Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ уриалга гаргалаа

2015-1-28
0
ЖИРГЭХ

    bat-erdene-UIXУИХ-ын энэ  долоо  хоногийн чуулганы  нэгдсэн хуралдааны хамгийн  эхний хэлэлцэх  асуудалд  “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай”  хуулийн  дагаж мөрдөх  журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг  хэлэлцүүлэхээр оруулж  ирж байна. 

    2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хуулийн  төслийн талаар  Эдийн  засгийн байнгын хороо, Байгаль орчин хүнс, хөдөө  аж  ахуйн байнгын хорооны  хамтарсан хурлаар  хэлэлцээд  ажлын  хэсэг  томилж,  төслийг  хэлэлцэх  эсэх  талаарх  ажлын  хэсгийн  дүгнэлтийг дахин  хэлэлцэхээр тарсан атал ажлын бус цагаар зарим төлөөллийн оролцоогүйгээр хүч түрэн Байнгын хороодоос УИХ-ын чуулганы хуралдаанд төслийг хэлэлцүүлэх дүгнэлт гаргасныг бид эрс эсэргүүцэхийн  зэрэгцээ  Ажлын  хэсгийн  15 гишүүнээс 8 гишүүн УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтэс, Экспертийн албаны ирүүлсэн зөвлөмж болон тодорхой үндэслэлээр хуулийн  төслийг төсөл санаачлагчид буцаах шаардлага хүргүүлсэн болно.

    Гэтэл бүтэн нэг жилийн өмнө төсөл  санаачлагчид буцаагдсан байх ёстой хуулийн төслийг УИХ-ын  чуулган завсарлахаас өмнө  хэлэлцүүлэхээр  улайрч байгаа  нь  УИХ дахь намууд  нийлсэн цагаасаа  хойш  улсын  өр  нэмэгдүүлэх,  эх  орны  баялагтай    холбоотой  шийдвэрүүдийг  ямар ч саадгүй гаргаж  буйдаа  амташсаны  шинж юм. Саяхан түүх  соёлын хосгүй  нандин өвийг хадгалсан нутагт орших Гачууртын 50 тн алтны нөөцтэй асар баялаг ордыг Сентеррагоулд компанид өгөхөөр шийдээд  эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлээд  байна.

    Монгол  улсын хэмжээнд 20 гаруй жил алтыг эмх журам муутай  олборлосны  үр  дагавар нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай”  хууль төрөн  гарах  хөрс суурийг  тавьсан тухай болон  Засгийн  газраас  эх хуулийг нь илт зөрчсөн агуулгатай нэмэлт хууль  өргөн  барьсан тухай би өөрийн  байр  сууриа  хэвлэл мэдээллийн  хэрэгсэлд өмнө  нийтлүүлсэн “Ухрах уу, урагшлах уу” өгүүлэлдээ  илэрхийлсэн.

    Одоо ч би энэ байр суурин дээрээ байгаа бөгөөд эл асуудлаар  өргөн  олон  түмэнд дахин товч мэдээлэл өгөх нь зүйтэй  гэж  үзлээ.

   Төрийн бус байгууллагууд, иргэдийн санал санаачлагыг үндэслэн нийгмийн захиалгаар баталсан хууль бол “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль  мөн. Энэ хууль 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр батлагдсанаас хойш манай улсад хариуцлагагүй уул уурхай цэцэглэхийг тодорхой хэмжээнд хазаарлаж, байгаль экологийн алдагдсан тэнцвэрийг хадгалж чадсан.

  Энэ хуулиар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох талбайг нэг мөр зааж, хуучин олгосон тусгай зөвшөөрлийг цуцалж, байгаль орчныг нөхөн сэргээх, хуулийн хүрээнд үйл ажиллагаа  явуулж, нөхөн сэргээлтийг бүрэн хийсэн компаниудад нөхөн олговор олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан болно.

   2013 оны 12 сарын байдлаар Улсын хэмжээнд олгогдсон тусгай зөвшөөрлүүдэд судалгаа хийж үзэхэд нийт тусгай зөвшөөрөл 3287, үүнээс хуулиар тогтоосон нутаг дэвсгэрийн хилийн заагт стратегийн ордод хамрагдах 11 ашиглалтын тусгай зөвшөөрөл, мөн хилийн заагийг тогтоох тухай Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолд хамрагдсан алт шороон ордны 242 тусгай  зөвшөөрлийг 137 аж ахуйн нэгж эзэмшиж байгаа  бөгөөд эдгээрээс нөхөн олговор авах хүсэлт гаргаагүй 66, бүхэлдээ давхцалтай 98 нөхөн олговор нэхэмжилсэн, хэсэгчилсэн давхцалтай 65 үүнээс 40 нь нөхөн олговороо  0 төгрөгөөр  тооцуулж давхцалтай талбайн хэсэгтээ хасалт хийлгэж үлдсэн талбайд үйл ажиллагаа  явуулах хүсэлтэй, 25 нь давхцалтай хэсгийн талбайгаа  хасуулж нөхөн  олговор  аваад  үлдсэн  талбайд  үйл  ажиллагаа  явуулах  хүсэлтэй.  Алтны  шороон  ордны 123 тусгай  зөвшөөрөл  эзэмшигч  аж  ахуйн  нэгжүүд  222 тэрбум  төгрөгийн  нөхөн  олговор  нэхэмжилсэн байна.

   “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулиар тогтоосон нутаг дэвсгэрийн хилийн заагийг тогтоох, хуульд заасан нутаг дэвсгэрт олгогдсон тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох журмыг Засгийн газар батлан гаргахаар энэ хуулиар зохицуулсан юм. Үүний дагуу С. Батболдын Засгийн газар 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Нөхөх олговор олгох журам” батлах тухай 299 дүгээр тогтоол гаргаж, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд улс орон нутгийн төсөвт төлсөн, журамд заагдсан татвар, төлбөр, хураамжийг  бүтээгдэхүүн борлуулж эхэлсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд “бүтээгдэхүүн борлуулж эхэлснээс хойшхи санхүүгийн жилийн тайлангуудаар гарсан цэвэр ашиг, уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой нөхөн сэргээлт, уурхайн хаалт, байгаль орчны мониторингийн зардлын нийлбэр нь журамд заасан улс, орон нутгийн төсөвт төлсөн тайлангийн жилүүдийн татвар, зардлын нийлбэр дүнгээс бага бол зөрүүг нь нөхөх олговорт тооцож олгох болсон.

  Энэ журмаас үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох мөн олгохгүй байх шалгуурууд нь тодорхой байгаа юм.

  Уг хуулийн хориглосон бүсэд 5,08 мян.га талбайд экологийн хохирол учирсанаас 4,79 мян.га талбай алт олборлосны улмаас эвдэгдсэн байдаг.Мөн энэ хуулиар тогтоосон хилийн гадна талд 711.8 га талбай эвдрэлд орсон. Эдгээр талбайн байгаль орчны хохирлын нийт хэмжээ 1.16 их наяд төгрөг, үүний 57.9 хувь буюу  672,0 тэрбум төгрөг нь энэ хуулиар хориглосон  бүсэд учруулсан хохирол байна.  “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулиар хориглосон талбайн нөхөн сэргээлтэд 54,7 тэрбум төгрөг шаардагдаж байгаа болохыг  Байгаль орчны үнэлгээний компаниудын хээрийн судалгаагаар тогтоосон байдаг.

  Эндээс үзвэл уул уурхайн компанид нөхөн олговор олгох тухай  ярихаас өмнө байгаль орчинд учруулсан хохирлыг хэрхэн төлүүлэх асуудал нэн тэргүүнд тавигдах учиртай.

  Монгол орны хэмжээнд 2003, 2007 онуудад хийсэн гадаргын усны тоо бүртгэлээр гол, мөрөн, нуур, цөөрөм, рашаан ус жилээс жилд ширгэн хатаж, татарч байсан судалгааны дүн мэдээ бий. 2003 оны гадаргын усны тоо бүртгэлээр нийт 5565 гол, мөрөнөөс 683 нь, 9600 булаг, шандаас 1484 нь, 4193 нуур цөөрмөөс 760 нь ширгэсэн байв. 2007 оны гадаргын усны тоо бүртгэлээр 5128 гол, мөрөн тоологдсоноос 852, 3347 нуураас 1181, 9306 булаг, шанд тоологдсоноос 2277, 429 рашаанаас 60 нь ширгэсэн тоо гарсан. Тухайлбал Онги, Таац, Түй, Байдраг, Завхан, Хангилцаг, Орхон, Туул, Цэнхэр, Хараа, Ерөө, Хүдэр, Гачуурт, Онон, Балж голуудын эх цутгал голууд дээр алтны шороон ордны олборлолт явуулснаар голын урсац багасаж, зарим үед тасарч байжээ.

  Энэ нь “Алт” хөтөлбөр нэрийн дор Онги голын эх буюу цутгал голууд болох Өлт, Ар өлт, Буянт, Цагаан, Нарийн, Өртөнт, Нарийн жалга, Дэлийн булаг, Бөөрөлжүүт зэрэг голууд дээр алтны шороон ордыг ашиглаж эхэлсэн нь гол, нуур, булаг, рашаан ус ширгэхэд үлэмж хэмжээгээр нөлөөлсөн гэж судалгаагаар тогтоосон байна.

   2004 онд батласан усны тухай хуульд заасны дагуу 2011 онд хийсэн тооллого судалгаагаар гол мөрөн, рашаан булаг, нуурууд эргэн сэргэж, нэмэгдсэн дүн мэдээ гарсан юм.

   Тухайлбал, гол мөрөн 2007 онд  4290 байсан бол, 2011 онд 6095, булаг шанд 2007 онд 7244 байсан нь 2011 онд 8970 болж нэмэгдсэн мөн ойн талбай сүүлийн жилүүдэд бага ч гэсэн нэмэгдсэн байна.

 Байгаль экологийн  тэнцвэрийг  хадгалах  төрийн  зөв бодлого  гаргасны үр дүнд  байгаль сэргэж, хөдөө аж  ахуйн  салбарт  тогтмол  өсөлт гарч эхэлсэн.  ҮХАА-н яамнаас  ирүүлсэн  мэдээнд тус салбарт 2014 онд 4,6 их наяд төгрөгийн баялаг бүтээсний дотор газар тариалангийн салбарт 500 тэрбум төгрөг, боловсруулах салбар 1.1 их наяд төгрөг, мал аж ахуйн салбар 3.5 их наяд төгрөгийн баялгийг бүтээжээ.  Энэ бүхэн бол “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль батлагдаж, түүнийг хэрэгжүүлэх талаар авч хэрэгжүүлсэн ажлын үр дүн мөн.

Засгийн  газраас  өргөн  мэдүүлсэн “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн  төслийг  хэлэлцэхгүй  хууль  санаачлагчид  буцаах  дараах  үндэслэл  байна.

1.Улсын их хурлаас гаргаж  байгаа  аливаа  шийдвэр  Үндсэн хууль, хуульд  нийцэж  байх ёстой. Гэтэл уг  төсөл нь Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь заалт, “Ашигт малтмалын тухай” хуулийн 56.1.3, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4.6 дахь хэсгийн заалттай зөрчилдөж байгаа, мөн төслийн зүйл заалтууд нь хоорондоо  болон  үзэл  баримтлалтайгаа  зөрчилдөж, хуулиар зохицуулах харилцааны зарим шалгуур, үндэслэл дутуу  байгаа  талаар  Тамгын  газрын  Хууль  зүйн  үйлчилгээний  хэлтэс,  Эрх  зүйн  экспертийн албанаас  албан  ёсны  зөвлөмж  гаргасныг  Тамгын  газрын  Ерөнхий  нарийн  бичгийн дарга  Байнгын  хороонд  албаны  шугамаар  ирүүлсэн байна. Ер нь  4 зүйлтэй  хуулийн 2 зүйл нь дээр дурдсан зөрчилтэй, 4 дүгээр зүйлийн хувьд дагаж  мөрдөх журам нь  байгаа  болохоор  цаана  нь юу ч үлдэхгүй шахам  байгааг  харгалзан  төслийг  хууль  санаачлагчид нь буцаах.

2.
Төслийг  шинээр  боловсруулахдаа  УИХ-ын 2012 оны 37 дугаар  тогтоолоор  батлагдсан  Засгийн  газрын 2012-2016 оны  үйл  ажиллагааны  мөрийн  хөтөлбөрийн “Ажилтай орлоготой Монгол хүн” гэсэн нэг дэх бүлэгт “Монгол улсад уул уурхайн  салбарыг  хөгжүүлэх чиглэлээр дараах бодлогыг  хэрэгжүүлнэ:”  гэсний  дотор “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн хэрэгжилтийг  хангаж, байгальд  ээлтэй  уул  уурхайг  хөгжүүлэх:” гэж  заасныг  баримтлан  Тамгын  газраас  ирүүлсэн  зөвлөмжид  нийцүүлэхийн  хамт  дор  дурдсан  зарчмыг  төсөлд  суулгаж өгөх.

 Үүнд:
а/ гол  мөрний  урсац  бүрэлдэх эх  газрын  тусгай  зөвшөөрөл  эзэмшигчдийн  хувьд хуулийг  эргүүлэн  хэрэглэхээр  заасан  зохицуулалтыг  хэвээр  үлдээх:

б/ усны  сан  бүхий  газар  энгийн  хамгаалалтын  бүсийн  тусгай  зөвшөөрөл  эзэмшигчдийн  хувьд уг  бүсийг  тогтооход  гаргасан алдаагаа  нэн  яаралтай  залруулахыг  Засгийн  газарт  үүрэг  болгож, энгийн  хамгаалалтын  бүст  хуулийг  буцаан  хэрэглэхээр  зохицуулсныг  хэвээр  үлдээх:

Эцэст нь УИХ  аливаа  шийдвэрийг  гаргахдаа  судалгаанд  тулгуурлахын  зэрэгцээ  төсөл  Үндсэн хууль,  хууль  тогтоомжтой  нийцэж  байгаа  эсэх  талаарх  дүгнэлт,   зөвлөмжийг  иш  үндэс  болгох  учиртайг  эрхэм  гишүүдийн анхааралд хүргэж уг хуулийн төслийг төсөл санаачлагчид буцаахыг  уриалж  байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
О.Амгаланбаатарт дагаар орсон АН дахь “АПУ” фракц
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (203.91.117.4)
    Бат-Эрдэнэ гишүүнийг дэмжиж байна. Хэвлийн баялагийг энэ үеийнхэн ашиглаад дуусах ёсгүй. Уул уурхай сүйрч л байг. Өөр зөндөө л гарц бий. Өнөөгийн улс төрчид устгах бодлогодоо төвлөрөөд толгой нь огт ажиллахаа больчихож. Асуудал үүсгэж байж асуудлыг шийддэггүй юм аа.
    2015 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.8.3)
    Эх орныг минь бүтэн үлдээ, ГАЗАР УХСАН ГАЙНУУД ОДОО ТАНРУУ ИХ ДАЙРНА, хэзээ ч битгий бууж өг. Та ялна. Монгол мөнх оршино.
    2015 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (150.129.140.238)
    тамгын газрын тэр дорвогор уруулт тэгнээ, бусдын зарц өөрийн бодолгүй нэг дүнхүү байдаг гэсэн, ***** царайлсан
    2015 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.55.180.155)
    Битгий тэнэгт. Чамаас болж наад эргүү хуульнаас чинь болж уул уурхай сүйрч байна. тэнэг мал минь.
    2015 оны 01 сарын 29 | Хариулах
  • Сүхбаатар аймгаас (202.179.11.74)
    Их л зөв бодолтой хүн дээ. Бурханлаг нигүүлсэнгүй, байгал орчиндоо ээлтэй, зөөлөн хүн.
    2015 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    За яг үнэн дээрээ энэ ярьдаг бөх өөрөө ч бүтэхгүй л гар ш тээ. Популизм л хийгээд яваад байдаг.
    2015 оны 01 сарын 29 | Хариулах
  • tankist (103.229.121.38)
    abargaa ta dakhin eronkhiilegchid neree debshyylj baigaad naad khulgaich nartaigaa temtseld bi demjie
    2015 оны 01 сарын 29 | Хариулах
  • ДЭМЖИЖ БАЙНА (203.194.114.192)
    МАШ ИХ ДЭМЖИЖ БАЙНА.БИД 10 ЭРДЭНЭТ ШИГ ЗЭСИЙН НӨӨЦТЭЙ,50 БОРОО ШИГ АЛТНЫ НӨӨЦТЭЙ ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ САЙЖРУУЛХАД Л ЮУН НОЁН УУЛАА ХӨНДИЙЛЖ ЭЦЭГ ӨВГӨД БУУРАЛ ДЭЭДСИЙНХЭЭ ЯСЫГ ӨНДӨЛЗҮҮЛЭХ БИЛЭЭ. 94 ТЭРБУМ ДОЛЛАРЫН АШИГ АВЧРАХ ТАВАНТОЛГОЙН ГЭРЭЭГ НУХАЦТАЙ САЙН ХИЙЧИХЭД ЮУНЫ ЧИНЬ ЗАЛЬТ ЦЕНТЕРРА ГОЛД ЖОНН КАЗАКОФФ БЭЭ. ЯАГААД БИД БАЯЛГАА ГАДНЫХАНД АШИГГҮЙ ШАХАМ ӨГЧ БАЙХ ЁСТОЙ ЮМ БАЙЖ Л БАЙХ АМЬДРАЛ ҮРГЭЛЖИЛНЭ МОНГОЛ УЛС ҮҮРД МӨНХ ОРШИН ТОГТНОНО.
    2015 оны 01 сарын 29 | Хариулах
  • uztr (62.46.92.118)
    gai bolohoor zai bol
    2015 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (112.72.13.186)
    Ээ ард түмэндээ хандаж уриалаач наад хэдэн гишүүн нэртэй хэдэн ПИЙЗДАА нар чинь ямарч нэмэргүй дээ
    2015 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.229.122.214)
    Өнгөрчээ, хойч үе минь
    2015 оны 01 сарын 28 | Хариулах
  • irgen (203.194.118.34)
    avragaa yum oilgokhgui baigaad ni ukhamsariin ogood orikh...tegvel nomondoo oron oor arag baikhgui durakuudad
    2015 оны 01 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Фото: “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна
    1 мин
  • “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ зохион байгуулагдана
    9 мин
  • Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    11 мин
  • 100 хувь шүүсэн Слава ургамлын тос
    35 мин
  • Дайн зогсож, дэлхий хэвэндээ орох найдвар Ши Жиньпины гарт байна уу?
    37 мин
  • ​​​​​​​ХХБ-ны хариултаа хадгалъя үйлчилгээг сонгож хүүхдийн 100k + 100k урамшуулал аваарай
    41 мин
  • Ираны арми Ирак дахь АНУ-ын байгууламжуудад 600 гаруй халдлага үлджээ
    51 мин
  • О.Амгаланбаатарт дагаар орсон АН дахь “АПУ” фракц
    56 мин
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
    1 цаг 43 мин
  • Монголыг зорин ирэх жуулчдын тоо 35 хувиар өсжээ
    1 цаг 49 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
    1 цаг 54 мин
  • ӨНӨӨДӨР: Гал түймрийн нөхцөл байдал, сэрэмжлүүлгийн талаар мэдээлэл өгнө
    2 цаг 26 мин
  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    2 цаг 43 мин
  • Домог шингэсэн Отгонтэнгэр хайрханы тухай бидний мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ
    3 цаг 13 мин
  • Хүүхдийг амьдралд бэлддэг BusinessKids хөтөлбөр Монголд албан ёсоор нээгдлээ
    18 цаг 25 мин
  • Х.Нямбаатар: IV хорооллын мөсөн гулгуурын талбайн газар эзэмшигчтэй хэлцэл хийж, нийтэд зориулсан тохижилт хийнэ
    19 цаг 4 мин
  • Их тойруугийн гудамжнаас Зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замыг засаж, шинэчилж байна
    19 цаг 7 мин
  • Вальтер Отто Франкенбергер: “Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой
    19 цаг 10 мин
  • ЖДҮХДХ: Зөвхөн жижиг, дунд үйлдвэрлэлд зээл олгож байгаа мэт боловч нийгмийн олон асуудлыг шийдэж байдаг гэв
    19 цаг 14 мин
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
    19 цаг 36 мин
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • PGL Astana 2026 тэмцээнд аль баг түрүүлэх вэ? 
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК