Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үндсэн хуулийн цэцийн хуульд өөрчлөлт оруулав

2015-2-05
0
ЖИРГЭХ

                     Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 9 цаг 40 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, 14 асуудал хэлэлцэхээр болов.
DSC_3285
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Су.Батболд намрын ээлжит чуулганы хугацааг сунгах захирамж гарч байгаа юм байна, хугацааг сунгах ямар шалтгаан байна вэ, энэ талаар гишүүд, намын бүлгүүдтэй зөвшилцсөн эсэхийг лавласан юм. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд хуулиараа намрын чуулган 2 дугаар сарын 10-нд завсарлах ёстой. Гэхдээ чуулганы хугацааг 14 хоногт хүртэл сунгах эрх УИХ-ын даргад бий. Өнөөдрийн хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлууд болон эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөө, түүнчлэн Засгийн газраас санал болгож буй хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэх шаардлагын үүднээс намрын чуулганы хугацааг 2 дугаар сарын 18 хүртэл сунгаж байгаа. Энэ талаар намын бүлгийн дарга нартай ярилцсан гэдгийг хэллээ.
Ингээд зарим хуулийн эцсийн найруулгыг сонссоны дараа хэлэлцэх асуудалдаа орж, эхлээд “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Батчимэг танилцуулав.
DSC_3285
Тус байнгын хороо энэ сарын 3-ны өдрийн хуралдаанаараа Нутгийн удирдлагын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, тус дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Батбаяр, С.Баярцогт нарыг нэмж оруулахаар АН-ын бүлгээс гаргасан саналыг дэмжсэн юм. Байнгын хорооны дарга А.Бакей энэ талаар өгсөн тайлбартаа, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан нар тус байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарсан тул дээрх нэр бүхий хоёр гишүүнийг нөхөн оруулж байгаа юм гэдгийг хэллээ.
Ингээд байнгын хорооны саналын дагуу Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.4 хувь нь дэмжив.
Дараа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Энэ тухай цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
DSC_3285
Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа дээрх маргааныг хэлэлцээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалтын “төлбөр төлөгч болон түүний гэр бүлийн гишүүний улирал бүрийн нэг ээлжийн хувцас” гэж заасны “...болон түүний гэр бүлийн гишүүний...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байна. Харин цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар танилцуулсан юм. Тус байнгын хороо энэ сарын 3-ны өдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалтын “...болон түүний гэр бүлийн гишүүний...” гэснийг хасах нь зүйтэй гэж үзсэн байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн талаарх цэцийн гишүүний танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулсан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, С.Эрдэнэ, Р.Гончигдорж, О.Баасанхүү нарын асуултад Байнгын хорооны дарга болон Үндсэн хуулийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар хариулт өгсөн юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга Г.Туулхүү гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 2002 оны 1 дүгээр сарын 10-нд батлагдсанаас хойш хуулийн энэ заалтыг нэг ч удаа хэрэглээгүй байгаа гэдгийг хэлэв. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан уг хуулийн 55.1.2 дахь зохицуулалтыг хийхдээ ял зэмлэлийг халдааж хэрэглэж болохоор ойлгож болох тал харагдаж байгаа. Тиймээс цэцийн энэ дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй юм гэж байнгын хороот үзсэн гэдгийг тодруулж хэлсэн юм.
DSC_3301
Ингээд байнгын хорооны саналаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 41 нь буюу 73.2 хувь нь дэмжив. Иймээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн 75 хувь нь дэмжлээ. Улмаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувийн саналаар баталлаа. Хуульд оруулсан өөрчлөлтийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх юм байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ
А.Ганбаатар: Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болгохыг дэмжиж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүүхдийг амьдралд бэлддэг BusinessKids хөтөлбөр Монголд албан ёсоор нээгдлээ
    10 цаг 48 мин
  • Х.Нямбаатар: IV хорооллын мөсөн гулгуурын талбайн газар эзэмшигчтэй хэлцэл хийж, нийтэд зориулсан тохижилт хийнэ
    11 цаг 27 мин
  • Их тойруугийн гудамжнаас Зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замыг засаж, шинэчилж байна
    11 цаг 29 мин
  • Вальтер Отто Франкенбергер: “Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой
    11 цаг 33 мин
  • ЖДҮХДХ: Зөвхөн жижиг, дунд үйлдвэрлэлд зээл олгож байгаа мэт боловч нийгмийн олон асуудлыг шийдэж байдаг гэв
    11 цаг 37 мин
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
    11 цаг 59 мин
  • Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан "1242 Өрнөдийн босгон дээр" түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ
    12 цаг 27 мин
  • “ЦЭДЭНБАЛЫН ХОРОО”
    12 цаг 38 мин
  • Арьс шир, ноос, ноолуурын салбарт дэмжлэг үзүүлэхээр “хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа
    12 цаг 43 мин
  • ХХНББХ: Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэв
    12 цаг 45 мин
  • Н.Цэрэнсодном: “Ди Би Эм Лизинг” ХХК-ийн хуримтлагдсан ашиг өнөөдрийн байдлаар 33 тэрбум төгрөг байна
    12 цаг 46 мин
  • "The MongolZ" баг энэ хагас сайнд ОХУ-ын "Мagic" багийн эсрэг тоглоно
    12 цаг 59 мин
  • Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    14 цаг 5 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
    14 цаг 23 мин
  • “Нарны хороолол” орчим буюу Нарны гүүрний зүүн талд 141 дүгээр сургуулийн өргөтгөл 960 хүүхдийн сургууль барина
    15 цаг 7 мин
  • Гачуурт–Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина
    15 цаг 8 мин
  • Алтай хотхонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ жил эхлүүлнэ
    15 цаг 10 мин
  • Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ
    16 цаг 6 мин
  • Мексикийн амбан захирагч Рубен Роча Мойя хар тамхины хэргээс болж албан тушаалаа өглөө
    16 цаг 24 мин
  • Нарны хорооллоос “Монгол Эм Импекс” тал руу явган хүний гүүрэн гарцыг үргэлжлүүлэн барина
    16 цаг 35 мин
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • PGL Astana 2026 тэмцээнд аль баг түрүүлэх вэ? 
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК