Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён С.В.Чепурнойг өчигдөр өөрийн нь хүсэлтээр хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцохын зэрэгцээ хоёр талын чиглэлээр 2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцав.

