худалдаа цэцэглэнэ. Иймээс архины хэрэглээг багасгах, ямар түвшинд архидалт их байгаад анхаарал хандуулах, ухамсарлуулах, соён гэгээрүүлэх чиглэлд түлхүү ажиллах шаардлагатайг хэлж байсан юм. Нийгмийн сөрөг үзэгдэлтэй шууд хатуу аргаар тэмцэх бус харин хууль зөрчсөн тохиолдолд өндөр хариуцлага хүлээлгэх замаар явах нь зөв гэсэн байр суурьнаас хандаж байв.

Тухайлбал Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, эдийн засгийн хямралтай хүнд энэ үед архины хяналт, худалдааг чангатгах нь буруу. Энэ нь нэг талаас олон мянган хүний ажлын байртай холбогдоно. Хатуу хууль гаргаснаар хууль бус худалдаа, шагийг бий болгоно. Иймээс архи худалдаалах дагнасан цэг бий болгох цаг нь арай болоогүй байна гэсэн байр суурьтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, олон янзын судалгаанаас үзэхэд архидалтыг багасгах хамгийн гол үр дүн бол хүний ухамсарт нөлөөлөх асуудал юм байна гэдэг дүгнэлтийг хийсэн. Иймд эртнээс хүний ухамсарт нөлөөлөхийн тулд залуу хүмүүст хандсан заалтууд их байх хэрэгтэй . Мөн дөнгөж архинд орж эхэлж байгаа хүмүүсийг эртнээс ухамсарлуулж энэ байдлаас гаргахад зориулсан үйл ажиллагаагаар дэмжих шаардлагатай гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, хоёр хуулийн төслийн аль аль нь архины худалдаа, үйлдвэрлэл, жижиглэнгийн худалдаа, архины үйлчилгээ, хэрэглээ гээд бүх шатанд чангатгах чиглэлийн үзэл баримтлалаар орж ирсэн гэж ойлгож байгаа. Мэдээж Улсын Их Хурлын 76 гишүүн бүгдээрээ архины эсрэг, архидалтын эсрэг байгаа гэдэгт эргэлзэхгүй байгаа. Гагцхүү энийг яаж хуулинд зөв оруулах асуудал хамгийн чухал асуудал. Архины эсрэг тэмцэнэ гээд архитай тэмцэх гээд байгаа хандлага буруу гэдэгтэй санал нэг байгаа. Архи худалдах тусгай зөвшөөрөл олгохдоо сонгон шалгаруулалт хийнэ, дуудлага худалдаагаар явуулна гэж байгаа нь зөв эсэхэд анхаарах хэрэгтэй. Архины хэрэглээг багасгах чиглэлийн асуудлыг эдийн засгийн хөшүүргээр зогсоох хэрэгтэй гэсэн саналтай байна. Харин шууд хориглох, хасах асуудлаар шийдэх нь үр дүнгээ өгөхгүй. Гэхдээ зарим заалтуудыг дэмжих бололцоотой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Харин Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, энэ хуулийн төслийг маш удаан ярьж ,хуулийн талаас нь тодорхой хэмжээнд зохицуулалт хийе гэж байгаа. Хэрэглэгчдийн холбоо, Архины эсрэг тэмцдэг Төрийн бус байгууллагууд өөрсдөө энэ хуулийг гаргахыг хүсч дэмжиж байгаа гэсэн тайлбарыг хийж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихийг гишүүдээс уриалсан юм.

Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа АН-ын бүлэг уг асуудлаар 5 хоногийн завсарлага авах Б.Гарамгайбаатар гишүүний гаргасан горимын саналыг байнгын хорооны дарга хүлээн авлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.131.233.187)
    Энэ нэж нэг дүрдээ итгэчихсэн ямбий байнаа...
    2015 оны 01 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    42 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    2 цаг 16 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    4 цаг 30 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    4 цаг 38 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    4 цаг 56 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    5 цаг 6 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    5 цаг 43 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    6 цаг 13 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    6 цаг 27 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    6 цаг 33 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    19 цаг 1 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    23 цаг 3 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК