Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Энхболд Х.Чойбалсангийн зээ охинд хүндэтгэл үзүүлэв

2015-2-06
0
ЖИРГЭХ

    DSC_0091МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардын хувьсгал, МАН-ыг үндэслэгч анхны долоогийн нэг, маршал, өрлөг жанжин Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан маршалын зээ охин Ч.Халиуныг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. МАН-ын дарга М.Энхболд улс төрийн нөхцөл байдал амаргүй байсан үед маршал Х.Чойбалсан нь эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь биеэ хайрлахгүй зүтгэж ирсэн улс төр, нийгмийн зүтгэлтэн, цэргийн жанжин хүн байсныг онцлоод он цаг улирах тусам түүхийн үнэн, маршалын үйл хэрэг улам бүр тодорч байна гэлээ. Тэрээр "Сүүлийн үед зарим нэг хүн түүхэн бодит үнэнийг гуйвуулж байгаад харамсдаг. Түүхийг хэзээ ч мушгин гуйвуулж болохгүй. Монгол Улсын тусгаар тогтнолын түүх бол МАН-тай салшгүй холбоотой. Маршал Х.Чойбалсан бол орчин цагийн ардын арми, батлан хамгаалах салбарыг үндэслэгчдийн нэг байсан. 1921, 1939 онд эх орноо харийн булаан эзлэгчдээс чөлөөлж, 1945 онд эх орноо тусгаар тогтносон бүрэн эрхт улс болохыг хүлээн зөвшөөрүүлсэн манай эх орны түүх нь маршал Х.Чойбалсангийн түүхэн үүрэг, гавьяа замналтай салшгүй холбоотой, хойч үеийн бахархан дуурсах үйлс мөн юм. Маршалын мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан танд болон таны төрөл төрөгсдөд МАН-ын дарга болон МАН-ын Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс  талархал илэрхийлье" гэлээ.

Маршал Х.Чойбалсангийн зээ охин Ч.Халиун МАН-ын удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүлсэнд талархлаа илэрхийлээд өвөөгийнхөө үйл хэргийг мөнхжүүлэх, олон нийтэд таниулах чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байгаагаа хэлсэн юм.

Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан арга хэмжээ бүтэн жилийн турш үргэлжлэх бөгөөд МАН-аас өнөөдөр "Монгол Улсын тусгаар тогтнолд маршал Х.Чойбалсангийн гүйцэтгэсэн үүрэг" эрдэм шинжилгээний бага хурал, Монголын үндэсний музейтэй хамтран "Маршал Х.Чойбалсан" үзэсгэлэн зохион байгуулж байгаа юм. Түүнчлэн ойн үеэр маршалын үйл хэргийг харуулсан баримтат кино, ном товхимол бүтээх юм байна.

Уулзалтад МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, нарийн бичгийн дарга Т.Гантулга, Х.Булгантуяа, "Стратеги" академийн захирал А.Ундраа, МАН-ын бүлгийн зөвлөх Б.Энхбаяр, М.Оюунчимэг нар байлцлаа.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • kkkķ (92.105.93.125)
    ene emgen yu hiisiin bol . choibalsan ni 50 000 irged alj ustgasan .daraa ni uuruu ivaanuuddaaa horlogdson . bymbatsogt lular . ungursun balarsan komnistuudiig zvvrmeg nvdeer ungiiguud . ireh songuuliin nvheee laltaad garts haigaad bgaaa yum bh daa. chaa basaaa *****
    2015 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.55.191.76)
    Болжээ, энэ хүний гавьяа үнэхээр агуу юм билээ.
    2015 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.21.250)
    Энэ хүний Монгол улсын тусгаар тогтнолд түүхэн үүрэг гүйцэтгэж, өөрийнхөө амь амьдралыг зориулсаныг хэн ч үгүйсгэхгүй. Хойч үещ үнэн зөвөөр ойлгож мэдэхэд илүү анхаарах хэрэгтэй. МАН-ын дарга М. Энхболдод талархал илэрхийлье.
    2015 оны 02 сарын 06 | Хариулах
  • Иргэн (183.81.169.35)
    Төр ажиллаж байгаа юм байна. Төрт ёсны уламжлалаа хадгалж явах юмсан.
    2015 оны 02 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    9 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    2 цаг 22 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    2 цаг 30 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    2 цаг 48 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    2 цаг 58 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    3 цаг 35 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    4 цаг 5 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    4 цаг 19 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    4 цаг 25 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    16 цаг 53 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    20 цаг 55 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    22 цаг 18 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    23 цаг 50 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК