УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар “Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг дарга А.Бакей танилцууллаа.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “УИХ, Байнгын хороогоор хэлэлцэх хуулийн төслүүдийг ялгаварлаж байна. Тодруулбал, МАХН-МҮАН-ын гишүүдийн өргөн барьсан 20 гаруй хуулийг хэлэлцэлгүй өдийг хүргэсэн. Жишээлбэл, Өршөөлийн тухай хууль байна. Энэ хуулийг нийгмээрээ хүлээж байхад та бүхэн хэлэлцэхгүй байна. Ингэж ялгавартай хандаж болохгүй. Бидний өргөн барьсан хуулийн төслүүдийг хэзээ хэлэлцэх вэ” гэж асуулаа.
Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей түүний асуултад хариулахдаа “ Хаврын чуулганаар амжаад хэлэлцэнэ” гэсэн хариуг өгөв.
Т.Энхэлээ





















































