Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хаврын ”синдром” Засгийн газар руу ”бай”-гаа чиглүүлээ

2015-2-05
0
ЖИРГЭХ
Монголын түүхэнд ард иргэдийн эсэргүүцэлтэй хамгийн их тулгарч буй Засгийн газраар Ч.Сайханбилэгийн тэргүүлж буй Шийдлийн Засгийн газар тодорч магадгүй байна. Үүнийг батлах нэг жишээ бол өдөр бүр зохион байгуулагдаж буй эсэргүүцлийн жагсаал цуглаанууд.
    Untitled-1Монголын түүхэнд ард иргэдийн эсэргүүцэлтэй хамгийн их тулгарч буй Засгийн газраар Ч.Сайханбилэгийн Засгийн газар тодорч магадгүй байна. Үүнийг батлах нэг жишээ бол өдөр бүр зохион байгуулагдаж буй эсэргүүцлийн жагсаал цуглаанууд.

Түүнийг Засгийн эрхийг барьж эхэлснээс хойшхи хоёр сарын хугацаанд бараг өдөр өнжилгүй Чингисийн талбайд жагсаал цуглаан болов. 1990 оноос хойш трактор, буйдантай жагсаалаас эхлээд  тайван, ширүүн янз бүрийн цуглаан болж байсан ч нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэх бүр сэтгэл өвтгөм жагсаалуудыг энэ хоёр сард үзэх шив.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд уул усаа хамгаалсан энгийн иргэдээс эхлээд эрдэмтэд, эмч багш нар, одонтой ээжүүд, ахмад настнууд, бөө зайран, трактортой тариланчид бүр өлгийтэй “хүүхдүүд” хүртэл жагсав. Уржигдар л гэхэд бөө нар Чингисийн талбайд онгод тэнгэрээ буулгана гэж ордныхныг сүрдүүлсэн бол өчигдөр тариаланчид трактортойгоо жагсаж арвай, буудайгаа талаар нэг цацаж “Тараадаг бус тарьдаг төр” байхыг шаардав. Удахгүй УИХ-ын гишүүн Г.Уянга тэмцэгч О.Магнай нар жагсахаар бэлтгэл ажилдаа орсон сурагтай. Тэд жагсаалдаа зориулаад дуу хүртэл зохиосноо олон нийтэд ил болгосон.

Ийнхүү хаврын синдром өвлийн эхэн сард эхэлж одоо ч үргэлжилсээр.

Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон даруйдаа ард түмний бүсийг чангалах бодлогыг танилцуулж олон нийтийн дургүйг хүргэсэн. Цаашлаад засгийн газраас эдийн засгийн хямралыг даван туулахын тулд зарим нэг хавтгайрсан халамжуудыг танана  хэмээн ширүүхэн мэдэгдсэн билээ. Тухайлбал, хүүхдүүд болон одонтой ээжүүдийн мөнгийг ялгавартай олгож төрсөн эхчүүдийн халамж, оюутны 70 мянган төгрөгөөс таналт хийнэ гэсэн. Мөн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг татан буулгаж нэгтгэхээс эхлээд төрийн албан хаагчдыг 1500 аар цомхотгож багш, эмч нарын цалинг нэмэхгүй хэмээн Ерөнхий сайд хэлж байв. Түүний дээрх мэдэгдэл оюутнуудаас бусдынх нь дургүйг нь хүргэж орхисон. Хамгийн эхэнд эрдэмтэн, судлаачид жагсаж олон эрдэмтдийг гудамжинд гаргаж бүтээл туурвилыг маань хог дээр хаялаа хэмээцгээсэн.

Харин удалгүй эмч, багш нар жагсаж “Бид хүнд хүчир ажлыг хийдэг мөртлөө 400-500 мянган төгрөгийн цалин авдаг. Монгол улсын гол салбар болох Эрүүл мэнд, Боловсролын салбарт ажиллагчдын цалин олон жил бага байсаар ирсэн. Өнөөдөр салбартаа 10 аас дээш ажил ажилласан ахлах зэрэгтэй эмч 550 мянган төгрөгийн цалин авч байгаа. Маш их ачаалалтай мөртлөө хариуцлага өндөртэй ажлыг бага цалингаар хийж ирсэн нь мэргэжилдээ хайртайнх. Бидний цалинг нэм” хэмээн жагссан юм. Ингээд тэд үйлдвэрчний эвлэлтэйгээ хүч хавсарсны ачаар цалингаа нэмүүлж чадсан юм.
4a0d5b31797939bc78caccb84553c545_x3
Тэдний араас одонтой ээжүүд тайван жагсаал хийж одонгоо буцааж өгнө хэмээн айлгасан. Ээжүүдтэй хамт УИХ дахь бие даагчдын бүлгээс эхлээд “Шударга ёс” эвсэл, МАН хүч түрж бас л уг шийдвэрийг буцаасан юм. Тэд олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжийн хөдөлмөрийг нухчин дарж мөнгийг нь хасахыг зөвшөөрч чадахгүй гэсэн юм.

Ингээд удалгүй өлгийтэй “хүүхдүүд” /үзүүлэнгүүд/ жагсав. Ээжүүд хөхөө өвлийн хүйтэнд сандал дээр хүүхдүүдээ /үзүүлэнгүүдээ/ тавьж толгой дээр нь “С.Эрдэнэ ахаа, бид даарч байна. Гурван давхар дээлтэй та яаж байна. Ч.Сайханбилэг ахаа таны анхны ажил чинь нялх балчир бидний  хоолноос хумслах харгислал байсан гэжүү”  гэх мэтчилэн лоозон хадсан байсан.

Олон нийтийг эмзэглүүлсэн уг үйл ажиллагаа Монголын төрд чадах юм аа амлах хэрэгтэй гэх “хатуухан” сануулгыг өгсөн юм.
44ba1a9505bb5a90original
Үүнтэй зэрэгцээд интернэтэд жирэмсэн болон төрсний дараах тэтгэмжүүдээ хасуулахгүй гэсэн ээжүүдийн хэд, хэдэн групп нээгдэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн утас руу уур, бухимдлаа илэрхийлсэн мессеж бичихээс эхлээд бөөн ажлыг ар, араас нь зохион байгуулав. Энэ мэт өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хар дарсан зүүд шиг орчинд хэцүүхэн ажилласан биз. Түүний Засгийн газар Ноён уулыг ухах шийдвэрийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан. Үүнийг эсэргүүцсэн бөө нар уржигдар Төрийн ордны гадна ноён уулыг ухуулахгүй хэмээн жагсаж онгод тэнгэрээ Чингисийн талбай дээр буулгаад улс төрчдийг хараана гэж сүрдүүлэв. Гэтэл ордны ойролцоох “Туушин” зочид буудал “Хаан гэр” рестораны барилгуудад гал гарч шатсаныг зарим хүмүүс дээрхтэй холбож ярьж эхэллээ.
4a0d5b31797939bc78caccb84553c545_x3
 Ер нь Ч.Сайханбилэгийг уул, уурхайгаас мөнгө босгож эдийн засгаа өндийлгөх гэж байна ингэхдээ байгаль орчныг асар ихээр сүйтгэх бодлого баримталж байгаа хэмээн УИХ-ын зарим гишүүд ярьж байгаа. Тариалан эрхлэгчид хүртэл Төрөөс урамшууллаа нэхэж, Оросоос улаан будай импортлохыг хууль бус хэмээн трактортойгоо талбайд орж тариа будаагаа асгаж жагсав. Ер нь юу болоод байна даа. Энэ төр засгийн бодлого, үйл ажиллагаа бүр иргэдийн эрх ашгийг хөндөж буйг дээрх жагсаалуудаас харж болохоор байна. Уг нь иргэд төрөөс мөнгө гуйгаагүй. Улс төрчид өөрсдөө л нэг өглөө бөөн, бөөнөөр мөнгө амалж гарч ирсэн. Тэгээд халамжийн мөнгө ард түмний амьдралын салшгүй нэг хэсэг болсон хойно буцаан татах гэж буй нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байгаагийн гол илрэл энэ болж байна.

Төрд хандаж хэлэхэд "Чадах зүйлээ амалж бай".
Т.Хулан
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • ard (147.194.16.210)
    ene ulsturchid ard tumnii amidralaas buren tasarchee. iim zasag tur baigaad hereggui.
    2015 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.229.123.170)
    Аргаа бараад жагсаж б.на ш дээ. Дэмжиж б.наа жагсана шуу.
    2015 оны 02 сарын 05 | Хариулах
  • Mongol Omogshil (103.23.51.1)
    yaduuuuuuuuuu neg tiim buurai oron baij , denduu ihedsen tetgever ,tetgemjuudiig er ni alga bolgoh heregtei. tegehgvi bolohleer Mongoliin ard tumen belenchleh setgelgeetei bolood zogsohgvi mash zalhuu boljee. ter olon halamj tetgemjiin Munguuruu ur shiree daraad , uul uurhai, gazar tarialan , mal aj ahui , surguuli tsetserlegtee uursudiin hurunguuruu barij baiguulaachee, gadaadaas zeel avahaa buren zogsoo. ahij ***** av.
    2015 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.229.123.161)
    hotiig yagaad hot gedggig c medehgui ooriigoo hotiin hun gej boddog mal bh yumaa olon hunii ontstai ontsgui negdliig heldeg yum
    2015 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.9.91.75)
    Бэлэн амьдрал мөрөөдөж хотод ирж халамжинд хамрагдсан иргэдийг буцааж хөдөө явуулж мал маллуулья. Туйлшрагчдыг малчин болгоё. Утаанаасаас ч салья, халамжаасаа ч салья, түгржлэээсээ ч салья хүмүүсээ.
    2015 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.9.91.75)
    toriin ordnii gadaa bagtahgui bgaa olon jip mashiiniig huraahaas ajlaa ehelsen bol yu gej humuus ingej dairch bhav de odoo ongorsoon tsagaan sariin daraa l buuh bh da ed nar hairan uls oron mini de gej
    2015 оны 02 сарын 05 | Хариулах
  • msmsm (112.72.13.190)
    tsana n kommunistuut baigaa
    2015 оны 02 сарын 05 | Хариулах
  • Сонин гарчиг (118.70.170.139)
    Бэлэн амьдрал мөрөөдөж хотод ирж халамжинд хамрагдсан иргэдийг буцааж хөдөө явуулж мал маллуулья. Туйлшрагчдыг малчин болгоё. Утаанаасаас ч салья, халамжаасаа ч салья, түгржлэээсээ ч салья хүмүүсээ.
    2015 оны 02 сарын 05 | Хариулах
    • Яг үнэн. Энэ хөдөөний нөхдүүдийг тэр өсөж төрсөн байнга санан зүүдэлж сэрдэг тэр нутаг руу нь явуулах хэрэгтэй байх.
      2015 оны 02 сарын 05
  • Зочин (180.149.78.26)
    ард түмнийг гуйлгачин болгочихоод захиалгаар синдромтой гэж даапаалаад сууж байдаг угаадасны жоом бэ?
    2015 оны 02 сарын 05 | Хариулах
  • зочин (119.40.97.90)
    Ажлаа хийж чадахгүй байгаа засгийн газар огцорчихоочээ
    2015 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (180.149.78.26)
    энэ тэмцэл хаврын синдром юм бол 90 оны жагсаал хаврын гүн синдром байсан байна.
    2015 оны 02 сарын 05 | Хариулах
  • СҮХ (103.229.176.166)
    ОЮУ ТОЛГОЙ ЭРДЭНЭТЭЭС ТҮРҮҮЛЖ ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХАНГАСНААР ЭРДЭНЭТ АЛДАГДА-ЛД ОРЖ ТӨСӨВ УНАЖ БАЙНА. ОЮУ ТОЛГОЙГООС АВДАГ 5 ХУВИЙН РОЯЛТИ ЭНЭ АЛДАГДЛЫН 1 ХУВЬД Ч ХҮРЭХГҮЙ БӨГӨӨД, ХАРИН ЭРДЭНЭТ БОЛ ТӨСВИЙН АЧААГ ҮҮРДЭГ ГАЗАР. АРАЙ ЭНГИЙНЭЭР ЗҮЙРЛҮҮЛЖ ТАЙЛБАРЛАВАЛ: МОНГОЛ ГЭДЭГ АЙЛЫН ТОМ ХҮҮ ЭРДЭНЭТ ДҮҮ НАРАА ТЭЖЭЭДЭГ, ГЭР ОРНОО АВЧ ЧВДАГ ТОМ ХҮҮ, ХАРИН ОЮУТОЛГОЙ БОЛ УУСАН ХЭРЭГЛЭСЭН УСНЫХАА МӨНГИЙГ Ч ТӨЛДӨГГҮЙ ТАНИЛ ТӨДИЙХӨН НЭГЭН. ГЭТЭЛ ЭРДЭНЭТ ТҮРДЭГ ТЭРГЭЭР БАРААГАА ЗӨӨЖ ЗАРНА, ХАРИН ОЮУТОЛГОЙ ПОРТЕРООР ЗӨӨНӨ. ХУДАЛДАН АВАГЧИЙН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР ХЯЗГААРТАЙ, ТҮҮНД ОДООГООР ПОРТЕР ПОРТЕР БАРАА ХЭРЭГГҮЙ, ГЭХДЭЭ ТЭД ТАНИЛУУД БӨГӨӨД ХУДА-ЛДАН АВАГЧ ХҮРТЭЛ ОЮУТОЛГОЙД ПОРТЕР АВАХАД НЬ ТУСАЛЖ, СОЛИЛЦОО НАЙМАА ОЛНЫГ ХИЙСЭН ТҮНШҮҮД. ГЭТЭЛ ЭРДЭНЭТ БОЛ ХУДАЛДАН АВАГЧИЙН ХУВЬД ХЭН Ч БИШ, ХАРИН Ч ЭРТНИЙ ТААЛАМЖГҮЙ ХАРЬЦААТ ХҮМҮҮСИЙН ҮР САДУУД. ОЮУТОЛГОЙ ХУДА-ЛДАН АВАГЧ НАР ОЛОН ЖИЛИЙН НУУЦ ГЭРЭЭ ХИЙЧИХСЭН ТУЛ ЗАХЗЭЭЛИЙН ҮНЭ ГЭГЧ ИЛ ХАРАГДАХ ҮНИЙГ НИЙЛЖ УНАГААХАД ХЭН ХЭН НЬ ХОХИРОХГҮЙ ХОЖИЖ ГАРНА, ХАРИН ҮР ДҮНД НЬ ЭРДЭНЭТ ХҮҮ ОРЛОГОГҮЙ БОЛЖ, ДҮҮ НАРАА ТЭЖЭЭХ АРГАГҮЙ БОЛНО. ИНГЭЖ ША-ЛДАА БУУХ ҮЕД НЬ ОЮУТОЛГОЙ ХУДАЛДАН АВАГЧ НАР НИЙЛЖ МОНГОЛ ГЭДЭГ АЙЛД ЭЗЭН СУУХ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ. МОНГОЛ ГЭДЭГ АЙЛ ТЭДНЭЭС ГУЙХААС ӨӨР ХАРЬЦАХ ХЭЛБЭРГҮЙ БОЛНО. ЭНИЙГ Л САЙХАНБИЛГЭЭР ХИЙЛГЭХ ГЭЭД БАЙНА ДАА
    2015 оны 02 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    57 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    3 цаг 11 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    3 цаг 19 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    3 цаг 37 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    3 цаг 47 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    4 цаг 24 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    4 цаг 53 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    5 цаг 8 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    5 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    17 цаг 42 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    21 цаг 43 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    23 цаг 7 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК