
АН-ын бүлэг өчигдөр болсон бүлгийн хурлаараа Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчид нь хуулийн төслөө татан авахыг дэмжсэн байна. Учир нь Засгийн газраас "Архидан согтуурахтай тэмцэх үндсэний хөтөлбөр" бодлогын баримт бичгийг УИХ-д өргөн барих гэж буй. Энэ талаар АН-ын бүлгийн ахлагч Б.Гарамгайбаатар "Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төсөл нэлээд маргаан дагуулж байгаа учир хуулийн төсөл санаачлагч Л.Эрдэнэчимэг гишүүнтэй ярилцаж, санал солилцсон. Ингээд Архидан согтуурахтай тэмцэх үндсэний хөтөлбөр" бодлогын баримт бичгийг өргөн барьтал Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар болсон" гэлээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)