
Манай ширэн бээлүүтнүүд олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцжээ. Д.Батсүрэн дасгалжуулагчаар ахлуулсан найман тамирчин рингэнд гарч, зургаа нь медалийн эзэд болжээ. Тодруулбал, ОУХМ Э.Идэрхүү, Б.Түвшинбат, Б.Чинзориг нар алтан медаль хүртсэн бол Г.Ган-Эрдэнэ мөнгө, Ж.Нурлан, Б.Эрдэнэбаяр нар хүрэл медаль хүртжээ. Уг тэмцээнд Монголын боксчид багаараа түрүүлж, ОУХМ Э.Идэрхүү шилдгийн шилдэг боксчны шагналыг хүртлээ.