Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Санал асуулгыг шүүмжлэв

2015-2-04
0
ЖИРГЭХ

   _DSC0108 УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс  Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан мэдэгдэл гаргажээ.

 Уг мэдэгдэлд

“УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлгээс дараах асуудлаар мэдэгдэл гаргасныг үүгээр хүргүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё”  нэрийн дор иргэд олон нийтээс үүрэн холбооны хэрэгслээр  санал авах болсноо зарлалаа. Таны санал болгож буй ямар нэг  хувилбаргүй, тулган шаардсан асуулт бүхий энэхүү санал асуулга нь иргэд, олон нийтийн хүсэл зорилгод харшилсан, монгол хүн байгалийн баялагтаа эзэн суух эрхийг хасах гэсэн хууль бус үйл ажиллагаа боллоо гэж  үзэж МАХН-МҮАН-ын “ШУДАРГА ЁС” эвслийн бүлэг эрс эсэргүүцэж байна.

Ард нийтийн санал асуулгын тухай хуулинд бүх нийтийн санал асуулгыг зөвхөн төрийн  дотоод болон гадаад бодлогыг тодорхойлохтой холбоотой асуудлаар Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар явуулна гэж заасан байдаг.  Гэтэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та дээрх хуулийг илтэд  зөрчиж, санал асуулга явуулсан нь цаанаа улс төр бизнесийн бүлэглэлийн захиалгат ажиллагаа боллоо гэж хардахад хүргэж байна. Үндсэн хуулийг зөрчиж явуулсан санал асуулгадаа “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох, эсвэл зардал хэрэглээгээ бууруулж эдийн засгаа сахилга  батжуулах замаар ханшаа тогтоох” гэсэн асуултуудыг эдийн засгийн хүндрэл бодитоор нүүрлэсэн энэ үед иргэдээс асууж байгаа нь Оюутолгойн алт зэсийн орд газарт эзэмших Монголын талын хувийг үнэгүйдүүлж  гадныханд нэн хямд нөхцлөөр худалдах санаархлыг агуулж  байгаа бөгөөд энэхүү бохир үйлдлийнхээ бурууг эзэнгүйдүүлж хариуцлагаас бултах гэсэн ноцтой үйлдэл боллоо.

Түүнчлэн улс орны эдийн засаг хүндрэлтэй энэ үеийг далимдуулан  улс төрийн шалтгаантайгаар  төрийн албаны мэргэшсэн албан хаагчдыг халах, албан тушаалын наймааг хөхүүлэх, бохир мөнгө босгох хэрэгсэл болгон  хавтгайруулж байгаа нь Монгол төрийн дархлааг сулруулж, төрийн албаны залгамж шинж чанарыг алдагдуулах үндэсний аюулгүй байдалд хор хохиролтой үйлдэл боллоо гэж үзэж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та эдийн засгийг хямралаас гаргаж, улс орноо хөгжлийн замд хөтлөх үүрэг хүлээж тангараг тавьсан  Засгийн газрын тэргүүний хувьд энэхүү зохиомол дүн гаргасан санал асуулга болон төрийн мэргэшсэн албан хаагчдыг олноор нь халах бусармаг үйл ажиллагаагаа  нэн даруй зогсоож нийт ард иргэдээсээ уучлалт гуйхыг шаардаж байна.  

МАХН-МҮАН-ын “ШУДАРГА ЁС” эвсэл мөрийн хөтөлбөртөө байгалийн баялагт ард түмэн эзэн нь байж, түүнээс гарах үр шимийг иргэдэд тэгш хүртээхийг заасан. Оюутолгой, Тавантолгойн төсөл хөтөлбөрүүдэд ард түмэн хяналтаа бүрэн тогтоож,  шударга зарчмаар хувиарлах нь эдийн засгийн хямралаас гарах том алхам төдийгүй  монгол хүн эх орондоо элбэг хангалуун амьдрах гол үндэс юм. Тиймээс ядуурал дээд цэгтээ хүрч, ард түмний амьдрал хүнд байгаа энэ үед ард түмний нэрийг барьж, амин хувь, тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт үйлчилсэн бусармаг үйлдлээ нэн даруй зогсоохыг УИХ-дахь МАХН-МҮАН-ын “ШУДАРГА ЁС” эвсэлийн бүлэг шаардаж байна. Хэрэв Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг та эдгээр  үйлдэлдээ дүгнэлт хийж дээрхи буруутай үйл ажиллагаагаа  таслан зогсоохгүй бол цаашид шаардлагатай улстөрийн бүхий л арга хэмжээг авч ажиллах болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна.” гэжээ. Дээрх мэдэгдлийг танилцуулсны дараагаар “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Ч.Улаан нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Өнөөдрийн байдлаар хичнээн төрийн албан хаагч цомхотголд өртөөд байгаа бол?

“Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ -Шийдлийн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулаад сар гаруй хугацаа болж байна. Энэ хугацаанд 50 гаруй хүн ажлаасаа халагдаад байна. Бид төрийн мэргэшсэн албан хаагчдыг бүртгэхэд дээрх тоо гарч байгаа юм.

-Санал асуулгын хувилбарыг яагаад тодорхой бус гэж үзэж байна вэ?

УИХ-ын гишүүн Ч.Улаан
-Санал асуулгыг явуулж, иргэдийн санаа бодлыг судалж болно. Гэхдээ үүнд учир битүүлэг зүйл байна. Энэ хөгжлийн замаар асуудал шийдэхгүй. Хөгжлийн замаа сонгоход Оюутолгойн томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэх, зардлаа бууруулж хэмнэх гээд аль аль нь байх хэрэгтэй. Ямар арга замаар өгөөжтэй хэрэгжүүлэх вэ гэдэг нь хамгийн гол. Хэр үр дүнтэй санал асуулга вэ гэдэг нь эргэлзээтэй.
Snapshot_2015-02-04_130628
Snapshot_2015-02-04_130628

Т.Хулан
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • АРДЧИЛАЛЫН АРЬС НӨМӨРСӨН ЛУЙВАРЧИД (203.194.114.137)
    Ч.САЙХАНБИЛЭГЭЭ ЧИНИЙ АРД С.БАЯРЦОГТ ГЭДЭГ 20000 ХУВЬСАГЧТАЙ ХҮН, УЯНГА ГИШҮҮНИЙГ ХҮРЗЭЭ БАРЬЖ ОЧООД НОЁН УУЛЫН БУЛШ БУНХНУУДЫГ ШАЛГАЧИХААД ИРЭХГҮЙ ЮУ ЧИ, БИ БОЛ НОЁН УУЛЫГ АШИГЛУУЛХАД НЭГ НОМЕРТ ГАРАА ӨРГӨНӨ ГЭЖ ИЛТ ЦЕНТЕРРА ГОЛДЫН ТАЛД ОРЖ ИХ ХУРЛЫН ИНДЭР ДЭЭРЭЭС ОРОН ДАЯАР ШУУД НЭВТРҮҮЛГЭЭР ТАВЛАДАГ З.ЭНХБОЛД НАР СУУЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ТА НАР ЯАГААД 2-ХОН ХУВЬСАГЧ ТУЛГААД БАЙНА, АРД ТҮМЭН БҮСЭЭ ЧАНГАЛХААС АЙНГУУТАА ОЮУТОЛГОЙ ТАВАНТОЛГОЙ НОЁН УУЛЫН ОРДЫГ ТА НАРЫН МЭДЭЛД ӨГӨНГҮҮТ ТА НАРЫН ОФШОР ДАНСАНД ТАЛ ТАЛААС АСАР ИХ ДОЛЛАР ЦУТГАЖ ОРЖ ИРНЭ. РИОТИНТО, MCS, ЦЕНТЕРРА ГОЛД МЭТИЙН ГАДНЫХАН ХҮСЛЭЭ БИЕЛҮҮЛЖ, ДАГАЖ УРТ НЭРТЭЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛЖ МОНГОЛ ОРОН АЛТАН ДЭЭР СУУЖ БАЙСАН ГУЙЛГАЧИД БОЛОХ ЗАМРУУ ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙ ШУУДАРЧ ЭЦЭС СҮҮЛД НЬ ЧАД ШИГ НИГЕР ШИГ ӨМНӨД СУДАН ШИГ ХООРОНДОО УС ХООЛОО БУЛААЦАЛДАЖ ДАЙТСАН ИРГЭНИЙ ДАЙН ЭХЭЛЖ ХАРИН ТА НАР ГАДААДРУУГАА МӨНГӨРҮҮГЭЭ,ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨРҮҮГЭЭ ЗУГТААЦГААНА. ТА НАР АРД ТҮМНИЙГ АРАЙ Л ДОРОМЖЛООД БАЙНА ДАА ИРГЭЭД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ӨДӨР ИРЭХ БАЙГАА. БИД МОНГОЛ ХҮНИЙ УУЖУУ САРУУЛ УХААНД ИТГЭДЭГ БИД ХУЖАА ЭРЛИЙЗҮҮДИЙН ХОЁРХОН ХУВИЛБАР ХУТГАА ХАНЦУЙЛСАН ЗАЛИНД ИТГЭХГҮЙ. МОНГОЛЧУУДЫН МИНЬ БУЯН ЗАЯА ХЭЗЭЭ НЭГ ГИЙХ ЮМ БОЛ ДОО ХӨХ ТЭНГЭР МИНЬ.
    2015 оны 02 сарын 04 | Хариулах
  • зочин (182.160.7.156)
    ард түмний олонхийн санал биш шүү Сайханбилэгийн танил найз 165000 хүн
    2015 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (203.194.118.34)
    ed er ni xiix ajilgui xumuus um uu, esbel unexeer iim jijigxen xumuus um uu, sanal asuulga geed abaa l biz, tuunii gai gej uy baixab dee, arai tom um uarimaar um, ajlaas xalagdsan xumuus l gene, snaardlaga xangaxgui nam dagaj guisen, esbel ax duu xamaatan sadan ni xalagdaa biz, unexeer iim butelgui xumuusiig songosondoo xaramsaad barsngui
    2015 оны 02 сарын 04 | Хариулах
  • зочин (122.201.24.199)
    хэн юугаа хаана нуусныг энгийн иргэд хэрхэн мэдэх ч билээ Улс төрчид нэг зүйлийг мэдээд байгаа болохоороо л иймэрхүү хуулийг ярьж байгаа байх гэж иргэд зүгээр л тааж байгаа Тэгээд бас ингэхээр улс төрчид бизнесмэнүүд их нууцтай ба тэрбайтугай их хэмжээний бидний хэлж ч мэдэхгүй их хөрөнгө мөнгөө энд тэнд нууж байдаг болтой гэж л бас л таамаглаж байна Иймээс иргэд бүр ихээр бухимдаж байна Улс төрчид ба эрх мэдэлд ойр байгаа хүмүүс дуртай зүйлээ хууль бусаар хийдэг хулгайлдаг хулгайлснаа гадаад дотоодод нууж дардаг гэсэн ойлголттой байгаа нь ч бас нууц биш биз дээ Иргэд мэдэхгүй асуудлаараа ИХ-ын гишүүдээс асуулт асуух аргаа ч олохгүй байна Иргэдийн иймэрхүү байдлыг эрх мэдэлтэнгүүд ихээр далимдуулдаг гэдгийг ч бас л таамаглах төдий л байна Иймэрхүү бүрэнхий ардчилал харанхуй засаглал Монголд хөгжиж сонгуулиар хамгийн муухай дүр төрх нь илэрэ гарч ирдэг болсон Иргэдийг намууд зүгээр л өөд өөдөөс нь турхирч анч ноход араатан мэтээр урьд урьдаас нь тавьдаг Тэгээд үр дүнд нь суудалд дуртай хувийн эрх ашгаа боддог явцуу буруу хүмүүс сонгуулиар гарч ирж засгийг зайдагнадаг Сонгуулийн дараагаар нам дотроо дайнаа эхлүүлдэг ба тэр үед эх орон иргэд байдаг гэдгийг тэд ор тас мартдаг даа Ийм үлгэр Монголд өрнөөд даруй 20 гаруй жилийн нүүрийг үзээд одоо бүүр муухай үзэшгүй дүр төрхөө олоод байгаа билээ 15 толгойтой атгаалжин мангасархуу ч гэх юмуу даа
    2015 оны 02 сарын 04 | Хариулах
  • зочин (122.201.24.199)
    төрд оруулж том хулгай хийлгээд гаргах өөрийн хүмүүсээ л төрд ажилд оруулдаг нь ИХ гишүүд сайд нарын зуршил болсон Тэрнээс шударга хүн төрд ажиллах ямар ч боломжгүй болсон Суудалд дуртай гарууд ороод дээрх хүмүүсийнхээ хулгайг хий өгөөд гардаг алба болсныг бүгд мэдэж байгаа
    2015 оны 02 сарын 04 | Хариулах
  • зочин (122.201.24.199)
    -“Энержи ресурс” бол Тавантолгой дээр төслийн компани болж ажиллана. Төслийн компанийн 51 хувийг Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй ММС гэж компани эзэмшдэг. Харин энэ толгой компанийн 60 орчим хувийг манай үндэсний компаниуд эзэмшдэг. Эдэн дотор MCS, Шунхлай, Петровис, Худалдаа хөгжлийн банк гээд Монголын үндэсний компаниуд “ММС”-гийн хяналтын багцыг барьж байдаг. Хяналтын багцтайгаа манайханд байгаа энэ компани өөрөө “Энержи ресурс”-ийн 51 хувийг хянаж байгаа юм. Хувьцааны энэ хуваарилалт нь манай Засгийн газрын тавьсан шалгуурыг хангаж байгаа, хангаж байгаа учраас тендерт орсон хэрэг. Гэхдээ хэнийг сонгож орж ирэх вэ гэдэг нь хөрөнгө оруулагчдын сонголт байсан болохоос биш, Монголын компаниудын өөрсдийн сонголт байгаагүй. Өөрөөр хэлбэл, уралдаант сонгон шалгаруулалт гаднын хөрөнгө оруулагчдын дунд зарлагдсан, тэд харин манай үндэсний ямар компанитай яаж ажиллах вэ гэдгээ өөрсдөө тооцоолж ММС гэдэг компанийг сонгож орж ирсэн.
    2015 оны 02 сарын 04 | Хариулах
  • зочин (122.201.24.199)
    Энхсайхан : -ММС бол MCS –ийн толгой ба энд Монголын компаниудын эзэмшил 60 орчим хувь гэж байна. Гэтэл энэ компани өөрөө нээлттэй хувьцаат компани юм билээ. Тийм учраас “Шиньхуа” ч юмуу, гаднын өөр нэгэн компани тус тусдаа цөөхөн, цөөхөн хувьтай манай үндэсний компаниудын аль нэгний хувьцааг худалдаж авах бололцоотой. Тэр тохиолдолд манай үндэсний компаниуд ММС дотор хяналтын багцаа алдана, 51 хувиас бага болчихно. Ингэвэл Тавантолгойн хөрөнгө оруулагчийн 51 хувьд үндэсний компани орно гэсэн Засгийн газрын тогтоол хэрэгжихгүй болох юм биш үү? -Тийм болгоомжлол бий. Ажлын хэсэг ч болгоомжилж энэ талаар ажиллаж байна. Монголын компаниуд 51 хувиа баталгаатай барьж байх асуудлыг хэрхэн шийдэх, баталгааг яаж хангах талаар яриа хэлэлцээр ид явагдаж байгаа. Ямар ч гэсэн дундын хувилбар олж хийнэ.
    2015 оны 02 сарын 04 | Хариулах
  • зочин (122.201.24.199)
    АН МАН-ны луйварчид хуйвалдаж ордны эргэлтээр засагт орж тэд нийлж хөрөнгө иөнгө завшиж баяждаг гэдгийг иргэд мэдэж байна Одоо ч тэд МАНАН болж тэр үйл явдал нь ид өрнөж Сайханбилэг ичих нүүрээ алдан эдийн засгийн алуурчдынхаа гарт зүтгэж байна Ёс зүйгүй үйлдэл хийж иргэдийг улам ядуур бүсээ чангал гэх мэтээр ёс бусаар дарамталж түүнийхээ зэрэгцээ хуурамч санал асуулга явуулж буй Сайханбилэг огцрох ёстой Түүнийг хорихгүй байгаа ерөнхийлөгч их хурлын дарга нар ч огцрох ёстой өөрсдийнхөө нуусан хөрөнгө оффшоор дансаа ил болгоогүй байж иргэдийг тавлаж улам ядуур бүсээ чангал ч гэх шигээ Эд нарыг огцруулахаас гадна монголоос хөөсөн ч багадахаар их даварсан харагдаж байна
    2015 оны 02 сарын 04 | Хариулах
  • зочин (122.201.24.199)
    Сайханбилэг хамгийн ёс зүйгүй ЕС-аар тодорлоо Иргэдийг шантаажмлж айлгаж улам ядуур бүсээ чангал хоосон хонох гэх мэт аймаар үгүүдээр илэрхий дарамталж улс төрийн намуудын хуйвалдаан ордны хуйвалдаанаар том ордуудыг гадаадынханд өгөх арга замыг сонгоод байгааг иргэд дургүйцэж зэвүүцэж байна ЕС-ын ёс бус яриа үйлдлийг хорихгүй байгаа их хурлын дарга ба ерөнхийлөгч намуудын дарга нарыг ч иргэд ихээр гайхаж байна ИХ-д суудалтай намууд яагаад чимээгүй байгааг ч иргэд ихээр сонирхож харж байна Монголын улс төрчид ямар муухай хүмүүс болсныг иргэд гайхан харж байна Ёс бус санал асуулгыг зогсоохыг шаардаж байна Ёс бус аргаар асуудлыг шийдэх ийм муу буруу жишгийг АН МАН-ын улс төрчид тогтоож буйг иргэд эсэргүүцэж байна АН МАН хоёр иргэдийг нийлж доромжилж байна Тэдэнд ичих нүүр гэж байхгүй болжээ Улам ядуурах уу ч гэх шиг Хэн болчихоод хэний хүчээр их хуралд орчихоод иргэдийг эргээгээд доромжлоод тавлаад байгаан Иргэд ядуурсан бол улс төрийг 20 гаруй жил зайдалсан энэ хоёр намууд буруутай биз дээ Иргэд эрхээ эдэлж тэднээс асуух ёстой болохоос Сайханбилэг иргэдээс улам ядуурах уу гэж асуух эрхгүй билээ Иргэд санаж сэрэх цаг болжээ Тэд хэтэрхий даварч Давгын ор дэрэн дээр заларчээ
    2015 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (112.72.11.123)
    ene sanal asuulga geh zuil hujaa bayrcogtiin uildel bishuu.
    2015 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (112.72.15.63)
    Erunhii said ni hugjih tuhai medehgvi bhad bid yaj ch medeheb
    2015 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.14.38.2)
    Асуудал нь тодорхойгүй учир санал өгөх боломжгүй байна
    2015 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.70.40.205)
    Mash zuv bna.Shudarga unenii tuluu duugarch ehellee.Ard tumnii sanal nereer luivar hiih gesen uildliig taslan zogsooh heregtei bna
    2015 оны 02 сарын 04 | Хариулах
  • irgen (150.129.143.234)
    ogstuulaach ee
    2015 оны 02 сарын 04 | Хариулах
  • зочин (103.9.91.67)
    Уг нь санал асуулга чинь нэг бол тийм эсвэл үгүй гэсэн үгтэй баймаар юм.Гэтэл энэ асуулга чинь нэг бол баруун гараа тасдуул эсвэл зүүн гараа тасдуул гэсэн утгатай агаар нэгэн буй.Нэг том замыг зориуд хоёр жижиг салаа зам болгож яах гэсэн юм бол оо...Тиймээс би энэ асуулгад хариу өгөөгүй ээ....
    2015 оны 02 сарын 04 | Хариулах
  • зочин (183.177.97.21)
    дэмжиж байна
    2015 оны 02 сарын 04 | Хариулах
  • BAAGII (81.11.170.4)
    ARD TVMENEE GEHGVI TEGEED AVILGALCH OLIGOORUUD GEH YUMUU MEDEREL MUUTAI MALNUUD BICHIH YUMAA OLJ BICHEECH
    2015 оны 02 сарын 04 | Хариулах
  • би бас гайха***** (202.180.220.72)
    би бас гайхаал хариулаагүй. асуулт нь маш олон удаа ирж бна. үнэхээр асуудал тодорхойгүй тулгасан бгаа нь үнэн. үгүй гэж бичих гэхээр тийм хариулт байхгүй. эргэлзээл байж бна.сайханбилэгийн бяр, сэтгэлгээ, чадвар нь их сул, хөнгөн хүн харагдаад болдоггүй.
    2015 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.20.89)
    Өлсгөлөн зарлаж өмдөндөө тавих шахан байж их хурлын гишүүн болсон ,нам дамжин навсаганаж тавьтаргүйтсэн нөхөд та нарын наад шоу хэнд хэрэгтэй юм бэ? юм л бол ард түмэн гэж цээжээ дэлдэн навсаганадаг та нар яагаад ард түмнээс асуух болохоор эсэргүүн зан гаргана вэ
    2015 оны 02 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    56 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    3 цаг 10 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    3 цаг 18 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    3 цаг 36 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    3 цаг 46 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    4 цаг 23 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    4 цаг 52 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    5 цаг 7 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    5 цаг 13 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    17 цаг 41 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    21 цаг 42 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    23 цаг 6 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК