
Хуулийн төсөлд 2025 онд хос бичигтэй болохоор тусгасан нь гишүүдийн зүгээс асуудал хөндөхөд хүргэж байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэ тухай “2025 онд Монгол Улс хос бичигтэй болох нь, үнэхээр хэрэгжих боломжтой юу” гэлээ. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтийн тайлбараар хос бичигтэй болоход хугацаа бий. Хууль батлагдангуут шууд хэрэгжихгүй. УИХ-ын гишүүд хос бичигтэй болох асуудлыг боломжтой гэж үзэж, дээрх хугацааг тавьсан гэдгийг энэ үеэр онцолсон юм.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Гишүүд уг асуудлаар ширүүн маргаан өрнүүллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.