Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2015-2-04
0
ЖИРГЭХ

    DSC_3135УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.04/ хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг хийсний дараа хуулийн төслүүдийн талаарх ажлын хэсгийн саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан юм.

Санал хураалтын явцад гишүүд, хуулийн төсөлд “Чөлөөт бүсэд худалдаалж байгаа стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүн үндэсний эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тохиолдолд тухайн бүтээгдэхүүнд Засгийн газраас хязгаарлалт тогтоож болно” гэсэн заалт нэмэх нь тийм ч оновчтой биш санаа гэж үзсэн тул ажлын хэсэг уг саналаа татан авсан.

Чөлөөт бүсэд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг 60 хүртэл жилийн хугацаатай олгох бөгөөд түүнийг нэг удаа 40 хүртэл жилээр сунгаж болохоор тусгасан заалт олонхын дэмжлэг авсан юм. Харин чөлөөт бүсэд үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйлдвэрлэл эхэлсэн өдрөөс эхлэн чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрөөс 100 хувиар чөлөөлнө гэсэн заалт дэмжлэг авсангүй. Түүнчлэн “Энэ хуулийн 19.1-д заасан орлогын тодорхой хувийг чөлөөт бүсийг хөгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор ашиглана”, “Чөлөөт бүс дэх төрийн үйлчилгээ нь худалдаа, татварын харилцаа, бизнес, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх цахим нэг цонхны үйлчилгээнд суурилна” зэрэг саналууд гишүүдийн дэмжлэгийг авсан. Гишүүд чөлөөт бүсэд визгүй зорчих асуудал, мөн бүсэд төлбөрт таавар, бооцоот тоглоомын төрлийн үйл ажиллагаа явуулах асуудал, чөлөөт бүсийн харуул хамгаалалтын үүргийг ямар байгууллага гүйцэтгэх талаар нэлээд нухацтай ярилцсан. Ийнхүү хэлэлцэн санал хураалт явуулж дуусан байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Энэ асуудлын дараа “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2010 оны 72 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгасан дүнг хэлэлцлээ.

Тогтоолын хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч А.Тлейхан шалгалтын дүн болоод УИХ-ын 2010 оны 72 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг танилцуулав. Ажлын хэсэгт Ц.Баярсайхан, Ц.Даваасүрэн, Д.Сумьяабазар, Д.Зоригт нарын гишүүд орж ажилласан бөгөөд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцаж, Дархан-уул аймагт ажиллан, өжлын хэсэг нийт зургаан удаа хуралдсан байна.

Ажлын хэсэг УИХ-ын 2010 оны 72 дугаар тогтоол хэрэгжсэнээр түлш, эрчим хүчний салбарт үр өгөөжөө өгч, салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэхэд зохих хувь нэмрээ оруулж иржээ хэмээн дүгнэсэн байна. Уг дүгнэлтэд, тогтоол батлагдахаас өмнө компаниуд гадаад улс орон, олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй төслүүдийн хүрээнд авсан зээл, зээлийн хүүгээ валютаар төлдөг байсан бол тогтоол хэрэгжиж эхэлснээр дамжуулан зээлдүүлэх гэрээгээ анх зээл авсан тухайн үеийн ханшаар төгрөгт шилжүүлэн ханшны өсөлтөөс хамааралгүй болгож, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлснийг дурджээ. Түүнчлэн төвийн эрчим хүчний компаниудад улсын төсвөөс татаас олгосноор өмнө хуримтлагдсан нүүрсний өр төлбөрөө төлж барагдуулсан бөгөөд улмаар нүүрсний уурхайнуудын санхүүгийн чадамж дээшилж, техник, технологийн шинэчлэлт хийх таатаай боломж бүрдсэн хэмээн дүгнэжээ.

Эрчим хүчний салбарт 2011-2014 онд нийт 532.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд жилд ойролцоогоор 133.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Үүнээс эрчим хүчний салбарын компаниудад насжилт өндөртэй тоноглолуудыг шинэчлэхэд 2011-2014 онд нийт 223.4 тэрбум төгрөгийг зарцуулсан талаар дүгнэлтэд тусгажээ.

Харин эрчим хүчний тарифыг бодит өртөгт хүргэх, компанийн санхүүгийн хувьд бие даасан байдлаар ажиллах, хэрэглэгчдэд чадлын тарифыг мөрдүүлж ажиллах хүрээнд тодорхой ажлууд хийгдсэн боловч эрчим хүчний компаниудыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл явцыг эрчимжүүлж, менежментийг сайжруулах зарим заалтын хэрэгжилт удаашралтай байна гэж ажлын хэсэг үзсэн байна. Тиймээс УИХ-ын 2010 оны 72 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан ажээ.

Уг тогтоолын төсөлд Улаанбаатар хотын цахилгаан, дулааны хангамжийг сайжруулах зорилгоор хотын 5 дугаар цахилгаан станцыг барьж байгуулах ажлыг шуурхайлах, бага өртөг зардлаар цахилгаан үйлдвэрлэхийн тулд Багануур болон бусад уурхайн дэргэд эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж бий болгох, цаашид эрчим хүч экспортлох, түүнд шаардлагатай шугам сүлжээг бий болгох, эрчим хүчний салбарын менежментийг сайжруулах, зах зээлийн загварыг боловсронгуй болгох талаар тусгажээ. Түүнчлэн Дулааны гуравдугаар цахилгаан станцын болон Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын өргөтгөл, эрчим хүчний шинээр эхлэх буюу шинэтгэлийн төсөл арга хэмжээнд Хөгжлийн банкны гүүрэн санхүүжилтийн механизмыг хэрэгжүүлэх талаар тусгасан байна. Гишүүд дээр саналуудыг дэмжсэн бөгөөд Хөгжлийн банкны гүүрэн санхүүжилтийн механизмыг зөвхөн Дулааны гуравдугаар цахилгаан станцын болон Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын өргөтгөлд бус Багануур, Шивээ-Овоогийн уурхайн шинэчлэхэд ч мөн ашиглах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Гишүүд мөн эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, үнэ тарифыг бодит өртөг зардалд хүрэхүйц хэмжээнд тогтоож, гадаад, дотоод хөрөнгө оруулагчдыг татах таатай орчныг бий болгохоор тусгасан арга хэмжээнүүдийг дэмжсэнээр Байнгын хорооны тогтоолыг баталсан юм. Хуралдааны төгсгөлд Эдийн засгийн байнгын хорооноос санаачилсан Цахилгаан эрчим хүч, ган экспортлох, нүүрснээс синтетик байгалийн хий үйлдвэрлэж, экспортлох талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    56 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    3 цаг 10 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    3 цаг 18 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    3 цаг 36 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    3 цаг 46 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    4 цаг 23 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    4 цаг 53 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    5 цаг 7 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    5 цаг 13 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    17 цаг 41 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    21 цаг 42 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    23 цаг 6 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК