ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украины хямралын асуудлаар Кремльд уулзалт зохион байгуулав. Тэрбээр Германы Канцлер Ангела Меркельтэй энэ асуудлаар дотночлон ярилцсан байна. Москвагийн Украины хямралыг зохицуулах дээд хэмжээний тус уулзалт бямба гаригт шилжих шөнө өндөрлөжээ.Талуудын яриа хэлэлцээр ажил хэрэгч, утга агуулгатай болсон хэмээн үзэж байгаа тухай Оросын хэвлэлээр бичиж байгаа юм. Киев болон Москвад болсон дээд хэмжээний уулзалтын дүн Хоёрдугаар сарын 8-ны ням гаригт дөрвөн тал ( Орос , Украйн, Герман , Францын тэргүүн нар ) утсаар ярилцлагаа үргэлжлүүлсэний эцэст гарах юм. Энэхүү үр дүнгийн баримт бичигт Украины ерөнхийлөгч Пётр Порошенко болон Оросын ерөнхийлөгч Владимир Путин нарын саналыг тусгаж мэдэхээр байна. Дашрамд хэлэхэд, Германы канцлер Ангела Меркель болон Францын ерөнхийлөгч Франсуа Олланд нар Минскийн гэрээн дээр суурилсан Украины дайныг зогсоох энхийн гэрээ байгуулахаар Киевт пүрэв гаригт хүрэлцэн очиж ерөнхийлөгч Пётр Порошенкотой уулзаж, баасан гаригт Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй Кремльд уулзалт хийсэн юм.





















































