УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хойшлууллаа.Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ уг хуулийн төслийг бүлгийн хуралдаанаараа хэлэлцэж, нэгдсэн байр суурьт хүрэх шаардлагатай байгаагаа хэлсэн юм. Ингэснээр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг тав хүртэлх хоногийн завсарлага авав.





















































