
Ардчилсан намын дэргэдэх залуучуудын төв байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр П.Гантулгыг томилжээ. Тэрээр 2008-2012 онд Ардчилсан намын нарийн бичгийн даргын ажлыг хийж байсан юм. П.Гантулга нь Турк улсад мэргэжил эзэмшсэн, АНУ-д мэргэжил дээшлүүлсэн Төрийн өмчийн хороо, ХААН банк, Хөдөлмөрийн яам зэрэг газруудад хариуцлагатай алба хашиж байжээ. Түүнийг удахгүй болох Ардчилсан залуучуудын холбооны бага чуулганаар жинхэлэх юм гэнэ.