
“Монголын хүүхдийн ордон” салбар дугуйлангуудаа хотын захын дүүргүүдэд байгуулахаар ажиллаж байгаа. Уг ажлын эхлэл болгож Баянхошуунд салбараа нээжээ. Уг салбар нь таван танхим, арван багштай салбар дугуйланг нээсэн бөгөөд нээлтийн өдөр 30 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна. Энэ салбарт дуулаач, бүжиг, шатар, драм, уран зохиол зэрэг 5-6 дугуйлан хичээллэх бөгөөд улиралд 540 гаруй хүүхэд хамрагдах боломжтой ажээ. Багш нарын цалин болох 300 орчим сая төгрөгийг нийслэлээс баталж өгсөн болохоор сонирхсон хүүхдүүд үнэ төлбөргүй суралцах боломжтой аж.