Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзав

2015-2-02
0
ЖИРГЭХ

600x600                         Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар өнөөдөр Төрийн ордонд, Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд  эхэлж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцлоо. Тэрээр ИТХ-ын дарга, Засаг дарга нартай хийсэн уулзалтаа ажил хэрэгч болгох үүднээс 2014 онд олсон ололт амжилт, бусад аймгуудад дуулгамаар туршлага, 2015 онд хийх гол ажлаас нь яриулж, өөрийн байр сууриа илэрхийллээ.

                        Монгол Улсын Ерөнхийлөгч семинарыг нээж хэлсэн үгэндээ “Жил бүхэн аймаг, нийслэлийн Засаг дарга, Хурлын дарга нар уулзаж ажлаа ярилцдаг уламжлалтай. Энэ удаагийн уулзалтыг ажил хэрэгч болгохын тулд та бүхний яриаг сонсоё. 2014 онд хийсэн хамгийн онцлог, бусад нь мэдээсэй гэж хүсч байгаа ажлаа яривал зүгээр. Мөн 2015 онд хийх шаардлагатай гэж үзэж байгаа хамгийн их анхаарал татсан ажлаа ярья. Дундуур нь би байр сууриа илэрхийлье” гэлээ. Ингээд аймаг, нийслэлийн Засаг дарга ажлаасаа танилцуулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл:

-Өнгөрсөн 2014 онд бидний хийсэн тэргүүлэх гол ажил гэвэл гэр хорооллын дахин төлөвлөлт байлаа. Өнөөдрийн байдлаар 24 байршилд 34 компани энэ ажлыг эхлүүлж, зарим газар хороолол баригдаж, эхний орон сууцууд ашиглалтад орсон. Бараг Гиннесийн номд орохоор амжилттайгаар ажил явсан.

Анхаарах зүйл гэвэл УИХ-аар 2015 оны төсөв хэлэлцэх үеэр орон нутгийн эрх мэдэл маш хумигдмал байгаа нь тодорхой болсон. УИХ юу гэж хүссэнээр орон нутгийн эрх хэмжээ тогтоогдож байгаа ноцтой байдал УИХ дээр харагдсан. Улс төрийн шүүмжлэлээ орон нутаг руу чиглүүлж үйл ажиллагаа явуулсан. Хэмнэсэн дүр эсгэж орон нутгийг зольсон. Ямар ч санал солилцсон зүйлгүйгээр төсвийг дураараа шийдсэн.

Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ:

- Архангай аймаг 2014 оныг бодит үр дүнгийн жил болгон зарлаж аймаг, сумдад төрийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс үзүүлдэг боллоо. Ахуйн үйлчилгээг нэг цэгийн болголоо. Нэг сум-нэг брэнд бүтээгдэхүүн гэсэн ажил өрнүүлж байна. 2015 онд “Иргэн таны төлөө” гэсэн уриатай ажиллаж байна гэлээ.

Архангай аймаг ажилгүйдлийг амжилттай шийдсэн байдлаараа улсдаа тэргүүлж байгааг энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч онцолж байлаа.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен:

-Манай аймагт ажлын байр бий болгох, ЖДҮ хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа. Баян-Өлгийд ажилгүйдэл их байгаа тул үүнд анхаарч ажилласан. 2014 онд шинээр 1600 хүн ажлын байртай болсон. Ажилгүйдэл 0,5 хувиар буурсан. Мөн гэмт хэргийн гаралтыг 17 хувиар буурууллаа. Баяр ёслолыг архигүй тэмдэглэх ажлыг эрчимтэй зохион байгууллаа. Аймгийн төв, сумдын ерөнхий төлөвлөлтийг шинэчиллээ. Анхаарах зүйл гэвэл орон нутгийн төсөвт онцгой анхаарах шаардлагатай байна гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэмдэглэснээр Баян-Өлгий аймаг ажилгүйдлийн түвшнээр улсдаа нэгд орж, нийт иргэдийн 23 хувь нь ажилгүй байгаа аж. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө бүрэн олгогдсон эсэхийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лавласан юм. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармены хариулснаар орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө өнгөрсөн жил 70 хувь нь олгогдож, 30 хувь нь олгогдоогүй байна. Энэ 2015 онд 4,5 тэрбум төгрөгийг тус аймгийн орон нутгийн хөгжлийн санд тусгажээ. Өмнө нь 7,2 тэрбум төгрөг тусч байсан юм байна.

Увс аймгийн Засаг дарга Цэндсүрэн:

-Үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлэх, эргэлтэд оруулах, хуримтлалын асуудалд анхаарч ажиллалаа. Иргэдийн хадгаламж өссөн. “Их наяд” гэсэн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. “Бяцхан санхүүч” гэсэн дэвтэр гаргаж хүүхэд багачуудыг бага наснаас нь арвич хямгач байдалд сургаж байна. Мөн “Санхүүч ээж” гэсэн цуврал гаргана. “Гудамж”, “Орон сууц” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөний 30 хувийг өгөөгүй байна. 10 тэрбум төгрөгө өгөхөөс 7 тэрбумыг өгсөн,энэ жил 10 тэрбумаас 4,6 тэрбумыг л өгсөн гэв.

Хөвсгөл аймгийн Засаг дарга Эрдэнэбаатар:

-Хөвсгөлд 2014 онд орон нутгийн санхүүжилтийн хувьд боломжийн байлаа. Орон нутгийн хөгжлийн санд нийт 11 тэрбум төгрөг орсон. Аймгийн төвдөө 6 км зам, түүнийг дагуулж гэрэлтүүлэг, явган хүний зам тавьсан. 50:100-гийн огтлолцлын цэгээс хойших газрыг тусгай хэрэгцээний газар болгож 25 жилийн хугацаатай авсан. Гэмт хэргээс сэргийлэх зорилгоор 600 сая төгрөгөөр аймгийн төвд хяналтын камер тавьсан. Улсдаа 2-т орох хиймэл зүлэг бүхий хөлбөмбөгийн талбай байгуулсан.

2015 онд хэрэгжүүлэхээр “Баг-88” хөтөлбөр боловсруулсан. Аймгийнхаа нийт 88 багт цогц үйлчилгээ хүргэх зорилготой.  Мөн аялал, жуулчлалын чиглэлээр “Ажилтай, орлоготой хөвсгөлчүүд” гэсэн хоёр дахь хөтөлбөр бий.

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг:

-Малчдаа, тэмээчдээ дэмжиж ажиллалаа. Тэмээ 2008 оноос хойш 50 хувь өслөө. Одоо сүү, цагаан идээг нь брэнд бүтээгдэхүүн болгох ажил руугаа орж байна. Төв суурин газарт бол орон сууцанд анхаарч байна. Орон сууц барихад газрын асуудал хүндрэлтэй байдаг. Үүнийг төр гаргаж өгөх нь зөв. Ингэвэл орон сууцны үнэ хямдарна. Сайншанд, Замын-Үүдэд ус, дулааны асуудлыг АХБ-ны буцалтгүй тусламжаар шийдсэн. Барилга барихад хүндрэлгүй. Гадаад харилцааны хувьд Японы Шизүока мужтай харилцаатай болсон гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Сайншандын Аж үйлдвэрийн паркийн асуудал ямар байгааг сонирхож байлаа. Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийн хариулснаар энэ ажлын явц тааруу, зогсонги байдалд ороод байгаа ажээ. Тус аймаг 2015 оныг бүх төрлийн үйлчилгээг төгөлдөржүүлэх жил болгосон байна.

Ховд аймгийн Засаг дарга Цэвээнравдан:

- Ховд аймгийн хувьд ирээдүйд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгүүдээ цогцоор нь шийдлээ. Ховд хотыг тэлж хөгжүүлэх суурь инженерийн асуудлыг шийдэж дууслаа.Шинээр ДЦС барилаа. Цэвэрлэх байгууламжаа өргөтгөж байна. Ховд хот өнөөдөр 40 мянган хүн амтай. Ирээдүйд 100 мянган хүн амтай болоход инженерийн суурь асуудлыг цогцоор нь шийдэж байна. Хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт зохион байгууллаа. Нийт хөрөнгө оруулалтын 70 хувийг хувийн хэвшлийнхэн орууллаа. Аймгийн хүн ам өсч 1900-гаар нэмэгдлээ. Холын аймгуудын бензиний үнэ, онгоцны тийзийн үнийг анхаармаар байна гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч агаарын тээврийн үйлчилгээнд анхаарах, онгоцны түлшний үнэ бусад газрынхаас 2 дахин үнэтэй байдагт Засгийн газар анхаарах ёстой гэж байлаа.

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь:

-Дахин төлөвлөлт, орон сууцны асуудал эрчимтэй явж байна. Сум бүрт 24, 48 айлын орон сууц барьж эхэлж байна. Нэг сум 48 айлын, дөрвөн сум 24 айлын орон сууц барьсан. Найман хувийн зээлд хамрагдаж авч байгаа. Голдуу малчид авч байна. Аймаг эдийн засгийн чадавхиараа улсад 4-т орж байна. Авлигын эсрэг үйл ажиллагааны түвшингээрээ 1 дүгээрт орж байна гэлээ. Тэрээр УИХ дээр төсөвт ганцхан тоо өөрчлөх, орон тоо цомхотгоход орон нутаг багийн түвшиндээ хүртэл бужигнадаг гэдгийг анхааруулж байлаа. 300 гаруй сум,1000 гаруй багийг бужигнуулдаг гэдгийг УИХ ойлгож төсөвт анхааралтай хандахыг хүсч байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт хандаж орон нутгийн хөгжлийн сан дээр эргэлт гаргах ёстой гэлээ.”УИХ дээр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг танасан тохиолдолд Засгийн газар түүнийг хүлээж авдгийг болиулах хэрэгтэй. Засгийн газар Ерөнхийлөгчтэй хамтраад төсвөө хамгаалж, орон нутгийн хөгжлийн сангаа хамгаалж ажиллах боломж бий. УИХ-ын даргыг орж ирэх үед үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Үнэхээр хасах шаардлагагүй төсөв бол орон нутгийн хөгжлийн сангийн төсөв юм. Би төсвийн талаар УИХ дээр үг хэлэхдээ ч үүнийг хэлсэн. Ямар механизмаар үүнийг засах вэ гэдгээ Засгийн газар ярилцах хэрэгтэй. Өмнө нь хамгийн их өгч байсан хэмжээнээсээ орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг буулгахаа больё. Тэр санхүүжилтийг ажил эхлүүлэхэд нь зориулж эртхэн өгөх хэрэгтэй юм. Ерөөсөө өгдөггүй, эсвэл цувуулдаг, он дамжуулдаг болчихоод байгаа нь буруу” гэж тэрээр хэллээ.

Үүний дараа Баянхонгор аймгийн Засаг дарга ажаа товч танилцуулав.

Баянхонгор аймгийн Засаг дарга:

-Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд бодлого, шийдвэрүүдээ эмхэтгэж ном болгоод аймгийнхаа өрх бүрт хүргэсэн. Улирал бүр айл, өрхүүдээр явж иргэдийн санал, хүсэлтийг авдаг болсон. Иргэдийн санал бодлыг ажилдаа тусгаж байна. Энэ нь эргээд хяналт болдог гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Баянхонгор аймагт иргэддээ бодлого, шийдвэрүүдээ эмхэтгэсэн жижиг ном өгдөг, ярилцдаг, уулзалт хийдэг болсныг сайн туршлага хэмээн үнэлж байлаа.

Орхон аймгийн Засаг дарга Энхбат:

-Эрдэнэтэд 33 жил замын асуудал огт яригдаагүй байсан. 9 тэрбум төгрөгийн замын ажил хийлээ. Гэр хорооллын гэрэлтүүлгийг иж бүрнээр нь шийдсэн. Эрдэнэт үйлдвэртэй хамтын ажиллагааны гэрээний хүрээнд импортыг орлох үйлдвэрүүд байгуулагдаж эхэлж байна. 2015 онд үйлдвэрлэл, технологийн паркаа бодлоготойгоор хөгжүүлнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл:

-Сая төсөв баталсан байдлаас харахад төв Засгийн газар, орон нутгийн Засгийн газрын хоорондох төсвийн харилцаа буруу байгааг харууллаа. Энэ бол эдийн засгаа унагах байдалд хүргэнэ гэдгийг сая харууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч та санаачлаад, орон нутгийн удирдлага оролцоод Төсвийн хууль, Орон нутгийн засаг, захиргааны тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулахгүй бол сая өөрөө өөрийгөө бүр унагах төсөв батлагдлаа. Орон нутгийн орлого унахаар төсвийн орлого дагаад нурдаг шүү.

Хэнтий аймгийн Засаг дарга Оюунбат:

-Аймгийнхаа бүх сумдыг хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй болгосон. Сумын төвийн дахин төлөвлөлтийг 2020 он хүртэл хийх төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хийлээ. “Цахим Хэнтий” хөтөлбөр хэрэгжүүлж “Ухаалаг Хэнтий” программд холбож ард иргэдтэйгээ харилцаж байна. “Архигүй Хэнтий” хөтөлбөр хэрэгжүүлж 700 орчим хүнийг архинаас ангижруулсан, 4 жилд 1000 орчим хүнийг архинаас ангижруулах зорилготой ажиллаж байна.

Гадаадын хөрөнгө оруулах ажил хийгдэж байна. БНСУ-ын Пусан хоттой холбоо тогтоож аймагтаа хог боловсруулах үйлдвэр байгуулахаар Концессын хуулиар гэрээ байгуулж 6,5 сая ам.доллар БНСУ-аас оруулж ирэхээр ТЭЗҮ-ээ хийгээд байна. Гэтэл Засгийн газрын баталгаа хүлээгээд ажил саатаж байна гэлээ.

Говь-Алтай аймгийн Засаг дарга Амгаланбаатар:

- Говь-Алтай аймгийн хувьд өөрсдийнхөө хүч бололцоогоор хийсэн ажлууд гэвэл Завхан голоос ундны усаа татаж 20 л-ийн баллоноор айлуудад түгээдэг боллоо. Аймгийнхаа 456 жилийн түүхийг түүхчидтэй хамтран бүтээсэн. 2015 онд усны савны эрүүл ахуйн асуудлыг шийднэ. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс 40 хувийг аймагт, 60 хувийг сумдад хуваарилдаг. Үүнийг эсрэгээр аймагт 60, сумдад 40 болгомоор байна гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхий нийтийн жишгээр бороо, цасны усыг хурааж , аймаг, сумын төвийн саарал усыг буцаан хэрэглэж үйлдвэрлэл, уул уурхайдаа ашиглах нь зүйтэй гэдгийг хэллээ. Мөн химийн бодисын саванд ундны ус, айргаа хадгалж өвчлөл үүсгэх эрсдэл үүсгэж байгааг анхааруулав.

Шилэн дансны хууль бол хамгийн доод талын шаардлага гэж ойлгоорой

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын төгсгөлд хэлэхдээ “Шилэн дансны хуулийг УИХ-аар батлууллаа. Хэрэгжээд нэг сар болж байна. Одоо аудит, олон нийтийн байгууллагууд үүн дээр дүгнэлтээ гаргаасай гэж бодож байна. Төсвийн тодотгол хийгдэж, мөнгөн гүйлгээ хийгдээгүй байсан учраас Шилэн дансны хуулийн үйл ажиллагаанууд сайн хийгдээгүй байгаа. ЕТГ гэж ороод файлыг нь татаж харвал манай Тамгын газар хүн нэг бүрээр ямар мөнгө зарцуулсан тухай шийдвэр нь байгаа.Аймаг, орон нутаг үүнийг оромдсон байдлаар явж болохгүй. Шилэн дансны хууль бол хамгийн доод талынх нь шаардлага гэж ойлгоорой. Үүнээс илүүг хийх хэрэгтэй. Одоо бүгдэрээ ажиллаж, хийсэн ажлаа, үр дүнгээ ярьдаг болъё. Үйлдвэржилтийн талаар 2 хоногийн өмнө зарлиг гаргасан. Орон нутгийн хөгжлийн сангийн талаар УИХ-ын дарга үгэндээ хэлэх байх аа. Төсвийг хэмнэж болно. 2013 оны төсвийг сая 2015 онд тодотгосон төсөвтэй харьцуулж үзвэл миний өөрийн төсөв, манай ЕТГ-ын төсөв нийлээд 38 хувиар багассан. Үүнийг бид өөрсдөөсөө эхлэх нь зүйтэй. Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга төсвөө яаж багасгасан талаараа ярих хэрэгтэй.

Ажил дүгнэхдээ 2 зүйлийг харвал зүйтэй. Тухайн аймаг, орон нутаг руу хэчнээн хүн очиж байна. Хэдэн хүн нэмэгдэв. Нэг хүнд ногдох бүтээгдэхүүний хэмжээ хэдээр өсөв. Үүгээр тооцож ажлаа дүгнэвэл зөв байгаа юм. Ингээд ирэхээр хөрөнгө оруулалт яаж нэмэгдэв. Үйлдвэр, ажлын байр хэдээр нэмэгдэв гэдгээр ажил дүгнэнэ гэж ярьж байсан. Яг хүн рүүгээ очсон үзүүлэлт нь дээрх 2 үзүүлэлт болж таарч байгаа юм. 2014 онд Өмнөговь руу шилжсэн хүний тоо Улаанбаатар руу ирсэн хүний тооноос илүү гарсан. Ажлын байр хаана бий болж, хүн цалин аваад аятай таатай амьдрах орчин хаана гарч байна гэдгээс тэр шилжилт хамаарна. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг бэлгэдлээрээ бид ажлаа дүгнэж байх нь зүйтэй.

Төсвийн асуудлаар УИХ-тай ярилцаж ойлголцох хэрэгтэй. Төсвийн хуульдаа сайн өөрчлөлт оруулж, тэвчээд, мөрдөөд ажиллавал зүгээр байгаа юм. Орон нутагт төсвийн, татварын эрх мэдэл очиж, орон нутагт түүнийгээ шийддэг байвал УИХ дээр ирж ярьдаг, бухимддаг, Ерөнхий сайд, Засгийн газар дээр ирдэг хүндрэл бага болно. Үүнийг би зөв бодлого гэж харж байгаа. Энэ чиглэлээр ажиллах юмсан гэсэн бодол байна. Их баярлалаа. Амжилт хүсье” гэлээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ
А.Ганбаатар: Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болгохыг дэмжиж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Домог шингэсэн Отгонтэнгэр хайрханы тухай бидний мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ
    13 мин
  • Хүүхдийг амьдралд бэлддэг BusinessKids хөтөлбөр Монголд албан ёсоор нээгдлээ
    15 цаг 25 мин
  • Х.Нямбаатар: IV хорооллын мөсөн гулгуурын талбайн газар эзэмшигчтэй хэлцэл хийж, нийтэд зориулсан тохижилт хийнэ
    16 цаг 3 мин
  • Их тойруугийн гудамжнаас Зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замыг засаж, шинэчилж байна
    16 цаг 6 мин
  • Вальтер Отто Франкенбергер: “Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой
    16 цаг 10 мин
  • ЖДҮХДХ: Зөвхөн жижиг, дунд үйлдвэрлэлд зээл олгож байгаа мэт боловч нийгмийн олон асуудлыг шийдэж байдаг гэв
    16 цаг 14 мин
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
    16 цаг 35 мин
  • Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан "1242 Өрнөдийн босгон дээр" түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ
    17 цаг 4 мин
  • “ЦЭДЭНБАЛЫН ХОРОО”
    17 цаг 15 мин
  • Арьс шир, ноос, ноолуурын салбарт дэмжлэг үзүүлэхээр “хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа
    17 цаг 19 мин
  • ХХНББХ: Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэв
    17 цаг 22 мин
  • Н.Цэрэнсодном: “Ди Би Эм Лизинг” ХХК-ийн хуримтлагдсан ашиг өнөөдрийн байдлаар 33 тэрбум төгрөг байна
    17 цаг 23 мин
  • "The MongolZ" баг энэ хагас сайнд ОХУ-ын "Мagic" багийн эсрэг тоглоно
    17 цаг 36 мин
  • Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    18 цаг 42 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
    18 цаг 59 мин
  • “Нарны хороолол” орчим буюу Нарны гүүрний зүүн талд 141 дүгээр сургуулийн өргөтгөл 960 хүүхдийн сургууль барина
    19 цаг 44 мин
  • Гачуурт–Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина
    19 цаг 45 мин
  • Алтай хотхонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ жил эхлүүлнэ
    19 цаг 47 мин
  • Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ
    20 цаг 43 мин
  • Мексикийн амбан захирагч Рубен Роча Мойя хар тамхины хэргээс болж албан тушаалаа өглөө
    21 цаг 1 мин
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • PGL Astana 2026 тэмцээнд аль баг түрүүлэх вэ? 
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК