Чуулганаар яг одоо ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэж байна. Байнгын хорооноос оруулж ирсэн санал дүгнэлтийн талаар гишүүд санал, дүгнэлтээ хэлж байна. Тодруулбал УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Байнгын хорооноос үндсэн хуульд нэмэлт оруулах хуулийн төслүүдийг энэ жагсаалтаас яагаад хасагдсан бэ. Мөн УИХ-д өргөн баригдаагүй олон хуулийн төслүүд энэ жагсаалтад орсон байх юм. Энэ талаар байнгын хорооны төлөөлөл тайлбарлаж өгөөч" гэж асуусан юм. Харин түүний асуултад УИХ-ын гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей "Худалдааны тухай хуул болон хэвлэл мэдээллийг тухай хуулиудыг өргөн мэдүүлсэн байгаа. Зарим өргөн мэдүүлэх шатандаа яваа, засгийн газраас өнөө маргаашгүй өргөн баригдана гэсэн хуулийн төслүүдийг оруулсан. Гэхдээ эхэндээ оруулаагүй байсан юм. Харин байнгын хорооны хуралдаан дээр С.Баярцогт гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй саналыг байнгын хорооны олонх дэмжсэн учраас зарим хуулийн төслүүдийг хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан" гэв.





















































