Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд уг хуулийн төсөлд засах шаардлагатай асуудалтай зүйлүүд их байна гээд хууль санаачлагчийг хуулийн төслөө буцаан авахыг санал гаргасан нь олонхийн дэмжлэгийг авлаа.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Хуульд өөрчлөлт оруулах хүрээнд 200 метр дотор гол, мөрөн, ойн эхийг хөндөх ёсгүй гэсэн заалт оруулах ёстой. Ажлын хэсэг дахин томилж, хэлэлцүүлэх шаардлагатай” гэв.
Харин хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж ажилласан УИХ-ын гишүүн Д.Арвин “Энэ хуулийн төсөл 2009 онд батлагдсанаасаа хойш уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын ажлыг зогсоолоо. Урт нэртэй хууль таван жил хэвтээ байдалтай явж ирсэн. Одоо энэ хуульд өөрчлөлт оруулж, компаниудын үйл ажиллагааг явуулж, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийх хэрэгтэй байна шүү дээ” гэсэн юм.

Т.Сар