
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэж байсан “Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн асуудлаар УИХ дахь Шударга ёс эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Тодруулбал УИХ-ын гишүүн Э.Баянсэлэнгэ "Өргөн баригдахаар хүлээгдэж буй маш олон хууль байна. УИХ болон байнгын хороод энэ асуудалд нухацтай хандах хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд иймэрхүү байдалтай л явлаа. Тиймээс Шударга ёс эвслийн бүлэг уг асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авч байна" гэсэн юм.
Сэтгэгдэл (1)