Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ХБНГУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Г.Тийдэманныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Шадар сайд У.Хүрэлсүх Герман Улсын анхны ерөнхийлөгч Рихард Карл таалал төгссөнд гүнээ эмгэнэж буйгаа илэрхийлэв. Шадар сайд У.Хүрэлсүх "ХБНГУ бол манай улсын Европын Холбоон дахь гол түнш орон. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд манай Засгийн газар өндөр ач холбогдол өгдөг" гэв. Мөн Монгол Улс, ХБНГУ-тай “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд хөгжүүлж буй харилцаагаа цаашдаа хөгжүүлж,“Стратегийн түншлэл”-д хүргэх эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийллээ.
Шадар сайд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд түншлэлээ өргөжүүлэх талаар тодорхой саналуудыг дэвшүүлж гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллах бодлого барьж бүх талын дэмжлэг үзүүлэхээ цохон тэмдэглэв гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллэв.






















































Сэтгэгдэл (1)